Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шалгуулах хүсэлт гаргажээ

2024-06-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Сэтгүүлч Х.Ган-Ялалт мэдээлэл хийж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг хамаарал бүхий сүлжээгээрээ эрх мэдэл, холбоо сүлбээгээ ашиглаж их хэмжээний мөнгийг эргэлдүүлэн хууль бусаар хөрөнгөжсөн, гадаадын санхүүжилтийг татах нэрээр мөнгө угаасан байж болзошгүй гэлээ.  Энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгэж байна гэж үзэж Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд шалгуулах хүсэлтээ өглөө. Дээрх асуудалтай холбоотой 433 хуудас материалыг баримтаар хавсаргаж Цагдаагийн байгууллагат шалгуулахаар болжээ.

Х.Баттулгыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар гаргаж буй үндэслэл нь:  

  • Х.Баттулгын хамаарал бүхий 868.2 сая ам доллар, 52.9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө нь “зүсээ хувиргасан хөрөнгө” буюу их хэмжээний угаасан, хууль бус үйлдэл байж болзошгүй гэж үзжээ. Мөн өмч хувьчлалыг өөрийн талд илт давуу байдлыг бий болгож ашигтай хэлбэрийг бий болгож том үйлдвэрүүдийг үнэгүйдүүлж хувьчилж аван хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй.

Дээрхээс гадна Х.Баттулгын хамаарал бүхий ЖЭНКО ХОЛДИНГ группийн Олон улсад бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг шалгаж дээрх компаниудыг ашиглаж өндөр албан тушаалын давуу байдлаа ашиглаж мөнгө угаасан байж болзошгүй. Билли Сим Пау болон Шаравын Наранцацралт нараар дамжуулан мөнгө угаасан гэмт хэрэг. Нийтдээ 25 сая ам доллар,1.4 тэрбум төгрөгийн орлогын гүйлгээгээр 2011 оноос хойш Монгол улсад амьдарч байгаа Сингапурын иргэн Билли Сим Пау гэгч нь Монгол Улсын Иргэн Ш.Наранцацралтын дансаар хийгдсэн их хэмжээний гүйлгээ нь мөнгө угаасан гэмт хэрэг мөн эсэхийг шалгуулах.

Х.Баттулгад хамаарах төлөгдөөгүй өрийн жагсаалт 27.6 тэрбум төгрөг, 326 сая ам долларыг шалгуулах. 2011 оны дөрөвдүгээр сараас 12-р сарын 6-ны хооронд Монголын төмөр зам ТӨХК-ийн данснаас гадаад шилжүүлгээр Халтмаагийн Баттулга, Цэндийн Энхтуяа, Баасадоржийн Батзаяа, Чулуунхүүгийн Ганбат, Болдбаатарын Мөнхзул нар БНХАУ-д төвтэй компанийн дансанд нийт нийлбэр дүнгээр 3.2 сая ам доллар, АНУ- д төвтэй компанийн дансанд 72 мянган ам доллар, мөн  АНУ-д төвтэй компанийн дансанд 548 мянган ам доллар буюу нийтдээ 3 сая 820 мянган ам долларын тус тус шилжүүлсэн байгаа нь мөнгө угаасан гэмт хэрэгт хамаарагдах эсэх. Х.Баттулгын нэгдмэл сонирхолтой компаниудын туслан гүйцэтгэгчээр орсон тендерийн төсөв 58 тэрбум 370 сая төгрөг байна. энэ нь өндөр албан тушаалаа ашиглаж хамаарал бүхий компани, хүмүүст боломж олгох төрийн хөрөнгийг үргүй зарцуулсан эсэхийг шалгуулах. Х.Баттулгын хүүхдүүд болох Баттулгын Хүлэгт, Баттулгын Номин, анхны эхнэр Уянгын хүү Эрдэнэбатын Есүнгэ нарын холбогдож, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаад сураг тасарсан Хар тамхи, мансууруулах бодистой хамаарал бүхий хэргүүдийг олон нийтэд ил болгож хуулийн дагуу арга хэмжээ авсан эсэхийг тогтоолгох. Магадгүй эдгээр хэргийг шалган тогтоож холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан бол уг хэргийн талаарх мэдээллийг олон нийтэд ил болгох хүсэлтийг холбогдох байгууллагуудад гаргаж байгаа аж.

Эх сурвалж:www.polit.mn 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

14 цаг 43 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

14 цаг 46 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

19 цаг 26 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

19 цаг 29 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

23 цаг 51 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15