ЦЕГ: Хар тамхины 1.7 тэрбум төгрөгийн үнэ өртөг бүхий хууль бус хэрэглээг таслан зогсоосон

2024-06-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг энэ оны эхний таван сарын байдлаар 122 гэмт хэрэг бүртгэгдсэн ба энэ нь өмнөх оноос 19.6 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Мөн зөрчлийн тоо өмнөх оны үеэс 38 хувиар өссөн.  Нийт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг байршлаар нь авч үзвэл

  • нийслэлд 103 буюу 84.4 хувь, 
  • орон нутагт 19 буюу 15.6 хувь үйлдэгдсэн статистик тоо мэдээг өгсөн.

Харин 122 гэмт хэргийн 105-д нь 18-35 насны залуус холбогдож байна.  

Худалдан борлуулж буй аргууд нь байршил, darkweb хуудас, нуувч, бусдыг данс ашиглах болон гараас гарт дамжуулах гэсэн үндсэн хэлбэрүүдээр гэмт хэргүүд үйлдэгдэж байгааг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр мэдээлсэн юм. Тэрээр  "2024 оны эхний таван сарын байдлаар цагдаагийн байгууллагаас нийт 10510 хүн хэрэглэх боломжит тун буюу 1.7 тэрбум төгрөгийн үнэ өртөг бүхий хууль бус хэрэглээг таслан зогсоосон" гэв. 

Харин мансууруулах бодисыг хууль бусаар хэрэглэсэн, хадгалсан, бусдад борлуулсан тохиолдолд оноох ялын талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг "Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл ангид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад дамжуулах тохиолдолд 1-5 жилийн хорих ял, эсвэл эрх хязгаарлах ял оногдуулж байна. Харин бусдад худалдан борлуулах зорилгоор олж авсан, тээвэрлэсэн, илгээсэн бол 2-8 жилийн хорих ялтай. Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болон бүлэн зохион байгуулалттайгаар энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн бол 5-12 жилийн ялтай. Мафийн шинж буюу гэмт бүлэглэл үүсгэж, үүргээ хуваарилан авч, илүү их зохион байгуулалтад орж, гэмт хэргийн улмаас олсон ашгаа амьдралын эх үүсвэр болгосон бол бүх насаар нь хорих ял оноодог.Гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийн дийлэнх нь худалдаалах зорилгогүй зөвхөн биедээ авч явсан, хадгалсан гэх 20.7.1-д зүйлчлэгдэж, нэгээс тав жилийн ял авч байгаа байдал түгээмэл байна. Иргэд богино хугацаанд ял эдлээд гарч ирж байна гэж шүүмжилдэг. Гэтэл Эрүүгийн хуульд хугацаанаас өмнө магадланд оруулах, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ялынхаа 1/2-ийг эдэлсэн бол зургаан сар ялаа эдлээд гарах боломжтой. Тиймээс хуульд заасны дагуу ял шийтгэл оногдуулж байна гэсэн үг юм" хэмээв.

Эх сурвалж:www.polit.mn 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

14 цаг 43 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

14 цаг 46 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

19 цаг 27 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

19 цаг 30 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

23 цаг 52 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15