“Бид хөгжимдөхөөс гадна дуулж, бүжиглэнэ”

2024-06-07
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Рагчаагийн ОЮУН

 

“Эртний цуурай” хамтлагийн Урансайхны удирдагч, дэслэгч, Соёлын тэргүүний ажилтан Э.Алтанцэцэгийг “Хөгжим, хэмнэл” булангийн зочноор урилаа.

 

-Удахгүй тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа орсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Эртний цуурай” хамтлаг 12 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ хийдэг. Энэ сарын 9-нд анхны бие даасан тоглолтоо “Хүн” театрт хийхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Тоглолтын онцлог гэвэл үндэсний хөгжмийн хамтлаг ч орчин үеийн этник чиглэлээр уран бүтээлээ үзэгчиддээ толилуулна. Залуучуудын сонирхолд тохируулан уран бүтээлээ хийж байгаа.

-Тоглолт ямар үзүүлбэрээс бүрдэж байгаа вэ?

-Этник чиглэлээс гадна ХЦДБЧ-ынхаа уран бүтээлчдээс оролцуулж байгаа. Бидний уран бүтээлүүд бүгд шинэ гэдгээрээ онцлог. Манай хамтлагийн ахлагч, Соёлын тэргүүний ажилтан С.Эрдэнэбулга хөгжмийн зохиолч мэргэжлээр СУИС-ийг төгссөн. Тиймээс түүний аялгуу, шүлэг, шинэ зохиол, шинэ уран бүтээл түлхүү орж байгаа.

Мөн монгол ардын дууг орчин үеийн этник урсгал руу оруулсан тусгай найруулгын 2-3 бүтээл бий. “Эртний цуурай” хамтлаг үндэсний урлагийн хөгжмийг орчин үе рүү буюу өөр урсгалыг сонирхоод байна. Тиймээс энэ сонирхол, жанр руу нь дөхүүлэх маягаар үндэсний урлагаа хөгжүүлэх, хувийнхаа ур чадвараар хөгжимдөхийг хичээн ажиллаж байна.

-“Эртний цуурай” хамтлаг байгуулагдаад хэр удаж байна?

-Манай хамтлаг 2023 онд байгуулагдсан. Бид өмнө нь ХЦДБЧ-ын оркестрт тоглодог байсан. Чуулга бүрэлдэхүүнээ өргөжүүлээд орчин үе рүү чиглэсэн хамтлагтай больё гэж удирдлагууд маань шийдээд 19 болон гурваас дээш жил ажилласан хүмүүс нэг хамтлаг болоод ажиллаж байна. Удирдлагын зохион байгуулалтаас манай хамтлаг үүссэн. Манайх холимог оркестр байж байгаад төрөл, жанраа өөрчлөөд үндэсний хөгжимчдөө хамтлаг болгоод товшуур хөгжимчдөө гаргасан.

Бид олон жил оркестрт сууж уран бүтээл хийдэг байсан бол оркестрынхоо дуугаралтыг өөрчилье. Нумтай хөгжимд үлээвэр хөгжмүүдээ оруулж дуугаралтыг нь өөрчлөөд товшуур болон зарим нэг нумтай үлээдэг хөгжмүүдээ тусад нь гаргаад хамтлаг болгосон. Ийшээ тийшээ тоглолтод үндсэн чиглэлээрээ явах боломжтой гэж удирдлагууд маань харсан учраас “Эртний цуурай” хамтлаг байгуулагдаад уран бүтээлээ туурвиж байна.

-Мэдээж шинээр байгуулагдсан хамтлаг болохоор эрч хүч дүүрэн байгаа байх?

-Тэгэлгүй яах вэ. Залуус нэг хамтлаг болсон учраас уран бүтээлдээ илүү дайчин, эрч хүчтэй юм хийе гээд дайрсан. Нэг жилийн хугацаанд тоглолт хийчхээр уран бүтээлүүд гарчээ. Тиймээс хоорондоо ярилцаад “Заавал олон жил болоод тайлан тоглолт хийх албагүй. Уран бүтээлтэй болсон юм чинь анхны бие даасан тоглолтоо хийе” гэсэн. Бусад театр, чуулга үндэсний хөгжмийнхөн ардын дуугаа тоглоод, үндсэн мэргэжлийнхээ зүйлүүдийг хийдэг. Гэтэл бид өөр юм хийе гэж зориглосон. Үндэсний хөгжим заавал ардын дуу тоглох учиргүй. Хөгжиж яваа хөгжмийн зэмсэг учраас тэр хөгжилд нь хувь нэмрээ оруулаад дэвшилтэт бүтээл хийх юмсан гэсэн зорилготой анхны бие даасан уран бүтээлээ хийхээр зориглоод явж байна.

-Хамтлагийн нэр шинэ болохоос уран бүтээлчид нь туршлагатай хүмүүс юм байна?

-Оркестрт олон хүн байдаг. Удирдаачтай уран бүтээл хийж байсан болохоос хоорондоо ингэе, тэгье гэж санаа бодлоо ярьж байгаагүй. Бид олон жил хамт ажилласан хэрнээ шинээр уулзаж байгаа хүмүүс шиг сонин мэдрэмж авахаас гадна нэгийгээ юунд авьяастайг нээж, олж мэдэж авч байна. Хамтлаг болсноор зөвхөн хөгжимдөхөөс гадна залуучууд маань дуулна, хөөмийлнө, хархирна охидууд нь дуулж бүжиглэнэ. Олон талын нууц авьяасаа нээж байгаа.    

-Нууц биш бол та ямар авьяасаа нээсэн бэ?

-Би шударга хөгжим тоглодог. Бас цохиур бариад дуулж байгаа. Хамтлаг болчихоор хийж байгаа зүйлдээ сэтгэл зүрхээ зориулаад илүү хөгжиж, илүү олон зүйл сурахыг хүсдэг юм байна. Манайхан бүгд зохиолдоо тааруулаад өөр ямар хөгжмийн зэмсэг оруулахаар байна түүнийгээ чадах чинээгээрээ тоглоод өөрсдийгөө нээж, хөгжүүлж байна. Мөн тухайн хөгжмийнхөө онцлогийг харуулсан санаа бодлыг уралдуулсан шинэ уран бүтээл хийж байгаа.

-Танай хамтлагийн нэг давуу тал нь хөгжмийн зохиолчтой гэж байсан?

-Манай хамтлагийн нэг давуу тал нь хөгжмийн зохиолчтой. Соёлын тэргүүний ажилтан, дэслэгч С.Эрдэнэбулга “Эртний цуурай” хамтлагийн ахлагч. Хамтлагт тоглож байгаа бүх зохиолыг өөрөө бичиж, найруулна. Түүнийгээ бидэнд танилцуулж нотоо өгөөд бид ч гэсэн санаагаа хэлээд явахаар уран бүтээл маань илүү чанартай болдог. Бусад хамтлаг, чуулгууд дотроо хөгжмийн зохиолчтой, зохиолчгүй янз бүр байгаа. Энд тэндээс уран бүтээлээ эрэлхийлж, хайж олдог.

-Залуу хөгжимчдөө хэр дэмжиж ажилладаг вэ?

-Манай хамтлагийн залуу уран бүтээлчдээс уран бүтээлийн сэдлүүд төрдөг. Тухайлбал, гоцлол хөгжимчин С.Мөнх-Эрдэнэ өөрийн хувийн уран бүтээлээ хийж байна. Багагүй зохиол, уран бүтээлтэй болж дүрсжүүлээд CD гаргах хэмжээний уран бүтээлтэй болсон. Мөн их хуур тоглодог Б.Басболд хувиараа сакс хөгжим сонирхож сураад давхар ажиллах жишээтэй. Өөрийгөө хөгжүүлэхээс гадна басс гитар сурч байна. Энэ мэтчилэн залуу уран бүтээлчид маань өөрсдийгөө сорьж, хөгжүүлдэг. “Эртний цуурай” хамтлагийн бөмбөрчин Б.Баасанжаргалын үндсэн мэргэжил нь ёочин хөгжимчин ч гэсэн энэ зэмсгээр тоглохгүйгээр бидний зүрх болсон цохивор хөгжмийг тоглож байна. Бас сагс тоглодог. Энэ дашрамд эрч хүчтэй залуучууддаа баярлалаа, баяр хүргэе. Хамтлаг болон ажиллаж байгаадаа бахархаж байна.

Үндэсний хөгжимд хайртай, дуртай, яг дэргэдээс нь сонсоод ямар гоё хөгжим байсан юм бэ гэдгийг хажуунаас нь сонсоод ярьдаг. Үндэсний хөгжим их зөөлөн болохоор ирсэн хүмүүсээ уйдаахгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 113 (7357)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

5 цаг 39 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

5 цаг 43 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

5 цаг 45 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

5 цаг 48 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

12 цаг 35 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

12 цаг 40 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

12 цаг 40 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин