Отгон чуулганаар 21 хуулийг эцэслэн баталлаа

2024-06-06
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын сонгуулийн жилд чуулганыг нэг сарын хугацаатай завсарлуулж болно гэж хуульд заасан байдаг.  Энэ дагуу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг үндэслэн чуулганыг долоодугаар сарын 1-нийг хүртэл нэг сарын хугацаатай түр завсарлуулах захирамж гаргасныг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр 21 хууль түүнийг дагалдан боловсруулсан 92 хуулийн төсөл буюу нийт 113 хуулийн төслийг эцэслэн баталлаа. “Энэ удаагийн хаврын ээлжит чуулган 58 өдөр хуралдаж, 247 хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан байна. Найм дахь удаагийн парламент ээлжит болон ээлжит бус 12 чуулган зохион байгуулж, 157 бие даасан хууль, 2.116 хуульд нэмэлт өөрчлөлтийг баталлаа хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар ярив. УИХ-ын чуулганыг түр завсарлуулж байгаатай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр чуулганы хуралдаанд оролцож байр сууриа илэрхийлсэн юм.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Энэ парламент маш онцлогтой байлаа. Ерөнхий сайдаар томилогдох үед парламент хуралдаж чадахгүй байсан. Бүгд масктай, шилэн хоргоны цаанаас харилцдаг, хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй, эдийн засаг -4.7 хувь, улсын төсөв 30 орчим хувиар тасарсан байсан. Цар тахлыг даван туулах Засгийн газрын бодлогыг УИХ дэмжиж ажилласан. Ингэж чадсаны хүчинд цар тахлыг давлаа. Үүний хүчинд хоёрдугаар сарын 14-нд цар тахлын хамгийн сүүлчийн хязгаарлалтыг цуцалж, олон нийтийн олон үйл ажиллагаа нээгдэж байсан.  Азидаа цар тахлыг давсан анхны улс боллоо гээд уулзаж байв. Харамсалтай нь, хоёрдугаар сарын 24-нд Орос, Украйны дайн эхэлсэн. Наранцэцгийн тосноос эхлээд нефть шатахууны тасалдал бий болсон.  Засгийн газраас УИХ-д Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг оруулж ирсэн. Ингэснээр шатахууны хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авсан. Боомтуудаа нээх, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах. Валютын нөөц хүнд болсон байсан, Оюу толгойн гүний уурхайг эхлүүлэх, хуримтлагдсан өрийг цуцлах, гацсан төслөө урагшлуулснаар валютын нөөцөө нэмэгдүүлэх боломж гарсан. Олон жил бугшсан авлигын асуудалтай нам харгалзахгүй тэмцэж олон асуудлыг ил тод болгох. Дараалсан олон сонсгол хийж, олон санг ил болгож, эрх зүйн орчноо чанга болгож, УИХ, Засгийн газрын гишүүд өөрсдөө төрийн тендерт оролцохгүй гэдэг шийдвэр гаргаж чадсан. Олон намын төлөөлөлтэй парламенттай байхын тулд улс төрийн зөвшилцөл рүү явсан. УИХ-ын гишүүд тойрогт очоод гишүүдийн тоог нэмэх тухай ярихад хүнд байсан. Гэсэн ч илүү олон ургалч үзэлтэй, нийгмийн сегментийн төлөөллийг хангаж чадах нь туйлын чухал байсан. Бид хийж чадсан. 76 гишүүнтэй парламентыг түүх болгон үлдээж, холимог тогтолцоотой 126 гишүүнтэй парламенттай болох эрх зүйг Үндсэн хуулиараа баталгаажуулж чадсан.Олон жил ярьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж чадсан. Байгалийн баялгаасаа хувь хүртэх, байгалийн баялгаа ашиглуулж байгаа орон нутаг түрүүлж хөгжих, боломжтой эрх зүйн суурийг баталсан” гэдгийг онцоллоо.

 

Архангайн Булган уул дархан цаазат боллоо

 

Түүнчлэн өчигдрийн чуулганаар олон хууль эцэслэн баталсны нэг нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонх нь дэмжсэнээр эцэслэн баталсан юм.  Ингэснээр байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авлаа.  Булган уул дархан цаазат болсноор байгаль хамгаалагчийн нэг ажлын байр шинээр бий болж, хүний нөөцийн дундаж зардал 25 сая төгрөг байхаар тооцжээ.

 

“Ногоон автобус”-ны сонсголын тайланг хэлэлцэв

 

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны  тайлан, санал, дүгнэлтийг танилцуулав. Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Нийт 20 гаруй байгууллагад хандаж, 6729 хуудас нотлох баримтыг бүрдүүлж ажилласан. Гишүүд 81.8 хувийн ирцтэй оролцсон. Гэрээнд их багтаамжийн 606 автобусны тоог 600 болгож, гэрээний үнэд өөрчлөлт оруулалгүй, хөдөлгүүрийн багтаамж нь бас өөрчлөгдсөн. Энэ тооцоо судалгааг хэрхэн хийсэн нь тодорхойгүй байна. Мөн "Голомт" банк Банкны тухай хуулийн зүйл заалтыг үндэслэн гуравдагч этгээдэд баталгаа гаргасан байсан. Улсын төсвөөс 2023 онд нийтийн тээврийн автобус худалдан авах 272.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 2023 оны гуравдугаар сарын 9-ний өдрөөс 2023 оны есдүгээр сарын 29-ны хооронд таван удаагийн санхүүжилтээр "Тэнүүн-Огоо" ХХК-д нийт 134.5. төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь 2023 онд ногдох нийт санхүүжилтын 49.4 хувийг эзэлж байна. Улсын төсвөөс 134.5 тэрбум төгрөгөөр БНСУ-ын компанид "Тэнүүн-Огоо" ХХК 21 сая ам.доллар, ачаа тээврийн компанид 838.200 ам.доллар, Хятадын цахилгаан автобусны компанид 62 сая юан, автобусны дагалдах хэрэгсэл үйлдвэрлэгч Хятадын гурван компанид 882.992 юан буюу нийт 111 тэрбум төгрөгтэй тэнцэх мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон" гэсэн юм.  Хянан шалгах түр хороо татан буугдсанд тооцлоо. Нотлох баримтуудаа холбогдох байгууллагад шилжүүллээ.

 

"39 ордыг нэмж стратегийн ордод бүртгэх тогтоол хэрэгжээгүй”

 

Ашигт малтмал хайх ашиглах зориулалтаар газар түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр татвар ногдуулахтай холбоотой хяналт шалгалттай холбоотой үүрэг бүхий хянан шалгах түр хорооны тайлан санал дүгнэлтийн тогтоолын төслийг хэлэлцэв. Тайланг  УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Хянан шалгах түр хороо 11.1 мянга гаруй хуудас, баримт материалыг нотлох баримтаар цуглуулж, сар гаруй хугацаанд хяналт шалгалтыг явуулж, нээлттэй сонсгол зохион байгуулсан. 1997-2023 оны хооронд нийт ашигт малтмалын хайгуулын 14.299 тусгай зөвшөөрөл олгосон байна. Улсын хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар газрын нэгдмэл санд ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгосон газар 6.9 мянган га талбайд хүчин төгөлдөр 2767 тусгай зөвшөөрөл байгаагаас 1731 ашиглалтын, 1036 хайгуулын зөвшөөрөл байна. Нийт тусгай зөвшөөрөл нь улсын газар нутгийн 4.5 хувийг эзэлж байна гэдгийг онцолсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 112 (7356)

 

Г.Шижирбат ялна

Г.Шижирбат ялна

Уржигдар 18 цаг 08 мин
Төрийн тэргүүний төрсөн өдөр тохиож байна

Төрийн тэргүүний төрсөн өдөр тохиож байна

Уржигдар 15 цаг 52 мин
Ерөнхийлөгч М.Бадарчийн улсын арслан цолыг хураах зарлиг гаргажээ

М.Бадарчийн улсын арслан цолыг хураах ерөнхийлөгчийн зарлиг гарчээ

Уржигдар 15 цаг 12 мин
СЕХ: Гадаад дахь сонгогчдын бүртгэл маргааш дуусна

СЕХ: Гадаад дахь сонгогчдын бүртгэл маргааш дуусна

Уржигдар 15 цаг 07 мин
Говийн бүсийнхэн нэр дэвшигчтэйгээ цахимаар холбогдож, санал бодлоо илэрхийлээрэй

Говийн бүсийнхэн нэр дэвшигчтэйгээ цахимаар холбогдож, санал бодлоо илэрхийлээрэй

Уржигдар 13 цаг 59 мин
“СОНГОГЧ ТАНАА” гарын авлагыг хүлээн авна уу

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боло

Уржигдар 06 цаг 00 мин
Украин дахь хямралын үеийн хүний эрхийн байдлын талаар

Украин нь ямар ч эргэлзээгүй ардчилсан улс гэсэн ойлголт Барууны мэдээллийн орон

Уржигдар 06 цаг 00 мин
Дахин “давтагдашгүй” үндэсний үйлдвэрлэл

Нийслэлийн төв талбайд цагаан асрууд эгнүүлэн барьсан байх бөгөөд т

Уржигдар 06 цаг 00 мин
А.Энхбаяр: “Guyuk” метаверсээр дамжуулан түүх, өв соёлоо өвлүүлэн үлдээнэ

“Азийн инновац соёлын форум 2024” технологи, соёлын мэргэжилтнүүдийн

Уржигдар 06 цаг 00 мин
Нэг тэрбум иргэний эрхийн төлөө монгол эмэгтэй

Нийгэм нь түүнийг бүрдүүлэгч төрөл бүрийн хүмүүсийн онцлог бүлгү

Уржигдар 06 цаг 00 мин