"Ч.Хүрэлбаатар Увсыг хөгжүүлбэл хөгжүүлэхээр л хугацаа өнгөрлөө"

2024-06-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.  Хуралдаанаар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Бүсчилсэн хөгжлийн талаар намууд хөтөлбөр гаргаж, хөгжүүлэхээр  өөр өөрийн үзэл баримтлалын дагуу мөрийн хөтөлбөртөө тусгасан. УИХ-ын гишүүн бүсчилсэн хөгжлийн талаар сонгуулийн хугацаанд ярьж явах ёстой. Гэтэл Сайд Ч.Хүрэлбаатар намайг бүсчилсэн хөгжлийн талаар ажиллаж, аймгуудаас санал авахгүй юм уу гэж ярьсан байна лээ. Бүсчилсэн хөгжлийн талаар тодорхой нам хөтөлбөр гаргаж, энэ дагуу Засгийн газар хөтөлбөрөө хэрэгжүүлээд явдаг. Цөөнх бол сонгууль дээр санал бодлоо уралдуулна. Хувь хүний үзэл бодлоор хөгжлийн эсрэг ярих нь буруу юм. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан мөртлөө Увс аймгийг хөгжүүлбэл хөгжүүлэхээр л хугацаа өнгөрлөө. Зам тавьдаг компанитай болохоороо л нутагтаа зам тавих юм шиг байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Сүүлийн өдөр хэрүүл маргаанаа багасгамаар байна. Бүсчилсэн хөгжлийг олон жил ярьж байгаа. Ямар ч байсан тогтоол баталж, сонгуулийнхаа системээ таван бүс болгож хуваасныг дэмжиж байгаа. Ялангуяа хангайн тойрог буюу нэгдүгээр тойрог байна. Хархорум хотоор 800 жилийн өмнө бүх зам очдог байлаа. Энэ байдлыг энэ тойрогт нэр дэвшиж байгаа бид хийнэ. Арвайхээр, Цэцэрлэг, Хархорин хотыг холбосон "алтан  гурвалжин"-г сэргээж хийнэ.  Манай нөхөд сэтгэлийн хөөрлөөр дутуу юм их хийх юм. Би ааваараа Түшээт гүн буюу одоогийн Хархорин сумын гаралтай хүн. Хуучны нийслэлийг сэргээнэ гэдэгт итгэж байна. Нэг намыг удаан хугацаагаар төр бариулах нь буруу юм байна шүү.

УИХ-ын дарга Г.Занданшатар: -УИХ-ын гишүүн байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой асуулт асуусангүй. Сонгуулийн сурталчилгаа хийж, ард түмэнд таалагдах гэсэн үг хэллээ. Одоо санал хураалт явуулна. 16 саналтай байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж дууслаа. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

46 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

46 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

46 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

13 цаг 54 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

16 цаг 20 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Уржигдар 14 цаг 30 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин