Сонгуулийн өмнөх томилгоонууд

2024-06-01
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Т.САЙХАН

Парламент ирэх долоо хоногт завсарлаж, албан ёсоор 2024 оны УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаа эхэлнэ.  Тэгвэл сонгуулийн өмнө буюу энэ долоо хоногт нэлээд хэдэн томилгоог шуурхай хэлэлцлээ.  Томилгоонуудын тоймыг хүргэж байна.  

Үндсэн хуулийн цэц “бүтэн” болсон долоо хоног

Парламент энэ долоо хоногт Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүнийг томиллоо. Ерөнхийлөгчийн зүгээс Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг цэцийн гишүүнээс томилуулах санал хүргүүлсэн. Харин УИХ-аас Ц.Цолмонг цэцийн гишүүнд санал болгож, томилов.   Түүнчлэн гишүүдийн хувьд бүрэн дүүрэн болсон Үндсэн хуулийн цэц бүх гишүүдийн хуралдаанаа хийж, нэлээд удаа хугацаанд хоосон байсан даргаа сонгож, томилов.  Тэд даргаараа Цэцийн гишүүн Г.Баясгаланг сонгожээ. Г.Баясгаланг 2019 оны зургаадугаар сард Цэцийн гишүүнээр томилж байсан билээ. Үндсэн хуулийн Цэцийн даргаар сонгогдсон Гунгаагийн Баясгалан нь 1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль, 1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй. Тэрбээр 1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор, 1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх, 1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2014 онд “Партнерс форэвэр” ХХК-ийн захирал, 2014-2016 онд МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллажээ. Улмаар 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилогдсон байна. Түүнийг УИХ-ын чуулганы 2019 оны зургадугаарсарын 6-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-аас нэр дэвшүүлэн томилсон юм. Ийнхүү Үндсэн хуулийн цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломжтой болов. 

Улсын Ерөнхий прокурорын орлогчид О.Машбатыгдэмжив

Мөн чуулганаар О.Машбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилохыг дэмжсэн.   Хуульч О.Машбат нь 2021 оны зургаадугаар сарын 29-нд Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуулийн бодлогын даргаар томилогдон ажиллаж байгаа юм. 1988-1998 онд Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын сургууль, 1998-2002 онд “Их Засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2002-2005 онд Санхүү, эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр тус тус төгсөж, 2005-2007 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд суралцаж, хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Япон, Солонгос, Египет зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн.2002-2005 онд Улсын Их Хурлын Тамгын газарт туслах ажилтан, 2007-2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн, 2009-2013 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Хууль зүйн хэлтсийн дарга, 2014-2015 онд Монголын Хуульчдын холбоонд Ажлын албаны дарга, 2015-2017 онд Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2017-2019 онд Нийслэлийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, ахлах прокурор 2019-2020 онд Улсын Ерөнхий прокурорын газарт Тамгын газрын дарга, ахлах прокурор, 2020-2021 онд Монгол Улсын Шадар сайдын хуулийн асуудал хариуцсан зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Мөн Монгол Улсын Дээд Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр ажиллаж байсан. 2013 оноос одоог хүртэл Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч. 

Ерөнхий аудитороор Д.Загджавыг жинхэллээ 

Үндэсний аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Загджавыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Ингэснээр Д.Загджав тухайн албан тушаалдаа “жинхэлж” байна. Д.Загджав 1964 онд Ховд хотод төрсөн. Тэрээр Ховд хотын 10 жилийн 1-р дунд сургууль, 1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн. 1999 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, 2000 онд Төрийн удирдлагын академи, 2003 онд ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг тус тус дүүргэжээ.

Загджав 1985-1987 онд Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, 1987-1993 онд Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1990-1993 онд Ховд аймгийн шүүхэд аймгийн шүүхийн гишүүнээр ажиллаж байгаад 1993 онд "Алтай интернэйшнл" ХХК-г байгуулан ерөнхий захирлаар ажиллаж байв. 1997 онд МАХН-ын бага хурлын гишүүн болсноор улс төрд орж, 1998-2000 онд Ардчилсан социалист оюутны холбооны ерөнхийлөгчийн албыг хашсан. 2000-2008 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад 2008 онд МАХН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдож дөрвөн жил ажилласан. Мөн Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

Монголын байгаль, уламжлалт өв, ур чадвар, орчин үеийн инновац нэгдэн Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийд бүтээж байна.

Өчигдөр 12 цаг 56 мин
ХМЗ: Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны 2026 оны гуравдугаар улирлын хурлын мэдээлэл

Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 18-ны өдөр болж, хоёр гомдол гаргагчаас ирүүлсэн, дөрвөн редакцад холбогдох хоёр гомдлыг хэлэлцэв.

Өчигдөр 10 цаг 30 мин
Аймгууд өвөлд бэлэн үү

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буландаа  аймгууд өвөлд хэрхэн бэлдэж, бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа талаар тодрууллаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсанаас хойш 28 жил өнгөрч байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
АНУ-ын армид дроны тусгай командлал байгуулж, генерал, адмиралын тоог 20 хувиар цөөлнө

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт "Хүчний байдал" ил

Уржигдар 14 цаг 49 мин
Дэлхийн агаарын зорчигчийн эрэлт наймдугаар сард 0.8 хувиар буурчээ

Олон улсын агаарын тээвэрийн холбоо (IATA) 2026 оны наймдугаар сард дэлхийн агаарын зорчигчийн эрэлт өмнөх оноо

Уржигдар 14 цаг 46 мин
Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

Уржигдар 13 цаг 11 мин
"Засгийн газрыг огцруулахыг дэмжиж, үргэлжлүүлэн гарын үсэг зуруулна"

"Засгийн газрыг огцруулахыг дэмжиж, үргэлжлүүлэн гарын үсэг зуруулна"

Уржигдар 12 цаг 39 мин
Иргэд бензиний хомстлыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна

Иргэд бензиний хомстлыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна

Уржигдар 12 цаг 35 мин
С.Зориг агсны амиа алдсан хэрэгт хэлмэгдсэн гэх иргэн Т.Чимгээд орон сууц олгохоор шийдвэрлэжээ

Х.Нямбаатарын захирамжаар Т.Чимгээд орон сууц олгохоор шийдвэрлэжээ

Уржигдар 12 цаг 30 мин