Төрийн аудитын байгууллагын орон тоог 99-өөр нэмэх төслийг баталлаа

2024-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар “Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ талаар Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджав танилцуулав.

Тэрээр "Төрийн аудитын байгууллага өнөөдрийн байдлаар 496 орон тоотойгоор 7000 гаруй байгууллагад санхүүгийн тайлангийн аудит, давхардсан тоогоор 12 мянга орчим байгууллагыг хамруулан гүйцэтгэл, нийцлийн аудит хийж байна. Манай улсын эдийн засаг өсөж байгаагийн хэрээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа өргөжин тэлж, нийгэмд чухал нөлөөтэй томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж, улсын төсвийн нийт орлого, зардал өсөн нэмэгдэж байгаатай уялдан төсвийн сахилга, санхүүгийн үр дүн, өгөөжид төрийн хяналтын чиг үүргийг сайжруулах шаардлага улам бүр ихсэж, төрийн аудитын байгууллагын гүйцэтгэх аудитын тоо, ажлын цар хүрээ өргөжиж, ажлын ачаалал нэмэгдэж байна. Тодорхой жишээ дурдвал, сүүлийн гурван жилийн дунджаас харахад нэг төсөв захирагчийн санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхэд 2.2 хүн өдөр зарцуулахын зэрэгцээ 200 гаруй гүйцэтгэл, нийцлийн аудит гүйцэтгэж, нэг аудитор 4.7 аудит гүйцэтгэж, аудит зарцуулах дундаж хугацаа 80 орчим хуанлийн хоног байгаа нь гүйцэтгэлийн аудитыг 90-180 хоногт гүйцэтгэдэг олон улсын жишгээс 2.6 дахин богино байна. Энэ нь аудитын үр дүн, илрүүлэлтэд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсээд байна гэв.

Мөн хүний нөөц дутмаг байгаагаас шалтгаалан зарим санхүүгийн тайлангийн аудитыг хувийн аудитын хуулийн этгээдээр, гүйцэтгэл, нийцлийн аудитад мэргэшсэн инженер, нарийн мэргэжлийн шинжээч нарыг гэрээгээр ажиллуулах шаардлага байнга тулгарч байна. Иймд баталсан орон тоог 99-өөр нэмэгдүүлж, дээд хязгаарыг 585 болгох тооцоо, судалгааг хийсэн. Уг асуудал шийдэгдсэнээр хуульд заасны дагуу төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх нөхцөл сайжирч, аудитын илрүүлэлт нэмэгдэх, шат шатны төсвийн захирагч нарын хариуцлагыг дээшлүүлэх зэрэг олон үр дүн гарна гэж байлаа.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

yagaad neg dor iim iheer nemdeg yum boloo
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

39 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

39 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

15 цаг 30 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

15 цаг 34 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

20 цаг 14 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

20 цаг 17 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16