Л.Гантөмөр: Намын даргын хувиар нэг л тогтоол явуулсан, СЕХ тэр дагуу шийдэх байх

2024-05-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

АН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Намын дарга Л.Гантөмөр “Ардчилсан нам ес дэх удаагийн Их хурлын сонгуульд оролцоход бэлэн байгаа. Бид дүрэм журмынхаа дагуу нэр дэвшигчдээ тодруулж, тавдугаар сарын 20-ны орой зарласан. 2016 онд АН ялагдаж, дөнгөн данган бүлэгтэй болсон. 2020 оны УИХ-ын, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд мөн л адил ялагдсан.  Энэ удаагийн сонгуульд бол зөвхөн АН-ын сонгууль биш. Монголын ардчилал байх уу үгүй юу гэдгийг шийдэх сонгууль юм. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд манай намын удирдлагууд Монгол орноо 2-3 удаа бүтэн тойрч, бидний асуудал юунд байна вэ гэдгийг тодорхойлсон. Эдгээр асуудлыг шийдэх парламентыг сонгох сонгууль энэ удаагийнх юм. Монголын хамгийн том асуудал авлига юм. Авлигыг шийдэж чадах тэр бүрэлдэхүүнийг сонгоорой гэж АН-ын гишүүд санал гаргасан.   Бид нэр дэвшигчдээ тодруулахдаа намын гишүүдээсээ дараа нь аймаг, дүүргийн намын хороодоосоо асуусан. Эцэст нь сонгон шалгаруулах хороо байгуулж тэндээ шийдсэн. Тойрогт нэр дэвшигчдээ гаргаж ирэхдээ дөрвөн удаа судалгаа хийсэн. Тойрогт танигдсан байдал, шийдэл, ард түмний хүлээлт зэргийг харгалзсан. Жишээ нь, ялагдаагүй Ерөнхийлөгч гэж бидний үзэж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дэвшүүлсэн. Монголд үйлдвэрлэл бий болгохгүй бол болохгүй гэдэг үүднээс үйлдвэрлэгч, инженерүүдийг дэвшүүлж байгаа. Хэлмэгдсэн Ерөнхий сайд гэж бид Н.Алтанхуягийг хэлдэг. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг дэвшүүлсэн. Ард түмэн шинэ залуу, нэр цэвэр улстөрчийг хүлээж байгаа. Энэ хүлээлтэд хариу болгож бид хуучин улстөрчид болон төр засагт ажиллаж байсан хүмүүсээ хойш нь суулгасан. Манай 126 нэр дэвшигчийн 102 нь цоо шинэ хүмүүс.Ингээд манай нам тавдугаар сарын 25-нд намын даргын гарын үсэгтэй нэр дэвшигчдийн нэрсээ СЕХ-нд хүргүүлсэн. Одоо СЕХ АН-аас нэр дэвшигчдийг бүртгэж авах процесс явагдаж байгаа. АН-ын нэг л шийдвэр байгаа. Намын даргын явуулсан нэрс нэг л байгаа” гэв.

-Л.Гантөмөр дарга та яагаад жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн бэ. Жагсаалтаа ямар зарчмаар эрэмбэлсэн бэ?

-Сонгууль бол шийдэл болохоос сэтгэл хөдлөл биш. Жишээ нь, Н.Батсуурь гишүүн жагсаалтад орсон. Жагсаалтад орсон гишүүд хөдөө явж, бодлогоо танилцуулж ажиллах шаардлага байгаа юм. Жагсаалт гаргахдаа ардчиллын үзэл санааг тээгчид байх ёстой, найман жил шийдэж чадаагүй асуудлыг шийдэж чадах хүмүүс байх ёстой, нийгмийн төлөөлөл байх ёстой гэдэг зарчмыг баримталсан.

-Танай нам дотоод эв нэгдлээ хангаж чадаж байгаа юу. Энэ удаагийн сонгуульд дахин ялагдах магадлал байгаа юм биш үү?

-Ардчилсан Нам хамаагүй ялгаатай байдаг нам. Санал зөрсөн ч түүнийгээ ил хэлдэг. Бидний эв нэгдэл гэдэг бол олон ургалч үзлийн нэгдэл юм.УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ 240 гаруй гишүүн ирүүлсэн. Үүнээс 120 орчим нь нэр дэвшиж чадалгүй үлдсэн. Тэдгээр хүмүүс эмоцио илэрхийлсэн. Тэр илэрхийлэл нь АН-ыг эв нэгдэлгүй мэт харагдуулж байгаа. Үнэндээ тэр илэрхийлэл өөрөө АН-ыг цааш нь эв нэгдэлтэйгээр явуулах юм. Бид ингэж л харж байгаа.

Эх сурвалж:www.polit.mn 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

1 цаг 48 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

1 цаг 48 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

16 цаг 40 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

16 цаг 43 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

21 цаг 23 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

21 цаг 26 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16