УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн орнуудын зарим удирдагчидтай уулзлаа

2024-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Токио хотод зохион байгуулагдаж буй 29 дэх удаагийн “Никкей” Азийн 29 дэх удаагийн форумд оролцох үеэрээ Японы Ерөнхий сайд Х.Кишида, Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим, Камбожийн Шадар сайд Сун Чантол нарын Азийн зарим улс орнуудын удирдагчидтай уулзаж, санал солилцлоо.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, харилцан яриа өрнүүлэв. Тэд мөн хиймэл оюун ухаан, дижитал технологийн салбарын асуудлыг хэлэлцэн, харилцан ашигтай инноваци шингэсэн технологийн дэвшлийг ашиглан хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан байна. Мөн Япон, Малайз, Камбожийн удирдагчид  тун удахгүй болох манай улсын парламентын сонгуулийн талаар сонирхон асууж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, парламентын ардчиллаа бэхжүүлж байгааг сайшаалаа.  

 

 

Үүнээс гадна УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Ерөнхий сайд асан Я.Фүкүда, Дижиталчлалын асуудал эрхэлсэн төрийн сайд Т.Коно, Эдийн засгийн хамтын ажиллагааны холбооны Ерөнхийлөгч М.Токүра, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Акиба, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк /JBIC/-ын Ерөнхийлөгч Т.Маэда, “Никкэй” сонины ТУЗ-ийн дарга Н.Окада нартай уулзаж, бүс нутгийн болон  хоёр талт хамтын ажиллагааны асуудлаар  санал солилцов. 

Эх сурвалж:www.polit.mn 

"ШХАБ+" дээд хэмжээний уулзалтад оролцох удирдагчид хэн бэ?

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 17 орны удирдагчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орол

2 цаг 22 мин
Дуучин Николь Шерзингер Дэлхийн нүүдэлчдийн наадмын нээлтэд дуулна

Киргизийн нийслэлд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн болж байгаа нэр арга хэмжээ б

2 цаг 22 мин
Киргиз, Хятадын  ерөнхийлөгч нар  32 баримт бичигт гарын үсэг зурав

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Хятадын дарга Си Жиньпин нар янз бүрийн салбарын 32 хоёр

6 цаг 10 мин
Р.Алимов: Олон туйлт ертөнцөд зөвхөн шинэ хүчний төвүүд бус, шинэ хариуцлагын төвүүд ч хэрэгтэй

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) улс төр, эдийн засаг, технологи болон дэлхий дахинд ту

6 цаг 27 мин
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

15 цаг 18 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

15 цаг 18 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

15 цаг 18 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28