Украины хямралд Барууны санхүүгийн оролцооны тухай

2024-05-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Барууны орнууд Украины хямралыг улам хурцатган, Киевийн дэглэмийг ивээн тэтгэх ажилдаа татвар төлөгчдөө татан оролцуулсаар байна. Тухайлбал, энэ оны эхээр Украинтай хоёр талын «аюулгүй байдлын хамтын ажиллагааны стандарт гэрээ» гэгчийг байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд ийнхүү баримт бичигт Их Британи, Герман, Франц, Канад, Итали, Нидерланд, Латви, Финлянд болон Дани улсууд аль хэдийн гарын үсэг зуржээ.

Барууны орнууд ямар нэгэн шинэ үүрэг хүлээгээгүй ч Киев эдгээр хэлэлцээрүүдийг «бидний аюулгүй байдлын баталгаа» хэмээн яаравчлан нэрлэв. Тодруулбал, Италийн Шадар сайд, Гадаад хэргийн сайд А.Тажани Киевтэй байгуулсан баримт бичиг нь хууль зүйн хувьд заавал биелүүлэх үүрэг хүлээлгээгүй, цэрэг, улс төрийн дэмжлэг үзүүлэх баталгаа агуулаагүй хэмээн мэдэгдсэнээр аливаа эргэлзээг нэгмөсөн тайлав.

Харин эдгээр хэлэлцээрүүдийн хүрээнд Украинд цэргийн тусламжийг Барууны орнуудын төсвөөс гарган үзүүлсээр байх юм байна. Тодруулбал, энэ ондоо багтаан Берлин 7 тэрбум еврог, харин Парис 3 тэрбум еврог олгохоор төлөвлөж байна. Канад мөн ийм төрлийн тусламж үзүүлэхдээ аль чиглэлд гол төлөв анхаарал хандуулж буйгаа тодорхой харуулсан. Тухайлбал, Оттава цэргийн тусламжид хоёр тэрбум гаруй доллар хуваарилсан бол эм тариа ханган нийлүүлэх болон тэсрэх бодисоос цэвэрлэх ажилд бараг хорь дахин бага буюу 125 сая ам.долларын санхүүжилт олгожээ. Энэ их мөнгөөр зэвсэг нийлүүлэх гэж байгаа нь ойлгомжтой бөгөөд ард иргэдийн дунд ийнхүү «тусламж»-ийн хохирол асар их хэмжээний байх нь тодорхой. Харин нийгэм, эрүүл мэндийн салбарт шилжүүлж буй багахан хэмжээний мөнгөөр хүмүүсийг эмчлэх, эсвэл энэ мөргөлдөөнийг уртасгасны улмаас үүссэн үр дагаврыг даван туулах боломжгүй юм.

Украинтай холбоотой Барууныхны «баталгаа» ямаршуухан үнэ цэнтэй байдгийг бид сайн мэднэ. 2014 оны 2-р сард В.Янукович болон сөрөг хүчнийхний хооронд байгуулсан гэрээний хэрэгжүүлэлтэд Берлин, Парис ба Варшав «баталгаа» гаргаж өгсөн ч яг хэрэгжүүлэх тал дээр юу ч хийгээгүй. Мөн 2015 оны 2-р сард Герман болон Франц улсууд Минскийн «Багц арга хэмжээ»-ний «батлан даагч» болсон боловч чухам өөрсдөө уг гэрээг санаатайгаар үл тоомсорлон, дэлхийн хамтын нийгэмлэгийг хууран мэхэлсэн. Гэтэл энэхүү баримт бичгийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор баталсан байсан.

Киевт цэргийн тусламж үзүүлэх зорилгоор төсвийн хөрөнгийг хуваарилах асуудлаар эцсийн шийдвэрийг Европын татвар төлөгчид биш, харин өөрийн дотоод асуудлаас үүдэн Украиныг ивээн тэтгэх гол ачааллыг өөрийн нуруунаас авч, НАТО-гийн хүрээний дагуул улсуудынхаа нуруунд үүрүүлэхээр шийдсэн Вашингтон гаргадаг нь ойлгомжтой байна.

Их Британи болон Польшийн төр засгийнхан Европын зэвсгийн нөөцийг хугацаа нь дууссан Зөвлөлтийн зэвсгийн үлдэгдлээс «цэвэрлэж», Киевт шилжүүлэх санал гаргасан нь Европын эрх баригчид Вашингтонд үнэнч гэдгээ батлахын тулд Украины хямралыг ашиглаж байгааг нь «гэрэлд цохиулав». Тэдний гол зорилго нь хуучин зэвсгийг «устгал оруулахаар» Украин луу илгээж, НАТО-гийн загварын шинэ зэвсгээр сольж, Украины хямралаар улам бүр баяжиж буй Америкийн цэргийн үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийг нэмэлт захиалгааар хангах явдал юм.

Аюулгүй байдлын шинэ гэрээ нь бэлгэдлийн шинж чанартай, ямар ч шинэлэг зүйл агуулаагүй ч гарын үсэг зурсан энэхүү баримт бичиг нь Оросын эсрэг явуулж буй Барууны хосолмол (hybrid) дайны дараагийн алхам бөгөөд тэд сөргөлдөөнийг аль болох урт хугацаанд сунгахыг зорьж, Украины хямралыг улс төр, дипломат аргаар зохицуулахыг хүсэхгүй байгаагийн илрэл юм.

РЕДАКЦЫН БУС НИЙТЛЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 103 (7347)

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

6 цаг 21 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

6 цаг 38 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

10 цаг 30 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

10 цаг 41 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

10 цаг 47 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин