Төв талбайд гурван өдрийн турш санал авах жишиг байр ажиллалаа

2024-05-21
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

Сонгуулийн ерөнхий хороо Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Номын баяр”-т оролцож, санал авах загвар байр, сургалтын саналын хуудасны загварыг иргэдэд танилцууллаа.  Номын баяр дундуур санал авах жишиг байрыг бодитоор нь ажиллуулж олон нийтийн хэлдгээр сонгуулийн хар машиныг талбай дээр аваад ирчихсэн байсан нь хэн бүхний сонирхлыг татаж байна. Сонгогчид сургалтын саналын хуудас бөглөж, санал тоолох төхөөрөмжид уншуулах зэргээр сонгууль зохион байгуулах үйл ажиллагаатай танилцав.

Энэхүү нээлттэй асар зургаадугаар сарын 25 хүртэл ажиллана гэдгийг тус хорооны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир хэлсэн. Тэрээр “Сонгогчдод мэдээлэл өгөх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулна. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалтын талаар ном танилцуулах бус санал тоолох машин, саналаа хэрхэн өгөх зэрэг сонгогчдын боловсрол олголоо. Сонгуультай холбоотой эрэлт нэмэгдэж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийхээс илүүтэй бид өөрсдөө гудамжинд гарч ажиллана, сонгогчдод мэдээлэл өгч ажиллаа. Зөвхөн номын баяраар хязгаарлагдахгүй Ялалтын талбайд зургаадугаар сарын 25 хүртэл ажиллана. Санал тоолох төхөөрөмжийг сургалтын зориулалттай ажиллуулна" гэв.

 

Саналын хуудас хоёр хэсэгтэй

Сонгуулийн ерөнхий хорооны энэ оны 54 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн Саналын хуудасны загварыг баталсан. Саналын хуудас нь Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх, нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хоёр хэсэгтэй байх аж.

Сонгогч та саналын хуудасны сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү эсхүл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл таны санал хүчингүйд тооцогдохыг анхаарах хэрэгтэй гэдгийг зохион байгуулагчид анхаарууллаа.

Саналын хуудасны нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт сонгогч өөрийн дэмжиж буй нэг нам, эвслийг сонгож тэмдэглэнэ. Нэгээс илүү нам, эвслийг сонгож тэмдэглэвэл санал хүчингүйд тооцогдох хянуур байхыг анхааруулав.

Сонгуулийн өдөр санал өгөхдөө таныг саналыг хэн ч хянахгүй, хянах ёсгүй. Сонгогч хоёр цаас бөглөнө. Нэг нь нам сонгоно, нөгөө нь хүмүүс сонгоно. 25 нам эвслээс нэгийг нь л сонгоно. Тойрогт хэдэн мандат байна тэр тоогоор дугуйлна. Илүү болон дутуу дугуйлах нь алдаа болно. Санал өгөхдөө алдаа гаргах нь муу гэсэн үг биш зохион байгуулагчид хэлээд дахин нэг удаа цаасыг авах эрхтэй аж.

Бидний өдөр тутмын амьдрал тогтмол хугацаанд зохион байгуулдаг сонгуулиар бий болдог төр засгийн байгууллагууд болон тэдний гаргадаг бодлого, шийдвэрээс ямагт хамааралтай байдаг. Тиймээс сонгуульд оролцоно гэдэг нь бид бүхэн өөрсдийн санал бодол, хүсэл зоригийг төрийн бодлого, шийдвэрт тусгуулах гол алхам бөгөөд өөрсдөдөө ээлтэй ирээдүйг бий болгож, хүсэж байгаа сайхан амьдралаа бүтээхийн тулд сонгогч идэвх, оролцоогоо нэмэгдүүлэхээс эхэлнэ. Тиймээс сонгуульд оролцож байгаа нам, нэр дэвшигчийн бодлого, мөрийн хөтөлбөрийг судалж, харьцуулж, сонгуулийн үйл явцад идэвхтэй оролцож, саналаа өгөх нь бид өөрсдийнхөө төлөө хийж байгаа хамгийн хариуцлагатай алхмын нэг. Сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр сонгох эрхтэй. Сонгогч сонгуульд оролцож, саналаа өгөхдөө “Бид энэ удаагийн сонгуулиар ямар байгууллагыг сонгох гэж байна”, “Тухайн байгууллага нь ямар бүрэн эрх, чиг үүрэгтэй байгууллага вэ” гэдгийг ойлгож, мэдвэл илүү хариуцлагатай сонголт хийж чадна” гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос зөвлөж байлаа.

Иргэд сонгуулийн автоматжуулсан системийг гараар барьж, имэрч үзэх боломж олголоо хэмээн ихээхэн сонирхож байлаа. Санал авах жишиг байраар хамгийн их зочилж буй нь оюутан залуус байна. Хар машин хэмээдэг автоматжуулсан системийг дахин дахин шалгаж, туршиж үзэж, эргэлзсэн зүйлээ нягталж үзлээ хэмээцгээж байв. Иргэн Г.Нарангарав “Би санаандгүй явж байгаад санал өгөх байртай таарч туршилтаар санал өглөө. Анх удаа өгч байгаа болохоор саналын хуудсаа буруу тэмдэглээд автомат машин уншихгүй буцаасан. Тиймээс саналын хуудсан дээр хэдэн хүн тэмдэглэх зааврыг нь сайн уншихгүй бол нэг л тоо илүү эсвэл уу дутуу тэмдэглэхэд машин уншихгүй буцаадаг юм байна. Санал маань хүчингүй болбол харамсалтай шүү дээ” гэв.

 

Санал авах өдөр ажилтнууддаа чөлөө олгохгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ

УИХ-ын 126 гишүүнийг сонгох санал хураалт энэ оны зургаадугаар сарын 28-ны баасан гарагт явагдана. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 66.16-д зааснаар санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжийг нь хангах үүрэгтэй гэж заасан байна.

Харин энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.31 дэх хэсэгт "Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчийг санал өгөх боломжоор бүрэн хангах үүргээ биелүүлээгүй бол хүнийг 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн хуулийн заалттай. Энэ нь зөрчлийн тухай хуулиар иргэнийг 10 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 100 сая төгрөгөөр торгох зохицуулалт хэрэгждэг байна.

Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хууль тогтоомжийг нийтэд сурталчлан таниулах зорилгоор Мэдээлэл, судалгаа, сургалтын төв байгуулан сүүлийн 30 гаруй жилийн сонгуулиудын дүн мэдээ, цахим болон цаасан өгөгдөл, датаг эргэлтэд оруулж, сонгуулийн судалгаа, эрх зүйг хөгжүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах, сэтгүүлч, судлаачдын төрөлжсөн клуб байгуулж, хариуцлагатай сонгогч бэлтгэх сургагч багш нарыг бэлтгэн, сургалт, сурталчилгаа явуулж байгаа билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 101 (7345)

 

Rainer Moura
Crypto Consulting Recovery Experts Lost Recovery Masters Lost Recovery Masters centers its expertise on financial fraud and ethical hacking services, focusing much of its resources in fighting binary options scams, a pervasive threat to individual investors and financial institutions alike. With a proven track record of success and a commitment to transparency, Lost Recovery Masters provides personalized support throughout the recovery process, keeping clients informed every step of the way. Contact details: Email: Support@lostrecoverymasters.com Website: https://lostrecoverymasters.com/
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

2 цаг 36 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

2 цаг 56 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

3 цаг 6 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

13 цаг 59 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

14 цаг 14 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

14 цаг 14 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

14 цаг 14 мин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Өчигдөр 12 цаг 34 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

Өчигдөр 12 цаг 26 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

Өчигдөр 12 цаг 20 мин