Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

2024-05-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Н.ЖАРГАЛМАА

 

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан сонирхох нь бий. Гэхдээ барууны хэвлэлээр тийм ч нийтлэг мэдээ мэдээлэл гараад байдаггүй. Ирэх сард УИХ-ын ээлжит сонгууль болно. Үүнтэй холбоотой хэд хэдэн мэдээлэл гараад буй. Тэдгээрийн нэг бол ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн авлигын хэрэгтэй холбоотой гэх мэдээллүүд юм. Энэ талаар “The Liberum” сэтгүүлийн ахлах судлаач Альберто де Лука судлаж үзсэний дүнд дараах нийтлэлийг бичиж хэвлүүлжээ. Түүний нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

Монгол Улс дэлхийд томоохонд тооцогдох газар нутагтай. Нийт газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 19-р байрт ордог. Тийм боловч хүн ам цөөтэй. Ердөө гуравхан сая хүн буюу дэлхийд 121-д бичигддэг. Тэд бол барууны уншигчдын анхаарлыг маш ихээр татсаар байгаа цөөхөн үндэстний нэг нь гарцаагүй. Мөн энэхүү өргөн уудам газар нутаг дэлхийн аялал жуулчлалын газрын зурагт өндрөөр эрэмбэлэдэггүй ч адал явдал хайсан аялагчдын татсан хэвээр байгаа билээ. Нийслэл Улаанбаатар хотын хувьд Ази тивийн бусад орнуудтай харьцуулахад төдийлөн танил биш. Гэвч хамгийн гайхалтай нь энэ улсын улс төрийн байдал ч мөн бүрхэг харагдах болоод байна.  Мэдээж дэлхий дахин энэ улсын тухай Монголын эзэнт гүрнийг байгуулсан Чингис хаан XIII зуунаар маш сайн мэднэ. Дэлхийн түүхэн дэх хамгийн том эзэнт гүрэн байсан юм. Харин өнөөгийн цаг үед барууны хэвлэл мэдээллүүд Монголын улс төрийн байдалд төдийлөн ач холбогдол өгөлгүй асар бага орон зайг үлдээж байна.

Чухам иймээс л “The Liberum” сэтгүүл Монгол Улсын өмнөх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон зарим олны танил олон нийтийн зүтгэлтнүүдтэй холбоотой хэд хэдэн анхаарал татсан сэдвийг хөндөхөөр шийдсэн юм. Ингэхдээ мэдээж хэргийн тухай холбоотой олон тооны баримтуудыг хараад ихэд эргэлзсэн гэдгээ энд хэлье. Учир нь нарийвчилсан шалгалтын дараа илчлэгдэх ёстой маш сонирхолтой баримтууд гарч ирсэн юм.

Юун түрүүнд уншигчид маань Монголын улс төрд Ардын нам, болон Ардчилсан нам гэсэн хоёр том нам ноёрхож байгааг мэдэх хэрэгтэй. Тэд шударга ардчилсан тогтолцоонд төрийн эрх мэдлийг ээлжлэн барьдаг. Бидэнд буй материалаас үзвэл төрийн дээд албан тушаалтнууд тэдэнд холбогдох гэмт хэргүүд гарч байна. Бидний анхаарлыг уул уурхайн “Ачит ихт” компанитай холбоотой хэрэг хамгийн ихээр татсан юм. Уул уурхай бол Монгол Улсын экспортын 90 хувь, ДНБ-ий 25 хувийг бүрдүүлдэг үндэсний зайлшгүй чухал салбар юм. Хэлэлцэж буй компани нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Пунцагийн Цагааных бөгөөд олон нийт ч мөн үүнд анхаарал хандуулаад байгаа юм. 2019 онд орон нутгийн эрэн сурвалжлах сэтгүүлч П.Цагаан тус үйлдвэрийг удирдаж байхдаа өмчлөх гэрээ хэлэлцээр хийсэн болохыг илрүүлсэн байдаг. Саяхан буюу 2024 оны дөрөвдүгээр сард П.Цагаан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёрын хооронд цахилгаан станцтай холбоотой 13 сая ам.долларын гүйлгээний талаар ярилцаж, сонгуулийн зорилгоор ашиглах гэж байгаа талаар харилцсан зурвасыг олон нийтэд ил болгосон.

Мөн ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг төрийн эрхэнд байх үед 2009-2017 онд Төрийн ордноос 21 зураг алга болсон байна. “UBNews” болон “24tsag” мэдээллийн сайтуудын мэдээлснээр эдгээр зургууд саяхан ноён Ц.Элбэгдоржийн хүргэн ах Х.Болдбаатарын гэрээс олджээ. Хэрэв энэ мэдээлэл батлагдвал экс ерөнхийлөгчийн нэр хүнд маш эвгүй байдалд орох юм. Гэвч эдгээр хэргүүдээс гадна Монгол Улсын авлигын хэрэгтэй холбоотой хамгийн ээдрээтэй үйл явдал бол 36 настай Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сард Ерөнхий сайдад нэр дэвшихээсээ өмнө амиа алдсан явдал юм. Энэ талаар "Нью-Йорк таймс" сонинд “Энх цагийн баатар Монголын үнэнтэй цуг үхлээ” гэх гарчигтай нийтлэл гаргасан байдаг. Энэ хэрэгтэй холбоотой шүүх хурлын үйл явц олон талын маргаан дагуулсан ч шүүх зарим хүмүүст ял оноосон. Гэвч яллагдагсдад эрүү шүүлт тулгаж, хүчээр хэрэг хүлээлгэсэн нь илэрч ихэнх иргэд энэ хэргийг шийдэгдээгүй хэмээн үздэг. Мөн зарим нь С.Зориг нь тухайн үеийн улс төрийн бүлэглэл, авлигын сүлжээг эрсдэлд оруулж болзошгүй байсан тул түүний улс төрийн зорилготой хөнөөсөн гэдэг байна. Эцэст нь дүгнэхэд Монгол Улсын улс төр түүнтэй холбоотой мэдээлэл хайхад тус улсад эрх мэдэл, мөнгө, авлигын ээдрээтэй сүлжээ хэдийнэ тархсан болохыг олж мэдсэн юм. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тууштай тэмцэж, тэмцэгч гэх нэр төрөө ч батлаад байна.

Латин хэлэнд “Fiat iustitia ut non ruat caelum” буюу “Шударга ёс ноёрхох болтугай” гэдэг үг бий. Гурван хүн тутмын нэг нь ядуу, зүдүү амьдарч байгаа Монгол Улсынхаа төлөө хууль эрхзүйн тогтолцоо ажлаа хийгээсэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 100 (7344)

 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

10 цаг 29 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

10 цаг 32 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

15 цаг 13 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

15 цаг 16 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

19 цаг 38 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15