С.Одонтуяа: Төр нь хувийн хэвшлээ үзэн яддаг байдал чинь хэрээс хэтэрлээ

2024-05-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн /05.17/ нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдсэнээр 10:15 цагт эхлээд байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 16 хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.  Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан, ажлын хэсгээс оруулж ирсэн найруулгын чанартай санал хураах үед гишүүд дараах байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: -Энэ хууль төр нь хувийн хэвшилтэйгээ дахиад өрсөлдөж байгаа хууль болж байгаа шүү. Хувийн хэвшлүүд баяжих гээд байна, хувийн хэвшлүүд ашиг олоод байна гэх. Тэд маш их татвар төлдөг, маш их ажлын байр бий болгодог. Эмийн үнийг буулгах гээд байгааг ойлгож байна. Үнэ буулгах гэсэн та нарын сайхан санааны ард дарга нарын авлига дээд цэгтээ тулна. Дарга нарын оруулж ирсэн эмээр өрхийн эмнэлэг үйлчилдэг болно, дарга нарын авч ирсэн чанаргүй эмээр Монгол Улс үйлчлүүлэх болчихоод байгаа шүү. Төр нь хувийн хэвшлээ үзэн яддаг, өрсөлддөг чинь хэрээс хэтэрлээ. Энэ хуулин дээр маш их асуудал гарна, авлига улам өснө гэдгийг анхааруулъя. Эрүүл мэндийн даатгалд хамруулж байгаа эмийн үнийг тодорхой хэмжээгээр хөнгөлөх маш олон арга байгаа шүү. Дэлхийн бүх улс орон хэрэглээд болж байна. Заавал төр бүгдийг худалдан авна гээд дайраад байх юм. Зах зээлийн зарчмаасаа ухарч байгаа хууль шүү.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад хэн нь хэн бэ гэдэг нь одоо харагдаж эхэлж байна.  Эрүүл мэндийн яам өөрөө компанийн ашиг сонирхлын төвлөрөл болчихсон, аалзны тор мэт энэ зах зээл мафижсан гэдгийг шинжээчид, хянан шалгагч нар баримтаар гаргаад ирсэн. Зарим нэг компанийн төлөөлөл энд суучихаад аймаар юм ярьж байна шүү, болохгүй шүү дээ. Утасдаад энийг унагаарай гээд. Өмнөх парламентаар Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг хэлэлцэхэд яг ингэж яриад унагасан. Түүн шиг хуулийг унагах бодлого одоо явж байна. Бид зөвхөн эмийн үнэ буулгах тухай яриагүй, эмийн чанарыг нэгдүгээрт тавьж байна. Эмийн лабораторио чанаржуулъя, энийгээ төр бодлогоор хяналтандаа аваад  хувийн хэвшил гүйцэтгээд явъя. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эмийнхээ зах зээлийг бодлогоор бариад чанаржуулъя гэж байгаа. Одоо ямар ч хууль хэрэгжихгүй байгаа, хуулийн хугацаа дууссан байгаа. Эздийн төлөөлөл сууж байгаа нь харагдаад байна, одоо боль. Эмийн 70, 80 хувь нь чанаргүй эмийн лаборатори ажиллахгүй байна. Энэ хуулийг батлах ёстой шүү.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үед та нар энэ саналаа хэлэх ёстой байсан. Санал хураалттай холбоогүй асуудлаар байр суурь илэрхийлж байна гэв. Эцэст нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөлтэй холбоотой ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дууссанаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Эх сурвалж:www.polit.mn  

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

1 цаг 49 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

1 цаг 49 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

16 цаг 41 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

16 цаг 44 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

21 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

21 цаг 27 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16