Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон

2024-05-17
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Рагчаагийн ОЮУН

 

Монгол Улсад орчин цагийн онцгой байдлын байгууллага үүссэний 20 жилийн ой тохиож байна. Түүхт ойд зориулсан “Алба сурталчлах өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Мөн энэ үеэр албан хаагчдын үзүүлэх тоглолт, онцгой байдлын алба хаагчдын өмсгөл, сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжийг дэлгэсэн үзэсгэлэн гаргажээ. Өдөрлөгийн үеэр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийнхан шүхрээр буух болон агаараас хэрхэн тусламж, үйлчилгээ үзүүлдэг тухайгаа ард түмэндээ сонирхууллаа.

Сүхбаатарын талбайд онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүн оролцож тэдний үйл ажиллагааг сонирхохоор гадаад, дотоодын жуулчид их байв. Мөн онцгой байдлын хувцас өмссөн хүүхдүүд явах нь олны анхаарлыг татаж байлаа. Энэ үеэр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Гончигдорж, Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн сурагч Б.Нарантэнгэр, ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригадын захирагчийн орлогч, Штабын дарга, хурандаа У.Ганхөлөг нарын сэтгэгдлийг сонирхсон юм.

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Гончигдорж: Энэ төсөл хэрэгжвэл бүх газарт хүрэлцээтэй болно

 

-Манай албанд гурван нисдэг тэрэг байгаа. Гурвуулаа аврах болон түргэний гээд бүх төрлөөр ашиглаж болдог. Орчин цагийн аюул, гамшиг ослын үед байнга ашигладаг. Одоохондоо Монголд шинээр нэвтэрч байгаа болохоор хөрсөндөө шингээгүй байна. Энэ төсөл хэрэгжээд эхэлбэл бүх газарт хүрэлцээтэй болно. Бидний хувьд байгаа гурван нисдэг тэрэг маань түргэний нислэг, аврах ажиллагаанд явж байгаа. Энэ нисдэг тэргийг Европт байнга ашигладаг. Францад хот болгондоо баазтай. Бааз бүр нь хотынхоо аврах ажиллагаанд оролцдог. Төслийн хүрээнд орж ирсэн болохоор цаанаасаа багаж хэрэгсэл, инженерүүдтэй нь дагалддаг. Бид хувцас, хэрэглэлээ Францын өөрийнх нь иргэний хамгаалалтын хувцас, хэрэглэлээс санаачлаад Онцгой байдлын 121 дүгээр ангийн оёдлын үйлдвэр дээрээ бүх эсгүүрийг хийдэг.

 

Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн VII ангийн сурагч Б.Нарантэнгэр: Бусад мэргэжлээс хамгийн онцгой нь 

 

-Манай эмээ нэг удаа “Өвөөгийн чинь найз онцгой байдлын төв гал унтраах ангийн дарга байсан” гэж хааяа ярьдаг. Энэ хувцсыг би ДХИС-ийн урд байдаг оёдлын газраар хийлгэсэн. Онцгой байдлын байгууллагын албан хаагч нар авран хамгаалах үйлсийн төлөө хүчин зүтгэж байдаг мундаг хүмүүс. Бусад мэргэжлээс хамгийн онцгой нь гэж хэлнэ. Би 12 дугаар ангиа төгсөөд Оросын иргэний хамгаалалтын академид суралцах сонирхолтой. Сургуулиа төгсөөд үндэсний аврах бригад эсвэл гал унтраах ангийн аврах бүлгийн дарга болно гэж мөрөөддөг. НОБГ-ын ах нарынхаа урилгаар ирсэндээ баяртай байна. Ер нь долоо хоногийн хагас, бүтэн сайн өдөр Налайх дүүргээс хотод ирж Нийслэлийн аврах анги дээр ирж олс зангилаа, өндрөөс аврах, нуранги, автомашины ослын дадлага, сургуулилт хийдэг.

 

ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригадын захирагчийн орлогч, Штабын дарга, хурандаа У.Ганхөлөг: Обьектын гал түймэр дийлэнх хувийг эзэлдэг

 

-Энэ жил онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ой болж байгаа. Энэ хүрээнд “Алба сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн арга хэмжээгээр онцгой байдлын албанд хэрэглэж байгаа багаж хэрэгсэл, хувцас, бусад бүтээгдэхүүний талаар танилцуулга үзэсгэлэн нээсэн. Үүнээс гадна эрэлч нохой, агаарын ажиллагааны үзүүлэх тоглолт мөн төрөл бүрийн аврах ажиллагаанууд, гал түймэр унтраах үзүүлэх тоглолтыг ард түмэндээ толилуулж байна. Тоног төхөөрөмжүүд шинэчлэгдсэн. Ахмадууд ирэхээрээ “Миний үеэс өөр болжээ. Өнгөрсөн жил ирэхэд ийм юм байгаагүй. Тэгсэн ийм багажтай болсон байна” гэж ярьдаг.

Монгол Улсын хэмжээнд гарч байгаа нийт аюулт үзэгдэл, ослын статистикийг харахад обьектын гал түймэр дийлэнх хувийг эзэлдэг. Галын нэг анги хоногт хоёроос дээш дуудлагатай байдаг. 20 жилийн хугацаанд өмнөхөө харахад аврагчдын хувцас, багаж хэрэгсэл өдөр, шөнө шиг ялгаатай. Мөн бид 20 жилийн өмнө үүрэг гүйцэтгэдэггүй, чаддаггүй байсан Монголд тэр тухай ойлголт байгаагүй тийм чиглэлийн аврах ажиллагаанууд эсвэл тэр чиглэлийн анги, байгууллага нэмэгдсэн. Үүний нэг нь Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаа байна. Өмнө нь манайд нисдэг тэрэг байгаагүй. Мөн гал түймэр унтраах тоног төхөөрөмжүүдтэй болж байна. Манайд эрэлч нохойн алба гэж байсангүй. Эрэлч нохой маань үүргээ гүйцэтгээд Турк улсад болсон нурангиас найман хүнийг аварсан. Энэ мэтчилэн тооцоод байвал амжилт их.

“Зууны мэдээ” сониноор дамжуулаад Монгол Улсын хэмжээнд ажиллаж байгаа онцгой байдлын нийт албан хаагчид, тэдний ар гэр, ахмад дайчиддаа 20 жилийн ойн мэндийг дэвшүүлж, бүгдэд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 99 (7343)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

16 цаг 46 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

16 цаг 49 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

16 цаг 52 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

16 цаг 54 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

23 цаг 42 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

23 цаг 47 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

23 цаг 47 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин