АН  нэр дэвшигчдээ бүлэг, фракцын явцуу байдлаар тодруулахгүй байхыг шаардаж байна гэв

2024-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.БАЯР

Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хороо буюу хүний эрхийг хамгаалах байгууллагаас Д.Ганбаяр тэргүүтэй төлөөлөл АН-д шаардлага бусад нам эвслүүдэд уриалга хүргүүлж “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.  Хурлаар тэд биднийг төлөөлж сонгогдсон УИХ-ын гишүүд, УИХ-аас байгуулагдсан Засгийн газар нь улс төрийн намын хувийн ашиг сонирхолд тулгуурлан шийдвэр гаргаж байгаа нь Монгол Улсын иргэдийг төлөөлөх ардчиллын зөрчим алдагдаж төр нь өөрөө Хүний эрхийг зөрчиж буй үндсэн шалтгаан болж байна гэж мэдэгдлээ. Иймд улс төрийн намууд УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулиа мөрдөж сонгогчдын саналыг авахын тулд хууль зөрчихгүй, бусдын нэр хүндэд халдахгүй, мөнгө тараахгүй шударга өрсөлдөхийг уриаллаа. Мөн нам, эвслүүд нэр дэвшигчийг гишүүд дэмжигчдийнхээ өмнө нээлттэй, ил тод, шударгаар сонгон дэвшүүлэхийн зэрэгцээ нэр дэвшигч бүртэй  хариуцлагын гэрээ байгуулахыг уриалав. Түүнчлэн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байгаагүй нэр цэвэр нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж чадах мэдлэг боловсролтой, ёс зүйн зарчимтай, хүний эрхийн хамгаалагчийг нэр дэвшүүлэхийг Ардчилсан намаас шаардаж бусад нам,эвслүүдэд уриалав. Энэ үеэр Д.Ганбаяр хэлэхдээ “ Төрд ажиллаж үзээгүй хүмүүсийг намын жагсаалтаар УИХ-д сонговол бид л хохирно. Намын багийн тоглолтоор хэлэх үгээ заалгасан, мэдлэг чадваргүй хүмүүсийг сонгомооргүй байна. Ямар нэг гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг дэвшүүлэхгүй байхыг АН-аас шаардаж байна. Мөн ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгайд холбогдсон хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхийг эсэргүүцэж байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн факт, Эрүүдэн шүүлтийн эсрэг Олон улсын факт зэргийг зөрчсөн эрх бүхий өндөр албан тушаалтнуудад  Монгол Улсын Үндсэн хуулиар хариуцлага хүлээлгэх тухай тусгаагүй нь харамсалтай. Хүний эрх, эрх чөлөөг хангаж байж тухайн улс орон хөгждөг. Гэтэл өнөөдөр хүний эрхийг дээдлэх байтугай нэр дэвшигчийг фракцын хэмжээнд  ярьж шийдвэрлэж байгааг АН анхаарах хэрэгтэй. АН нэр дэвшигчээ тодруулахдаа ил, тод сонгон шалгаруул. УИХ-д нэр дэвшихгүй хүмүүс нь нэр дэвшигчдээ тодруулъя” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05