Б.Энхбаяр VS Л.Энхбилэг

2024-05-15
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн  төсөл болон Шүүх байгуулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдааны протоколыг тоймлон хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-Засгийн газрын “Шувуу” ажиллагааны явц, үр дүн ямар байгаа вэ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг авчирах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу?

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-“Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад руу оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийн  70-75 хувийг авчираад байна. Хамгийн сүүлд бусдын амь насанд захиалгаар халдсан хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан этгээдийг олж, авчирсан. Манай улс АНУ-тай Эрүүгийн эрх зүйн талаар хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байхгүй. Дипломат шугамаар хууль хяналтын байгууллагын түвшинд аливаа ажиллагаа явагдаж байгаа. Бид Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа. Ч.Сайханбилэг бийлэгжүү байгаа. Монголоос мөнгө явуулдаг холбоо, сүлбээтнүүд нь хэвээр байна. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байна.

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  Хуулийн төсөлд “Шүүгчийн туслах нь хуульчийн шалгалтад тэнцсэн байх” гэсэн заалт тусгасан байсан ч ажлын хэсгээс “шүүгчийн туслах нь эрх зүйч мэргэжилтэй байхад болно гэж өөрчилжээ.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Шүүгчийн туслахуудыг хуульчийн шалгаруулалтад тэнцсэн байхыг шаардахгүй болгох нь.  Одоо ажиллаж байгаа олон шүүгчийн туслахууд нь хуульчийн шалгалтдаа тэнцэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр тэр хүмүүс тэнцэхгүй байгаагийн төлөө шүүгчийн шийдвэрийг бичдэг өндөр шаардлага тавьж байгаа шалгуураа сулруулах ёстой юм уу. Шүүгчийн туслах гэдэг хүмүүс шүүхийн шийдвэр бичдэг учраас хуульчийн шалгалтдаа тэнцсэн байх шаардлагыг зориуд тавьсан. Тэгэнгүүт сулруулах гээд байна. Хэрэв энэ заалт шүүхийн захиргаанд хүндрэл учруулах гээд байгаа бол дагаж мөрдөх журмын тухай хуулиараа тэр хүнд шалгалтдаа тэнцэх эрхийг нэг жилээр сунгаж өгье. Шүүгчийн туслах хүн хуульчийн шалгаруулалтад тэнцсэн байхыг шаардахгүй гэнэ, шаардлагаа хэт сулруулсан хэрэг болно шүү.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Яг энэ заалт дээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс  шүүхийн туслахуудын орон тоон дээр шинээр хүн орж ирэхгүй байна, шалгуур нь хэт өндөр, ачааллаа дийлэхээ больсон. Шүүхийн шийдвэр гарахдаа хэт удаж байна. Өмгөөлөгчийн эрх авсан залуучууд өмгөөллийн бизнес рүү ороод явж байна. Шүүгчийн туслах болох сонирхолгүй болсон байна. Тийм болохоор Шүүхийн ерөнхий зөвлөлд энэ орон тоог зохицуулах, ачааллыг зөв хуваарилах асуудлыг дэмжиж өгье гэдэг байдлаар зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Шүүгчийн туслах заавал хуульч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байх албагүй л гэж байгаа юм. Орон нутагт ажиллахдаа дүүргүүдийн шүүх, захиргааны ажилтнуудтай уулзсан. Шүүгч, захиргааны ажилтнууд энэ асуудлыг бүгд дэмжиж байна лээ. Тэгэхгүй бол шүүгчийн туслах хийх хүн олдохгүй байгаа юм байна. Шүүгчийн туслах хүн эрхзүйч байхад болно. Заавал тусгай шалгалт өгсөн, эрх авсан хуульч байх албагүй юм аа гэдгийг захиргааны ажилтнууд ярьж байна лээ шүү.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг:

-Шүүгчийн туслах хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байна гэдэг нь яг амьдрал дээр хэрэгжихгүй байгаа. Хүний нөөцтэйгөө холбоотой. Шүүн таслах ажиллагаанд шүүхийн туслах оролцохдоо бодит практик дээр техник ажиллагаа л хийдэг. Цаг ч байхгүй. Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсгийг бэлдэж өгч байгаа юм. Шүүгчид төсөл бэлдэж өгдөг. Шүүхийн шийдвэрийг бичээд байгаа асуудал бодит амьдрал дээр байхгүй. Хэргийн оролцогчтой байнга харилцаж байна, хүнээ дуудаж байна гэхчлэн техник ажиллагаа хийдэг. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөвшөөрөлтэй байх гэдэг шаардлагыг хангадаг шүүгчийн туслах байхгүй. Хангалаа гэхэд маргааш нь ажлаа орхиод өмгөөлөгч, прокурорын туслах, энд тэнд хуулийн зөвлөх хийнэ.Дээр нь цалин бага, цаг наргүй ажилладагтай холбоотойгоор шүүх байгууллага шүүгчийн туслахын орон тооны дутагдалд орж байна. Одоо шүүгчийн туслах хийж байгаа хүмүүс маань ч тогтвор суурьшилтай ажиллах боломжгүй байгаа.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Орон нутгийн шүүгчдийн тоог Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тогтоох нь хонгил үүсгэнэ. Засгийн газрын өргөн барьсан төсөл нь Улсын дээд шүүхээс бусад шүүхийн шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр УИХ тогтооно гэсэн заалт байгаа. Ховд аймгийн Эрүүгийн шүүх хэдэн орон тоотой буюу хэдэн шүүгч ажиллах юм. Багануур дүүргийн иргэний шүүх хэдэн шүүгчтэй байх вэ гэдгийг УИХ тогтооно. Шүүхийг хуулиар байгуулна гэж байгаа. Ажлын хэсгийн саналаар УИХ зөвхөн орон тооны дээд хязгаарыг тогтооно гэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл зальдах гэж байна. Монгол Улс 600 шүүгчтэй байна, анхан шатны шүүгчид нь 250 байна гээд ерөнхий дээд хязгаар батлуулах гэж байна, УИХ-аар. Багануур 10 шүүгчтэй байх уу, үгүй юу гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө мэднэ. Энэ бол аюултай. Ерөнхий зөвлөл өөрөө хонгил болно. Дургүй хүрсэн шүүгчээ орон тоог нь хасаж байгаад хөдөөд томилчихно. Тиймээс энэ өгүүлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийг хадны мангаа болгож болохгүй.  Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүх 10 орон тоотой байлаа гэхэд таалагдахгүй байгаагаа зайлуулахын тулд долоо болгоно гэсэн үг. Хил хязгаараас давсан санал гэж үзэж, Засгийн газрын төслөөр нь байлгах саналтай байна гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 97 (7341)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05