Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан

2024-05-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулах уулзалт Хууль зүй, дотоод хэргийн яаманд өнөөдөр /05.14/ боллоо. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өгсөн. Тэрээр "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хууль 22 жилийн өмнө батлагдсан учраас өнөөдөр үүсэж буй асуудлыг шийдвэрлэхэд хангалтгүй байгаа. Ялын бодлого хэт сул гэсэн дүгнэлттэй байна. Жишээлбэл, Эрүүгийн хуулиар хүүхдийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист донтуулах, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг торгох эсвэл зорчих эрхийг хязгаарлах, 1-5 жилийн хорих ялаар шийтгэж байгаа.  Энэ төрлийн гэмт хэргээс болж амь насаа алдах, хүндээр бэртэх гэх мэт тохиолдолд 5-12 жилийн хорих ял оноож буй нь сул байна. Үүнийг цаг үеийн шаардлагад нийцүүлж өөрчлөхгүй бол болохгүй. НҮБ-ын конвенцын жишгээс ч харсан энэ бол үндэстэн дамнасан гэмт хэрэг. Тэр утгаараа Монгол Улс олон улсад үүрэг хүлээдэг. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын гэмт хэрэгт зохион байгуулалттай шинж ажиглагддаг. Хялбар аргаар мөнгө олох хэрэгсэл гэж үзээд эрүүгийн элемент, зохион байгуулалттай гэмт бүлгүүд асуудалд орооцолдох шинж чанар анзаарагдаж байгаа. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулалттайгаар үйлдсэн хүмүүст хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг чангатгах хэрэгтэй. Дээр нь гэмт хэрэгтэй тэмцэж буй хууль сахиулах байгууллагын чадавхыг бэхжүүлж, тогтолцоог нэгтгэх, бүрэн төрийн хяналтад авах шаардлагатай. Мөн гэмт хэргийг илрүүлэх лабораторийн хүчин чадлыг шинэчлэх шаардлага үүсээд байна. Улс орнуудын жишээг аваад үзвэл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг богино хугацаанд химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан.

Бид 1961, 1971 онд батлагдсан конвенцыг баримталдаг. Гэтэл тэрхүү конвенцод ороогүй шинэ төрлийн химийн аргаар үйлдэгдсэн бодисууд худалдаанд гарч, хүмүүсийг хордуулж буй нөхцөлд үүнтэй тэмцэх шинэ бодлого гаргах хэрэгтэй. Одоо хүчин үйлчилж буй хууль дөрвөн бүлэг, 18 зүйлтэй. Бидний боловсруулсан хуулийн төсөл нь 12 бүлэг, 73 зүйлтэй, 20 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт орно.

Манай улс өмнө нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын "дамжин өнгөрөх" орон гэсэн статустай байсан. 2014 оноос эхэлж "хэрэглэгч орон" гэх статустай болсон. Цаашилбал "үйлдвэрлэгч орон" гэх статуст хүрэх эрсдэл бий. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийн гаралт 2-3 дахин нэмэгдсэн. 2002-2008 онд жилд дунджаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг найман удаа гардаг байж. Тэгвэл сүүлийн долоон жилийн байдлаар жилд дунджаар 220 гэмт хэрэг гарч байна. 

Шинэ төрлийн бодис гарч ирлээ гэхэд ял шийтгэл оноохын тулд өөрийн гэсэн жагсаалттай болох хэрэгтэй. Эс бөгөөс НҮБ-ын конвенцын жагсаалтад байхгүй байна гэдэг үндэслэлээр ял завшиж буй тохиолдол гарсан. Эмчийн жор цаасан хэлбэрээр байгаа нь янз бүрийн байдлаар хуурамчаар үйлдэх, ашиглах боломжийг бий болгосон. Үүнийг шинэчилсэн хуулийн төсөлд цахим жор ашиглахаар тусгаж байгаа. Мөн албан тушаалтан, үүрэг хариуцлага хүлээсэн эрх бүхий этгээд хууль зөрчиж байгаа тохиолдолд хүлээлгэх ялыг чангатгана" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

2 цаг 36 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

2 цаг 36 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

17 цаг 27 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

17 цаг 30 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

22 цаг 11 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

22 цаг 14 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16