С.Зоригийн хэргийг мөрдөгчид 26 жилийн өмнөх ноцтой явдлуудын мөрөөр орсон уу

2024-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БАЯР

Яг үнэндээ “С.Зоригийг хөнөөсөн хэрэг өнөөдөр хэдэн тусдаа хэрэг болчихов оо” гэдэг асуулт тавигдаж, хариулт нэхчихээд байна. Эрж сураад явах нээ, “Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-ны үдэш онц хэрцгийгээр хөнөөсөн”, “Уг хэргийг хаах зорилгоор 2017 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн” хоёр хэрэг асуудал болчихоод байгаа аж. Хоёр дахь асуудал буюу Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон.

Гэхдээ “...Хэн, ямар зорилгоор тэднийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллласан бэ” гэдэг нь одоогоор албан ёсоор эцэслэн тодорхой болоогүй байна. Харин сүүлийн үед энэ хэрэгтэй холбоотойгоор тодорхой хүний нэр яригдаж, факт баримт хөндөгдөх болсон. Энэ нь 1998 оны аравдугаар сарын 2-нд С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой бололтой. Тодруулбал, 1998 оны есдүгээр сарын 5-нд үл таних этгээд С.Зоригийн ээж рүү утсаар ярьж “Хүүгээ татаж ав, аминд нь халтай шүү” гэсэн агуулгатай зүйл хэлсэн.

Ингэж 3-4 удаа ярьсан. Ийм яриа энд тэнд гардаг байв. Тэгвэл тэр “үл таних этгээд” хэн байсан нь өдгөө тодорч буй бололтой. Түүнчлэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн газраас олдсон үсний тухай бас ярьсаар ирсэн. Хэргийн маш чухал нотлох баримт гэхэд болно. Хууль хяналтынхан уг нотлох баримтыг АНУ-д шинжлүүлэхээр 2023 оны зургадугаар сард тохирчээ. Энэ дагуу тус улсад гурван сарын турш нарийвчилсан шинжилгээ хийжээ. Дүгнэлт нь өнгөрсөн баасан гаригт гарчээ. Энэ мэтчилэнгээр, мөрдөгчид 26 жилийн өмнөх зарим ноцтой үйл явдлуудын мөрөөр орсон байж магадгүй байна. Тэгэхээр мөрдөх байгууллага, прокурорын зүгээс удахгүй эдгээр асуудалд хариулт өгч, энэ талаар мэдээлэл хийх биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 96 (7340)

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

17 цаг 10 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

17 цаг 14 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

17 цаг 16 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

17 цаг 19 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин