Сонгогчид хоёр саналын хуудас бөглөнө

2024-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Зууны мэдээ” сонин Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Сонгуулийн боловсрол” буланг хөтлөн явуулдаг билээ.

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын 126 гишүүнийг бид анх удаа сонгох гэж байна.

Монгол Улсын Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх /мажоритар/ аргаар сонгох буюу Сонгогч Та тухайн тойрогт ногдох мандатын тоогоор сонголт хийнэ. Тодруулбал, тойрог бүрээр мандатын тоо зэрэгцэж байх юм.

Харин Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар буюу сонгогч Та зөвхөн нэг нам, эвслийг сонгоно.

Улсын Их Хурлын гишүүнийг сонгох энэхүү хоёр аргатай холбоотойгоор Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Саналын хуудас нь хоёр хэсэгтэй байна. Тодруулбал, сонгогч Танд хоёр хуудас өгнө.

Улсын Их Хурлын 78 гишүүнийг сонгох хэсэгт Та өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн өмнөх зууван улаан дугуйг дүүргэн будаж, саналаа тэмдэглэнэ. Ингэхдээ тухайн тойргийн мандатын тооноос илүү эсхүл дутуу тоогоор тэмдэглэвэл Таны санал хүчингүйд тооцогдохыг анхаарна уу.

Харин Улсын Их Хурлын 48 гишүүнийг сонгох хэсэгт Та өөрийн сонгохыг хүссэн 1 нам, эвслийн нэрийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ. 1-ээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн бол Таны саналын хуудас хүчингүйд тооцогдохыг анхаарна уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 96 (7340)

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

5 цаг 9 мин
Гэгээн нуурын хөвөөнд

Улиастайгаас Алтайг зорих алтан шар зам товолзонхон, торолзоно.  Цагаанчулуутаа

8 цаг 40 мин
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслөө танилцуулах

8 цаг 40 мин
"Өнөөдөр" сонины сүлд дууг хэн сайн дуулах вэ?

Хэвлэл мэдээллийн “МОНГОЛ НЬЮС” групп, Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “ӨНӨӨ

23 цаг 13 мин
334 мал хулгайлж, 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

334 мал хулгайлж, 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

23 цаг 58 мин
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцох шаардлагыг Ёс зүйн дэд хороо, ХЭҮК-т хүргүүлжээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцох шаардлагыг Ёс зүйн дэд хороо, ХЭҮК-т хүргүүлжээ

Өчигдөр 14 цаг 32 мин
АҮЭБЯ: Бензиний нөөцгүй байгаа 12 сумд руу өнөөдрөөс шатахуун түгээлтийг гаргах шийдвэр гарсан

АҮЭБЯ: Бензиний нөөцгүй байгаа 12 сумд руу өнөөдрөөс шатахуун түгээлтийг гаргах шийдвэр гарсан

Өчигдөр 14 цаг 03 мин
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Өчигдөр 14 цаг 00 мин
Монтенегрогийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой замын хөдөлгөөнд зохицуулалт хийжээ

Монтенегрогийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой замын хөдөлгөөнд зохицуулалт хийжээ

Өчигдөр 13 цаг 57 мин
АН-ын дарга О.Цогтгэрэл Ли Ганьжэтэй уулзлаа

Ли Ганьжэтэй уулзлаа

Өчигдөр 13 цаг 55 мин