Үндэсний баялгийн сангийн хуримтлалын дансыг нээлээ

2024-05-10
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Үндэсний баялгийн сан Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан гэсэн гурван данстай байх хуулийг баталсан билээ. Хуримтлалын санг Сингапурын Хуримтлалын сангийн загварт тулгуурлан хөгжүүлж, иргэдэд орон сууц, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд зориулах аж. Тэгвэл өчигдөр Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтлалын сангийн данс нээх үйл ажиллагаа Төрийн банкны төв салбар дээр боллоо.  

Нээлтэд  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан,  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн,  “Эрдэнэс Монгол” ХХК гүйцэтгэх захирал С.Наранцогт нар оролцов. Хуримтлалын санд Эрдэнэтийн 34, Оюутолгойн 34, Тавантолгойн 34 хувь шилжиж, “Эрдэнэс Монгол” нэгдэл 500.0 тэрбум төгрөгийг энэ санд шилжүүлж, орон сууцны хөтөлбөрийн эх үүсвэрийг нэмэгдүүллээ. Ингэснээр Монголбанк, арилжааны банкуудтай хамтран ажиллаж, ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болж, хүлээлгэд байсан 10 мянган айл өрх орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдах боломж бүрдлээ.  Энэ үеэр  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын экпортын 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг хангахын төлөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллалаа. Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, төрийн эх үүсвэрээр хувьдаа авахыг санаархсан Эрдэнэтийн луйврын схем илчлэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани ил тод болж, бүтээгдэхүүнээ биржээр арилждаг болсноор ДНБ 2020 онд 37 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон. Нэг хүнд ногдох ДНБ 2023 онд анх удаагаа 5.875 ам.долларт хүрсэн. Валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл анх удаа 1.5 тэрбум ам.доллараар давлаа. Эдийн засгийн өсөлт цар тахлын үед -4.6 хувь байсан бол өнөөдөр долоон хувь хүртэл өслөө. Хөгжлийн банкны бондуудыг өөрийн эх үүсвэрээр төлж, болзошгүй дампуурлаас гарлаа. Өнөөдөр бид хамтдаа Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санг нээж байна. “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг иргэдийн Хуримтлалын санд төвлөрч байна гэсэн үг. Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм. Иргэн бүр орон сууцтай, эрүүл, өндөр боловсролтой байж чадвал өөрийнхөө болон гэр бүлийн ирээдүйгээ өөрчлөх суурь болж чадна. Ийм иргэдтэй улс орон өөдлөн хөгжих суурь тавигдана. Нийгмийн хөгжлийн суурь асуудлууд ч ингэж л шийдэгдэнэ” гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан:

- Түүхэн үйл явдал болж байна. Монголын ард түмэн байгалийнхаа баялагт эзэн болж эхэлж байгаа.  Энэ суурь тогтолцооны албан ёсны эхлэл тавигдаж байна.

Үндсэн хуулиар баталгаажуулсан баялгийн өгөөжийг хуваарилах суурь зарчим жинхэнэ утгаараа хэрэгжиж, иргэд байгалийн баялгаас орж ирэх орлогын 34 хувиа ийнхүү бодитоор хүртэж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, тэр дундаа Хуримтлалын сангийн талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан орлого төвлөрүүлэгч этгээд буюу “Эрдэнэс Монгол” ХХК-аас нийт 500 орчим тэрбум төгрөгийг Хуримтлалын сангийн Монголбанкин дахь дансанд төвлөрүүлж,уг эх үүсвэрийг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт оруулж, хуульд заасны дагуу холбогдох гэрээ байгуулж ажиллахаар болоод байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд  төгрөг боллоо

- Монгол Улсын эдийн засагт уул уурхайн оролцоо маш өндөр байдаг.   Энэ салбар ДНБ-ий өсөлтийн бараг 50 хувийг тодорхойлж байна. Гэхдээ олон нийтийн зүгээс  энэ өсөлтийн хүртээмж хаана байгаа юм гэдэг асуудлыг байнга тавьдаг.  Энэ асуултад өнөөдрийн арга хэмжээ маш том хариулт өгч байна.  Хуримтлалын санд төрийн өмчийн өмнөөс авч буй 34 хувийн ногдол ашиг төвлөрнө.  Хамгийн эхэнд “Эрдэнэс Монгол” компаниас 500 тэрбум төгрөгийг шилжүүллээ.  Энэ мөнгө ипотекийн зээлийн санхүүжилт болж гарна.   Өнгөрсөн онд УИХ-аас Төрөөс баримтлах мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг батлахдаа ипотекийн зээлийг  Засгийн газар шилжүүлтэл Монгол банк дээр байлгах,  санхүүжилтийн эх үүсвэрийг эргэн төлөлтийн хэмжээгээр барих ийм шийдвэр гарсан.  Эргэн төлөлтийн хэмжээ хязгаартай, 500 тэрбум төгрөгөөр хязгаарлагдаж байна.  Ипотекийн зээл зургаан хувиар гарахдаа Монголбанкны эх үүсвэр 80 хувь, банкны эх үүсвэр 20 хувь гэж тооцогдож гардаг.  Тэр утгаараа  Монголбанкны 500 тэрбум, банкнаас оролцож байгаа 200 тэрбум нийлээд 700 тэрбумын зээл олгогдохоор төлөвлөгдөөд байв.  Өнөөдрийн байдлаар 3000 гаруй иргэн орон сууцны зээлд хамрагдсан байна.  Тэгвэл өнөөдөр энэ эх үүсвэр дээр 500 тэрбум төгрөг нэмэгдэж, 1.2 их наяд төгрөг болж тэлж байна.  Тэгэхээр энэ онд 10 гаруй мянган иргэн өрх, орон сууцтай болно.

Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сарын 1-ний байдлаар нийт 20.1 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгөөд байгаагийн 3520 нь орон нутагт, үлдсэн 16531 нь Улаанбаатарт байна. Он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд 300 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2600 гаруй иргэнд олгожээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 94 (7338)

 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

2 цаг 33 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

2 цаг 33 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

17 цаг 24 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

17 цаг 27 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

22 цаг 8 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

22 цаг 11 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16