“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!

2024-04-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

2024.3.26. Цахим сүлжээнд “…Хятадаас тус улсын мөнгөн тэмдэгтээр дүүргэсэн чингэлэг Монгол Улсын хилээр орж ирлээ” гэх  видео бичлэг цацагдаж, шуугиан тарьсан. Улмаар “…Энэ нь сонгуульд зориулсан мөнгө байж болзошгүй” гэж яригдсан.

Энэ талаар ЦЕГ-аас “…ЭЦА, Хар тамхитай тэмцэх газар, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын хамтарсан Ажлын хэсэг тус аймагт ажиллаж, бэлэн мөнгө, мансууруулах эмийн түүхий эдэд багтах бодис зэргийг хураан авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Харин өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 26-ны өдөр олон нийтийн цахим сүлжээн дээр түгээгдсэн “…Өмнөговийн хилээр нүүрсний компанийн машинууд контейнероор их хэмжээний юань оруулж баригдав” гэх гарчигтай мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Тус аймагт ажилласан Ажлын хэсгийн хураан авсан зүйлтэй холбоогүй бөгөөд цахим сүлжээн дээрх бичлэгийн эх сурвалж, мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор шалгалтын ажиллагаа эхэлсэн байна” гэж мэдээлсэн.

2024.4.15. “Алтайн хүдэр” компанийн удирдлагуудыг ЭЦА-наас саатуулсан. Тэднийг саатуулсан гол шалтгаан нь “…Банкиндаа улс төрийн санхүүжилт байж болзошгүй гаднаас ирсэн зургаан сая орчим ам.долларыг төвлөрүүлсэн” гэж яригдсан.

ЭЦА-наас “…Нэр бүхий этгээдүүд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгөн хөрөнгөөр кредит болон бусад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй. Ийм учраас иргэн Б-ын хамаарал бүхий “Алтайн хүдэр”, “Бүрдэл Майнинг” компани, Тээвэр хөгжлийн банк зэрэг 10 объектод нэгжлэг хийж санхүүгийн анхан шатны баримт материал, гадаад валют, эд зүйлсийг хурааж авсан” гэж мэдээлэв.

2024.4.25. ЦЕГ-аас “Ачит ихт” ХХК-тай холбоотой хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр ЦЕГ-ын ХМОНХГ-ын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “…“Цагалбар”-ын дансанд байгаа 13 саяыг хөдөлгөх хэрэг гарлаа. Гаргаж авах асуудалдаа хянуур хандаарай. Их хэмжээний мөнгө гаргаж байгаа болохоор асуудал үүсгэж магадгүй. Сонгуульд ашиглах учир цэвэрхэн хиймээр байна” гэсэн мессежийг задалсан. Уг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлжээ.

Энэ бол сар гаруйн дотор гарч ирсэн гурван кэйс. Ил болоогүй хэчнээн байгааг хэлэхэд хэцүү. Албан бусаар олон л гэж яригддаг.

Ер нь бол ийм зориулалттай зориулалтгүй мөнгө илрэхэд Цагдаагийн байгууллага мөрдөн шалгаад явна. Дээрх “чингэлэгтэй юань” шиг бэлнээр оруулж ирэх гэсэн асуудалд хууль хяналтынхан дангаараа хариуцаж таарна. Харин банкны сүлжээгээр ороод ирдэг, оруулахыг оролддог сэжигтэй гүйлгээнд Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба /СМА/ хяналт тавьж байх учиртай. Санхүүгийн мэдээллийн алба нь үүнийг хэрэгжүүлэх маш хүчтэй бөгөөд өндөр эрх мэдлийг хуулиар хүлээж авсан.

Тэгэхээр СМА яаж ажиллаж, ямар арга хэмжээ авч байгаа нь анхаарал татаж байгаа юм. Ялангуяа сонгууль ойртож буй, тэр дундаа улс төрийн санхүүжилт дан ганц гаднаас орж ирэх боломжтой үед энэхүү СМА-ны үүрэг, хэрэгцээ өндөр болж байна.

Тиймээс Монголбанкны дэргэдэх СМА-ны дарга Б.Батбаатараас “...Сонгууль ойртож байгаатай ФАТФ-аас зөвлөж анхааруулдаг үйл ажиллагаа буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зэрэг шинж тэмдэг бүхий “сэжигтэй гүйлгээ”-ний тохиолдол хэр олон гарч байна вэ”, “...Ийм эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих талаар СМА арга хэмжээ авч ажиллаж байна вэ” гэдэг хариулт авах шаардлага үүсэж байгаа юм. “Зууны мэдээ” эдгээр асуултыг сар шахмын өмнө Б.Батбаатарт тавьсан. Хариулаагүй, аргалаад өнгөрөөсөн. Гэвч сүүлийн үед гарч байгаа ноцтой мэдээллүүд нь түүнээс энэ талаар заавал байр сууриа илэрхийлэхийг шаардаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 86 (7330)

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

5 цаг 31 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 48 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

9 цаг 40 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 51 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 57 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин