Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

2024-04-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /04.25/ эхэллээ.  Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зарчмын зөрүүтэй саналаар байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: - Монгол Улс уул  уурхайн бүтээгдэхүүн боловсруулдаг, нэмүү өртөг шингээдэг 92 үйлдвэртэй байсан. Гэтэл давхардуулсан АМНАТ авдаг хуулийг  2019 онд баталснаас хойш одоо 50 үйлдвэртэй болсон байна.   Тэд алдаг оног ажиллаж байна.  Эдгээр компаниуд 2019 оноос хойш жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн татвар хураамжийг  төлж байна.  Тэнд 1500 гаруй хүмүүс ажилладаг.  Давхардуулсан АМНАТ авдаг болсноос хойш 50 тэрбум төгрөгийн өртэй болсон  байна.  АМНАТ-аас гадна 10 гаруй төрлийн татвар хураамж төлдөг юм байна.  Дарханы Засаг дарга Азжаргал баяжуулах, угаах, боловсруулах үйлдвэрээс жилдээ овоо хэдэн төгрөг орон нутгийн төсөвт оруулдаг байсан бол байхгүй болчихлоо гэж ярьж байна.  Одоо гаруй үйлдвэр бидний өргөн барьсан АМНАТ-ийн хуулийг хүлээж байна.  Энэ хууль батлагдлаа л бол ашиглалтад ороход бэлэн болсон 20 гаруй үйлдвэр байна.  Мөн үйл ажиллагаа нь зогссон үйлдвэрүүд ч сэргэхээ илэрхийлээд байна. Эдгээр компаниуд өндөр агууламжтай, төмрийн хүдэр,  жоншоо шууд экспортлочихож байгаа.  Гэтэл бага агууламжтай уул уурхайн бүтээгдэхүүнийг угааж, баяжуулаад гаргавал илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гарч, ажлын байр бий болгох боломжтой юм.  Чойр, Сайншандад маш бага агууламжтай нүүрснүүд зүгээр наранд түлэгдээд байж байна.  Уг нь эдгээр үйлдвэрүүд угааж баяжуулаад гаргах боломжтой юм.  АМНАТ-ийн хуулиас болоод энэ ажил явахгүй гацаад байгаа юм.  Энэ хуулийн хүрээнд зөвхөн Эрээнд байдаг жоншны хоёр үйлдвэр, хүдрийн таван үйлдвэр, Баяннуурт байдаг нүүрс угаах 10 үйлдвэрт бүх бүтээгдэхүүнээ  төвлөрүүлж байна.  Нүүрсээ угаагаад хагас коксжуулаад гаргамаар байна.  Хүдрийг баяжмал, хорголжин, ширэн болгож гаргамаар байна.  Жоншоор бол Монгол Улс дэлхийд дөрөвдүгээрт ордог.  600 мянган тонныг экспортлодог. 20 сая тонныг жилдээ олдог.  Гэтэл энэ 20 сая.тонныг хилийн цаана гаргаад баяжуулаад 120 сая ам.доллар болгож байна.  Тэрийг нь цаашаа Шинжаан нь кальци фтор болгоод 1.2 тэрбум ам.доллар болгож байна.  Гэтэл бид ийм боломжийг хаана гэдэг байж болохгүй зүйл.  Үүнтэй холбоотой хуулийн төслийг Т.Энхтүвшин гишүүн бид хамт өргөн барьсан" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

3 цаг 21 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

3 цаг 21 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

18 цаг 13 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

18 цаг 16 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

22 цаг 56 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

22 цаг 59 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16