Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

2024-04-19
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-ны үдэш онц хэрцгийгээр хөнөөсөн. Энэ хэрэг илрэлгүй 26 жил болж байна. Харин С.Зоригийг хөнөөсөн хэрэг, түүний эргэн тойрны асуудлууд, тухайлбал, Эрдэнэт, системийн авлигатай холбоотой зүйлүүд сүүлийн 23 хоногт яригдлаа. Энэ ярианд “Улаанбаатар”-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сан Францискогоос Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёрын “дайралцаан”-д гурав дахь, дөрөв дэх, тав дахь эрхмүүд ч гарч ирж оролцов.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024.3.28-нд “1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд М.Энхсайханы Засгийн газар огцорч, 23-нд Ц.Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдсан. Гэтэл Ц.Элбэгдоржийн Засгийн газар дол дугаар сард нь буюу гуравхан сарын хугацаанд ажиллаад дахиад огцорсон. Энэ Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн талаар 10 гаруй удаа ярьсан байдаг юм. Тухайн үеийн удирдлага Ш.Отгонбилэг агсныг огцруулах асуудлыг болон 80 дугаар тогтоол буюу Сэргээн босголтын банкийг Голомт банктай нэгтгэсэн асуудлыг шийдвэрлээд ерөнхийдөө огцорсон. Тухайн үед Ш.Отгонбилэг агсантай холбоотой асуудал Чингэлтэй дүүргийн шүүх дээр явж байсан. Ялж яваад ялагдсан. Нөгөө системийн авлигын асуудал үүнээс үүсэж байгаа юм. Тухайн үед Оюу толгой, Тавантолгой гэж байсангүй, Эрдэнэтийг тойрч л авлигын асуудал үүсэж эхэлж байгаа юм. Хэн нь Эрдэнэтийг хянаж байна тэр нь улс төрд хамгийн нөлөө бүхий бүлэглэл байсан. Ц.Элбэгдоржийн Засгийн газар долдугаар сард огцорсон. Наймдугаар сард нь “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, Ш.Отгонбилэгийг сольж, Д.Дорлигжавыг захирлаар нь томилсон. Үүнээс хойш том асуудлууд үүссэн. Найм, есдүгээр сараас Да.Ганболдыг Ерөнхий сайдаар санал болгож, шахаж эхэлсэн. Ерөнхий сайд томилогдохгүй, буцаагдаад, гурван сарын хугацаанд улс төр нэлээд халсан. Түүний дараа аравдугаар сарын 1-ний Ардчилсан холбооны хурлаар Ерөнхий сайдаар С.Зоригийг томилох асуудлыг хэлэлцэх тов ерөнхийдөө гарсан ч учир битүүлгээр хойшилсон.

 

Ингээд аравдугаар сарын 2-ны өдөр эвслийн удирдлагууд Улаанбаатар зочид буудалд хооллож, С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох албан бус шийдвэр гаргасан байдаг юм билээ. Гэвч тэр орой нь С.Зориг гэдэг улстөрч бусдын гарт амиа алдсан байдаг” гэж ярьжээ. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2024.4.10-нд “Яг 1998 оны долдугаар сард манай Засгийн газрыг огцруулсан. Гарч ирээд л миний ярьсан зүйл бол “Эрдэнэт үйлдвэр”. Тэр үед татвараа ч төлөхөө байчихсан байсан. Тэр үед 150 сая төгрөгөө төлдөггүй. Үйлдвэрийн удирдлагын асуудал яригдахаар тэр нь Засгийн газар дээр ч яригддаггүй. Хууль, шүүх, цагдаа ч өөрсдөө тийм байдалтай ихэнхийг нь өөрийнхөө эрх ашигт байгаа гэж үздэг тийм л байдалтай байсан. “Эрдэнэт үйлдвэр”-т тэр үед бараг “картел” үүсчихсэн байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр гэмт хэргийн аргаар Оросуудтай нийлээд Орост тал хувь нь байгаа юм чинь гэдэг утгаар тэдэнтэй нийлж бүгдийг дээрэлхээд сурчихсан. Хэнд ч ажлаа тайлагнадаггүй байдалтай л байсан. Тэр өөрчлөлтийг л манай Засгийн газар хийсэн”, мөн 2024.4.10-нд “Тэр үед МҮАН-ын Ерөнхий зөвлөл гэж байсан. Ерөнхий зөвлөлөөр С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох тухай, огт яригдаагүй. Ерөнхий зөвлөлийн хурал дээр яригдах зүйлийг намын дарга оруулж ирдэг, ийм л зүйл. Тэр үеийн юмнуудыг бид нар бүгд нэгнээсээ асуудаг. Одоо энэ Э.Бат-Үүл зэрэг нөхдөөс бүгдээс нь асуудаг л байсан. Тэгэхэд С.Зориг “Би Ерөнхий сайдаар ажиллахгүй” гэж хариулдаг тийм үе байсан юм” 2024.4.15-нд “Коммунистууд увайгүй. С.Зориг Ерөнхий сайд болох гэж байсан гээд л хуучин, шинэгүй чичрэх юм. С.Зориг алагдах хүртэл энэ үг тэдний амнаас гараагүй. Харин алахаас бусдаар түүнийг гутааж доромжилдог байсан юм.

 

Ерөнхий сайдад нэр дэвшигчээс "Ш.Отгонбилэгийг буцааж Эрдэнэтийн захирлаар тавина" гэх баталгааг МАХН, Н.Багабанди шаарддаг байв. С.Зориг тэр үед Монгол-Оросын Засгийн газрын коммисын дарга. Тийм шахалтад "Поёзд ушёл" буюу "Боломжгүй" гэж хариулаад нүүр өгдөггүй байв. Тэд С.Зоригийг Ш.Отгонбилэгийг халсан гол буруутны нэгээр тодруулчихсан байсан цаг” гэж тайлбарлав. Харин Ерөнхий сайд асан С.Баяр 2024.4.12-нд “25 жил “Е4” улайм цайм ингэж ярив. Би гайхдаг. Яах юм? Яагаад? Тэр үед би “Е2”-ын Тамгын газрын дарга байв. С.Зориг надтай дөрөв уулзаж "Ерөнхий сайдад би нэр дэвшвэл “Е2” намайг дэмжих үү, би түүнтэй уулзаж болох уу" гэж асуулгаж байв. Би, "Ийм асуудал Тамгын газарт албан ёсоор ирээгүй тул албан ёсны хариу байхгүй. “Е” чамайг хүлээж авах шалтгаан алга" гэнэ. Тэгэхэд С.Зориг "Би фракцуудтай уулзаж буй тул “Е2”-ын албан бус хариу ч хамаагүй хэрэгтэй байна" гэж байв. 1998 оны аравдугаар сарын 2-ны 15 цагт С.Зориг миний өрөөнд ирж, хүсэлтээ дахин хэлэв. “Е”-тэй уулзаж гарч ирээд би түүнд "Асуудал албан ёсоор ирээгүй хэвээр тул албан ёсны хариу байхгүй хэвээр. Гэхдээ ийм асуудал орж ирвэл татгалзах үндэслэл яг одоо алга гэж үзэж байна" гэсэн хариултыг нь дамжуулсан. Бидний уулзалтад УИХ-ын гишүүн Д.Энхбаатар, А.Ганбаатар нар оролцож байв. Өөр бусад гишүүд ч энэ асуудлыг мэдэж байсан юм билээ. Бид бүгдийн мэдүүлэг хавтас хэрэгт байгаа. Би, бид амьд байна. Би, бид гүтгээд байна уу” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 78 (7322)

Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

4 цаг 28 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

4 цаг 33 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

4 цаг 33 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

20 цаг 1 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

23 цаг 21 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин