Монгол инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо

2024-04-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 шийдлийг жишээ болгон танилцуулсан байна. “Мэдлэгээс хоцролгүй, технологийг эзэмшиж чадвал хүчтэй хүчгүй,  олон цөөний ялгаа үгүй болох гайхамшигтай цаг үе бол XXI  зуун юм. Бага хүчээр ихийг хөдөлгөдөг, хэмжээнд биш хурдад шүтдэг язгуурын  монгол араншин технологийн дэвшлийг хурдан хүлээн авч өөрийн болгон урагш алхах болно” хэмээн  номын зохиогч онцолсон юм. Өөрөөр хэлбэл, Монголчууд цөөн ч оюуны хүчээр технологийг хурдтай ашиглаж чадвал дэлхийд хөгжлөөрөө онцгойрно гэсэн санаагаар бичжээ. Түүнчлэн нүүдэлчин монгол ахуй, эрс тэс байгаль цаг ууртайгаа дасан зохицсон энэ өгөгдөл гэнэт өөрчлөгдөхгүй нь учраас түүнд тохирсон бэлчээрийн  мал аж ахуй XXI зуунд ч оршин тогтож хөгжсөөр байх болно гэдгийг  Шинэ зууны малчин гэсэн нэг шийдэлдээ онцолсон байна. Мөн Соёлын инженер, Тариаланч робот, Ногоон говь,Тэнгэр газрын эрчим,Нүүрсний архи, Цэнхэр дөл,Буга бэлчдэг хот, Хорин минут, Их хотын өртөө гэх мэт арван шийдлийг хүүхэд, залуучууд хэн ч  уншсан ойлгогдохоор сонирхолтой бичсэн байна.

Номын зохиогч, инженер Ж.Золжаргал "XXI зуунд та бид өөрсдөө ямар нийгэмд амьдрах вэ  гэдгийг товч тодорхой өгүүлжээ. Тэрээр “ Хүн орчин үеийн технологийг эзэмшвэл эрх чөлөөгөө эдэлж асар хурдтай бүтээх, эсвэл зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад хэнээс ч хараат бус дэлхийтэй холбогдоод тохитой сайхан амьдарч болох цаг ирж байна” гэжээ. Эсрэгээрээ хүн технологид эзэмдүүлбэл,эсвэл технологи эзэмшсэн хэн нэгний дарангуйлалд орвол эрх чөлөөгөө алдаж, роботууд тариа ургуулаад гэрийн хаягаар хүргэж ирсэн хүнсний ногоо, лабораторийн аргаар өсгөсөн мах идэж, тэдгээрийг худалдан авахад уриалсан нэвтрүүлэг үзэж, элдэв улс төржилт   эсэргүүцэлд оролцолгүй мөрөөрөө суусныхаа төлөө төр засгаас мөнгөн дэмжлэг авч амь зуухад хүрнэ гэжээ.  

Хиймэл оюунаар удирдуулсан машинууд ажил хийж, роботууд ногоо тарьж, махыг лабораторид өсгөөд хүмүүс өөрсдөө сөрөг болж хувирах уу, эсвэл хүн улам их эрх чөлөөтэй хүчирхэг болох уу

Багаар ихийг хөдөлгөж, хэмжээнд биш хурдыг шүтдэг монголчууд орчин үеийн технологи ашиглаад XXI зууны Монголыг бүтээж болно. Үүний жишээ болсон инженерийн 10 шийдлийг энэхүү номоос унших боломжтой.

Шинэ зууны малчин, тариаланч робот, тэнгэр, газрын эрчим, буг бэлчдэг хот гэх мэтчилэн сонирхолтой сэдвийг хамарсан байгаа" хэмээн Захиалгыг www.zoljargal.com хуудсандаа танилцуулсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

Эрхэм дүү энэ номондоо ахыгаа их магтан оруулсан бна лээ. Амжилт хүсье!
Дүүд амжилт
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06