Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

2024-04-18
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

С.УЯНГА

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас гадаадын орнуудад суугаа болон манай улсад сууж буй Элчин сайдын яамд,  олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд "Элчин сайдын мэдээ" буланг тогтмол явуулж байхаар боллоо. Энэ удаа Монгол Улсаас гадаадын орнуудад суугаа зарим Элчин сайдын яамдын мэдээг тоймлон хүргэж байна.

 

АНУ дахь Зүүн эргийн монголчууд спортоор өрсөлдлөө

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Вашингтон ДиСи орчмын Монголчуудын санаачилгаар байгуулагдсан "DC MONGOL" DC Mongol Table Tennis  клубтэй хамтран Зүүн эргийн Монголчуудын Ширээний теннисний  аварга шалгаруулах тэмцээнийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулав. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, Вашингтон ДиСи орчмын Монголчуудын холбооны тэргүүн М.Дэлгэрцогт нар оролцжээ. Тэмцээнд эрэгтэй ахисан шат, эрэгтэй сонирхогч, эмэгтэй, багийн гэсэн дөрвөн ангилалд 40 гаруй тамирчин оролцов. "DC MONGOL" клубын бэлтгэл Thomas Jefferson Middle School дээр долоо хоногийн Даваа, Лхагва гарагуудад 18:00-21.00 цагт явагдаж байна.

 

Карлын их сургуулийн чех хэлний бэлтгэлд манай улсын 21 оюутан суралцана

Элчин сайд Д.Гансүх Чех улсын Боловсрол, залуучууд, бие тамирын яамны Олон улсын харилцаа, Европын Холбооны газрын захирал Ладислав Бановецтэй уулзаж, хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Элчин сайд Чех улсын Засгийн газар манай улсад томилон ажиллуулж буй чех хэлний багшийн ажиллах хугацааг сунгасанд талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Карлын их сургуулийн чех хэлний бэлтгэлд суралцах оюутнуудыг хүлээн авахтай холбоотой бэлтгэл ажлын талаар ярилцжээ. Мөн Боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу оюутан, дадлагажигч, судлаачдын солилцоо идэвхжиж байгааг тэмдэглэж, цаашид энэхүү хэлэлцээрийн агуулгыг өргөжүүлж, шинэчлэн байгуулах боломжийн талаар санал солилцсон байна. Уулзалтын төгсгөлд Чех улсын Боловсрол, залуучууд, бие тамирын яамны ёслолын үйл ажиллагаанд зориулж ижил загвартай хоёр улсын далбааг гардуулж өглөө. 

 

Улаанбаатар-Хочиминь чиглэлд долоо хоногт хоёр удаагийн нисэхээр болов  

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Ханой дахь ЭСЯ-тай хамтран Монгол Улсыг сурталчлах “Go Mongolia” рөүд шоу арга хэмжээг БНСВУ-ын Хочиминь хотод зохион байгуулав.

Манай улсын аялал жуулчлалын 11 компани, “МИАТ” ТӨХК болон Стабле катеринг УБ компаний төлөөлөл, үндэсний язгуур урлагийн Богта хамтлагийн 23 хүний бүрэлдэхүүнтэй баг хамтран “Go Mongolia” рөүд шоуг зохион байгуулж, Хочиминь хотын 20 дахь удаагийн Аялал жуулчлалын фестивалд эх орноо сурталчлан язгуур урлагийн тоглолт үзүүлж оролцлоо. В2В уулзалтын үеэр МИАТ ТӨХК-иас ирэх арваннэгдүгээр сараас эхлэн Улаанбаатар-Хочиминь чиглэлд долоо хоногт хоёр удаагийн нислэг хийхээр болсноо зарлаж, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос манай улсын өвлийн болон зуны аялалын хөтөлбөрийг бизнес эрхлэгчдэд танилцуулав.

 

“Хот мандал-нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнг Любляна хотод дэлгэв

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Чойжин Ламын сүм музей болон Бүгд Найрамдах Словени Улс дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар хамтран Чойжин Ламын сүм музейн “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнг Бүгд найрамдах Словени улсын нийслэл Любляна хотын “Галлерей Бажато”-д нээв. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсыг хавсран суугаа Элчин сайд М.Цэнгэг, Монгол Улсын Өргөмжит консул Матей Чер нар оролцож, үг хэлэв. Арга хэмжээнд Словенийн Гадаад хэргийн яам, Любляна дахь Дипломат төлөөлөгчийн газрууд болон Монгол Улстай хамтран ажилладаг төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд өргөнөөр оролцжээ. Гэрэл зургийн үзэсгэлэн Любляна хотын иргэд, жуулчид, олон түмэнд нээлттэй байна.

 

“Бөөгийн домог” номын өдөрлөг Женев хотноо болно

Mонголын утга зохиолын томоохон төлөөлөгч, зохиолч, яруу найрагч Гүн овгийн Г.Аюурзанын “Бөөгийн домог” ном франц хэлээр орчуулагдаж олны хүртээл болсон билээ. Энэхүү номыг франц хэлтэй уншигчдад танилцуулах, номын хэлэлцүүлэг өрнүүлэх уулзалтыг Франц, Швейцарын хотуудад цувралаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа Монгол Улсаас Швейцарын холбооны улсад суугаа ЭСЯ, Францын “Editions Jentayu” хэвлэлийн газар хамтран энэ сарын 29-ний өдөр Женев хотноо зохион байгуулахаар болжээ.

Номын хэлэлцүүлэг уулзалтад зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, франц хэл рүү хөрвүүлсэн орчуулагч Р.Мөнхзул, Францын “uRYa” студийн уран бүтээлч, Францын “The Voice” шоуны оролцогч, морин хуурч, хөөмийч Мишель Абрахам нар оролцох юм байна.  Тус арга хэмжээ үнэ төлбөргүй бөгөөд QR кодоор урьдчилан бүртгүүлэх аж.

 

Хууль бусаар оршин суугаа  гадаад иргэдийн ээлжит шалгалтаа эхлүүлэв

 

БНСУ-ын   Хууль   зүйн   яамнаас  энэ сарын 15-ны   өдрөөс   зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд  хууль бусаар оршин суугаа  гадаад иргэд   болон   тэдгээртэй холбоотой үүсэж буй хар   тамхи зэрэг гэмт хэрэгтэй  тэмцэх   зорилгоор   ээлжит   шалгалтын   аяныг   эхлүүлж байгаагаа зарлав.

Тус   аянд   таван байгууллага хамтран оролцох бөгөөд хууль бусаар оршин суугаа гадаад иргэд болон тэдний дунд гарч   буй   гэмт   хэрэг,   зөрчил,   зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэлт, дүрвэгсдийн   зуучлалын асуудлыг илрүүлэхэд онцгойлон   анхаарч,   албадан   нутаг буцаах,   хилээр   дахин   нэвтрүүлэхийг   хориглох зэрэг хатуу арга   хэмжээг   авч хэрэгжүүлэх аж.   Хууль   зүйн   сайд   Паг   Сон   Жэ   нь   “Шилжих   хөдөлгөөний   салбар дахь гадаад   иргэдийн   ажиллах   хүчний   асуудлыг   зохистой   шийдэхийн   зэрэгцээ   хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн тоог бууруулах бодлогыг цаашид ч идэвхтэй авч хэрэгжүүлнэ” хэмээн мэдэгдээд байна.

 

Италид “ХУРДАН” цэгийг нээлээ

Төрийн цахим үйлчилгээг хурдан шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг Монгол Улсаас Бүгд найрамдах Итали  улсад суугаа Элчин сайдын яаманд нээлээ. Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нээгдсэнээр Бүгд найрамдах Итали  улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээ, 98 төрлийн лавлагаа тодорхойлолтыг үнэ төлбөргүй, хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 76 (7320)

 

Байнгын хороо: Элчин сайд нарын томилгоог дэмжлээ

Байнгын хороо: Элчин сайд нарын томилгоог дэмжлээ

13 цаг 45 мин
Хяналт, бүтээмжийн менежер, зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Төрийн өмчит компаниудад

22 цаг 6 мин
Төрийн өмчит 18 компанийг хэн, хэн авах вэ?

“...Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр ол

22 цаг 6 мин
Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг дахин сэргээхээр болжээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг эргэн

22 цаг 6 мин
“Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.17) Улсын Их Хурл

Уржигдар 20 цаг 03 мин
Б.Цэнгэл: АСА циркийг зориулалтын дагуу ажиллуулахгүй бол менежментийн гэрээг эргэн харна

Б.Цэнгэл: АСА циркийг зориулалтын дагуу ажиллуулахгүй бол менежментийн гэрээг эргэн харна

Уржигдар 15 цаг 16 мин
128 хяналтын менежерийг чөлөөлж, 14 дэд сайдыг томилох тогтоолыг баталжээ

128 хяналтын менежерийг чөлөөлж, 14 дэд сайдыг томилох тогтоолыг баталжээ

Уржигдар 15 цаг 11 мин
С.Бямбацогт:Дулааны цахилгаан станцуудыг дуудлага худалдаагаар худалдана

С.Бямбацогт:Дулааны цахилгаан станцуудыг дуудлага худалдаагаар иргэн, ААН-үүдэд худалдана

Уржигдар 15 цаг 04 мин
Танилц: Дэд сайдаар томилох 14 хүнийг танилцуулав

Танилц: 14 хүнийг дэд сайдаар томилно

Уржигдар 12 цаг 10 мин
Шүүгч Л.Галбадарын “тангараг зөрчсөн” байж болзошгүй үйлдлүүдийг Сахилгын хороогоор шүүлгэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон шүүгч 30 хоногийн дотор хамт олон болон тухайн орон нут

Уржигдар 06 цаг 00 мин