Х.Нямбаатар: Багануур, Налайх, Багахангай дүүргийг дагуул хот болгоно

2024-04-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хотын дарга Х.Нямбаатар танилцууллаа.  Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэлийн есөн дүүргийн гурав нь Багануур, Налайх, Багахангай алслагдсан дүүрэг. Та бүхэн санаж байгаа бол 2014 онд эдгээр дүүргүүдэд Захирагчийн сонгууль явуулж, дагуул хот байгуулах эхлэлийг тавьж байсан. Харамсалтай нь Үндсэн хуулийн эрх зүйн орчин тухайн үед бүрдээгүй байснаас Захирагч гэдэг албан тушаалтныг улстөржилт өндөртэй сонгож, 2016 оны сонгуулиар татан буулгаж байсан. Яагаад гэвэл аливаа хотод нутаг дэвсгэр, татвар төвлөрүүлэх эрх, хөгжлийн бодлого төлөвлөлтөө тодорхойлох эрх, өмчөө захиран зарцуулах эрх гэдэг чиг үүргүүдийг хот тосгон гэдэг шинээр байгуулах байгууллагад шилжүүлэхгүйгээр орших боломжгүй гэж үзсэн. Тиймээс 2019 онд Үндсэн хуулийн 57.2 зүйл заалтад зохицуулалтыг тусгасан.

Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Б.Дэлгэрсайхан сайд ажлын хэсгийг ахалж байна. Энэ хүрээнд алслагдсан гурван дүүрэг нийслэлийн дагуул хот байдлаар хөгжинө. Улаанбаатар хот өөрийн нутаг дэвсгэр дээр дагуул хот байгуулахын зэрэгцээ Төв аймгийн нутаг дэвсгэр дээр дагуул хот байгуулах эрх зүйн үндсийг оруулж, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.Төв аймагт хот байгуулсныхаа төлөө нийслэл хот орлогынхоо 20 хувийг Төв аймгийн иргэдэд төвлөрүүлж өгнө.

Хоёр дахь асуудал бол гадаад, дотоод бонд. Нийслэл хотод гэр хорооллын 190 мянга орчим айл өрх байна. Бид гэр хорооллыг цаашид орон сууцжуулъя гэвэл дэд бүтцийг нь шийдэж, газар чөлөөлөх байдлаар төлөвлөж байгаа. Нийслэл Өрийн удирдлагын тухай  хуульд өөрчлөлт оруулж гадаад, дотоод бонд гаргах эрхээ авсан. Энэ хүрээнд газар чөлөөлөлтийн ажил Сэлбэ дэд төвөөс эхэлж байна. Өнөөдөр 2350 айлын газар чөлөөлөхөөс 1500 айлтай уулзахад 50 айл л татгалзсан. Үлдсэн айл өрхүүд хэлэлцээрт орж, газраа чөлөөлж байна. Ирэх долоо хоногт 400 айлын мөнгийг шилжүүлж, нүүлгэн шилжүүлнэ. Бид Дархан хотын гэр хорооллыг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх айл өрхийг зургадугаар сарын 1-нээс нүүлгэн шилжүүлж байна. Нийт 12 мянган айлын орон сууцны зураг төслийн ажил дуусч байгаа. Барилга барих компанийн сонгон шалгаруулалтыг хийхдээ гадаад бонд гаргах байдлаар санхүүжилтийг шийдэхээр төлөвлөсөн. Бид одоо гадаад бонд гаргах ажлаа шат дараатайгаар хийж байна. Удахгүй Засгийн газарт танилцуулна.

Харин дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 300 тэрбумыг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцад зээл олгож, 150 тэрбумаар нь хотын авто замыг засварлахад зарцуулна. Бондын эргэн төлөлтийн хувьд хүндрэлтэй асуудал байхгүй. Бид жилд 77 тэрбум төгрөгийг Замын сангаас авна. Бид замын засварын 2025, 2026 оны ажлаа татаж, энэ онд хийнэ.

Үлдсэн 50 тэрбум төгрөгөөр Туул-1 коллекторыг санхүүжүүлнэ. 18 жил болсон төсөл. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох цаг болоход тэр байгууламж руу очих шугамаа барьж дуусаагүй байгаа нь цэвэрлэх байгууламжаа бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадахгүй нөхцөл байдал үүснэ. Үлдсэн 10 орчим тэрбум төгрөгөөр дулааны 11-ийн Г, Д гэдэг шугамыг 10 гаруй жил барьж байгаа. Төгсгөл нь Саппорогоос-Өгөөж үйлдвэрийн уулзвар хүртэлх шугам юм" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

1 цаг 4 мин
2026.11.13: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. 

1 цаг 4 мин
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

15 цаг 20 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

15 цаг 38 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

19 цаг 29 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

19 цаг 40 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

19 цаг 46 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13