Ашигт малтмалын лицензийн асуудлаарх Түр хорооны даргаар Ц.Цэрэнпунцагийг томиллоо

2024-04-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хороо өнөөдөр /04.15/ гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр хуралдлаа. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн “Түр хорооны бүрэлдэхүүн” хэмээх 34 дүгээр зүйлийн 34.4-т “Улсын Их Хурлын гишүүний өмнөх, эсхүл одоогийн үйл ажиллагаа нь тусгай шалгах тухайн асуудалтай холбоотой бол уг гишүүнийг түр хорооны бүрэлдэхүүнд оруулахыг хориглоно” хэмээн заасан байдаг бөгөөд энэ дагуу өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүд хянан шалгах түр хорооны шалгалтын сэдэв, хүрээ хязгаарт хамаарах үйл ажиллагаа эрхэлдэг эсэх, ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ мэдүүлээ. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Ц.Сандаг-Очир, Ц.Цэрэнпунцаг нар ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн тул хуралдаан үргэлжлэв.Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагийг нэр дэвшүүлэх саналаа Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Тус саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн санал нэгтэйгээр дэмжснээр холбогдох тогтоол батлагдав. Улмаар хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг ажиллахаар боллоо.

Эх сурвалж:www.polit.mn 

АН-ын дарга асан Лу.Гантөмөр Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж эхлэв үү

АН-ын дарга асан Лу.Гантөмөр Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж эхлэв үү

16 цаг 50 мин
“Г.Занданшатарын 45.5 хувийн дэмжлэг бол рейтинг биш, Ерөнхийлөгч болох баталгаа бүр биш”

“Г.Занданшатарын 45.5 хувийн дэмжлэг бол рейтинг биш, Ерөнхийлөгч болох баталгаа бүр биш”

19 цаг 48 мин
Д.Трамп АНУ-ын Тусгаар тогтнолын өдрөөр В.Путин руу залгасны учир

Д.Трамп АНУ-ын Тусгаар тогтнолын өдрөөр В.Путин руу залгасны учир

20 цаг 14 мин
Тавын даваа эхэллээ

Тавын даваа эхэллээ

Уржигдар 13 цаг 20 мин
Наадмын эргэн тойронд

Наадмын эргэн тойронд

2026-07-11
Үндэсний сурын харвааны нээлт

Үндэсний сурын харвааны нээлт

2026-07-11
"Мөнхөд орших монгол наадам" тоглолт

"Мөнхөд орших монгол наадам" тоглолт

2026-07-11
Үндэсний их баяр наадмын нээлт

Үндэсний их баяр наадмын нээлт

2026-07-11
Төрийн тугийг заллаа

Төрийн тугийг заллаа

2026-07-11
Хүй долоон худагт байгуулах “Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг ₮00 орчим тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөжээ

Хүй долоон худагт байгуулах “Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг ₮100 орчим тэрбумаар барихаар төлөвлөжээ

2026-07-10