Д.Тогтохсүрэн: Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг яаралтай батална

2024-04-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Дотооддоо гурван асуудал хэлэлцлээ. УИХ нэг сар гаруйн хугацаанд хуралдана. Энэ хугацаанд хэлэлцэх шаардлагатай хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. УИХ-тай холбоотой гурван хуулийн төсөл байна. Мал аж ахуйн салбартай холбоотой гурван хуулийн төсөл бий. Мөн Үндэсний баялгийн сангийн хуулийн төсөл байна. Энэ гурван чиглэлийн хуулийн төслийг тавдугаар сарын 15-наас өмнө батлахаар ярилцлаа. 

Мөн Байнгын хороодын ирцийг бүрдүүлэх асуудлаар дотооддоо ярилцлаа. УИХ-ын гишүүдийг даваа, баасан гарагт тогтмол суух чиглэлийг өгч байгаа. Сүүлийн үед ирц нэмэгдэж байна. Тойрог томссон тул УИХ-ын гишүүн гурван тойрогт ажиллах шаардлага гарч байгааг хэлж байна. Сонгуулийн тухай хуулиар тавдугаар сарын 15-аас өмнө ажиллах боломжтой. Үүнээс хойш зургадугаар сарын 10 хүртэл гишүүд тойрогтоо ажиллах боломжгүй учраас УИХ-ын гишүүдээс тойрогтоо ажиллах шаардлагатай байгааг хэлж байгаа юм. Иймээс хориглож болохгүй. Бид бямба, ням, зарим үед даваа гарагт бүлгийн хурал хийх, зарим үед хойшлуулж байгаа. Хамгийн хүндрэлтэй нь, Байнгын хорооны хуралдааны ирц хангалтгүй байна.

Импортын гурил, тэжээлийг татвараас чөлөөлөх төслийг УИХ-д оруулж ирснээс хойш 45 хонож байгаа тухай Д.Амарбаясгалан дарга худлаа ярьсан байна билээ. Гуравдугаар сарын 19-нд УИХ-аар оруулсан. Үүнээс хойш 23 хонож байгаа юм. Гурилыг импортын татвараас чөлөөлөх нь хоёр талтай. Иймд аль аль талыг нь авч үзнэ. Төсвийн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хамтарсан ажлын хэсэг байгуулсан тул энэ сард багтаан хуулийн төслийг хэлэлцүүлнэ" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

4 цаг 17 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

4 цаг 29 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

6 цаг 38 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

9 цаг 38 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

13 цаг 57 мин
"ШХАБ+" дээд хэмжээний уулзалтад оролцох удирдагчид хэн бэ?

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 17 орны удирдагчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орол

Өчигдөр 18 цаг 56 мин
Дуучин Николь Шерзингер Дэлхийн нүүдэлчдийн наадмын нээлтэд дуулна

Киргизийн нийслэлд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн болж байгаа нэр арга хэмжээ б

Өчигдөр 18 цаг 56 мин
Киргиз, Хятадын  ерөнхийлөгч нар  32 баримт бичигт гарын үсэг зурав

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Хятадын дарга Си Жиньпин нар янз бүрийн салбарын 32 хоёр

Өчигдөр 15 цаг 08 мин
Р.Алимов: Олон туйлт ертөнцөд зөвхөн шинэ хүчний төвүүд бус, шинэ хариуцлагын төвүүд ч хэрэгтэй

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) улс төр, эдийн засаг, технологи болон дэлхий дахинд ту

Өчигдөр 14 цаг 51 мин