"12 жилийн өмнө Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарыг хэлмэгдүүлж байсан шүүхийн хонгил одоо ч амь бөхтэй байна"

2024-04-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Монголын хууль, шүүхийн байгууллагад бий болгосон бүлэглэлийн  талаар өнөөдөр /04.12/ хуульч, судлаачид мэдээлэл хийлээ.  Хэвлэлийн хуралд,  хуульч П.Баттөр, Б.Оюунбилэг, өмгөөлөгч Х.Оюунцэцэг, улс төр судлаач Л.Хэрлэн нар хүрэлцэн ирлээ. 

Улс төр судлаач Б.Хэрлэн: - Өнөөдөр Монголын нийгэмд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын маргаан  өрнөж байна.  Энэ давалгаанд өртөж явсан хүмүүсийн хувьд байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж  бодлоо.  Одоогоос 12 жилийн өмнө Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилж байлаа.  МАХН-ын хувьд МАНАН гэдэг бүлэглэлтэй тууштай тэмцсээр ирсэн. Үүнийг хүмүүс сайн мэдэж байгаа.  Энэ бүлэглэл Монголын ардчиллыг гутааж, монгол түмний хүсэл зоригийг мохоож байсан.  Энэ бүлэглэл ард иргэдийн чөлөөт сонгуулийг будилаантуулдаг, баялагтаа эзэн байх үндсэн эрхийг нь хаадаг.  Шударга шүүхээр шүүлгэх эрхийг хааж, хуулийн байгууллагыг нэг нэгний халаасанд оруулж байсан ийм бүлэглэл юм.  Энэ бүлэглэлтэй тухайн үеийн МАХН-ынхан тэмцсээр ирсэн бол өнөөдөр энэ бүлэглэлийн үйл ажиллагаа дахин эргэж сэргэх вий гэсэн болгоомжлол байна.  Энэ бүлэглэлийн эсрэг одоогоор  МАН-ын дарга, Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ тэмцэж байна.  Үүнийг бид дэмжиж байна. 

Өмгөөлөгч Х.Оюунцэцэг: -  Шүүх засаглалын бие даасан, хараат бус байдалд ардчиллын алтан хараацай гэгдэж байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж шууд халдаж байсан түүхийг бид мартах учиргүй. 2013 онд Ц.Элбэгдоржийн тушаалаар анхан шатны болон хянах шатны бүх шүүгчийг нэг өдөр ажлаас нь халсан гашуун туршлага бий. Ингэснээр шүүх засаглал тодорхой хугацаагаар эзэнгүй болсныг эргэж санах хэрэгтэй. Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэлбэрээр Үндсэн хууль зөрчсөн хүн бол тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм.  Үүнээс болж шүүхийн бие даасан байдал алдагдсан гэдгийг Үндсэн Хуулийн Цэц (ҮХЦ) 2022 онд хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн долдугаар сарын 1-ний гашуун үйл явдлын гол зохион байгуулагч нь Ц.Элбэгдорж гэдгийг тухайн үеийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр хэлж байсныг ард түмэн мартах ёсгүй. МАНАН гэдэг хуулийг ард түмний эсрэг ажиллуулж байсан муухай туршлагатай юм шүү. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ийн томилсон шүүгч нар одоо ч ажил үүргээ гүйцэтгэж, хууль бус шийдвэр гаргаж байгааг эсэргүүцэх хэрэгтэй.

Хуульч П.Баттөр: - Хууль хяналтын байгууллагын бие даасан байдал нь ардчиллын гол хамгаалалт байдаг.  МАНАН бүлэглэл буюу Ц.Элбэгдоржийн угсарсан хонгилын хамгийн гол ажлыг нугалсан хүн бол тухайн үеийн ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав. Түүнийг тухайн үед хууль зөрчин томилж байсныг сануулмаар байна. Хүмүүс мартсан байж магадгүй тул сануулах үүднээс сөхөж ярья. Хуульд ерөнхий прокуророор ажиллах хүн 10 жил энэ чиглэлээр ажилласан туршлагатай байхыг шаарддаг. Гэтэл Д.Дорлигжав хуулийн байгууллагад 10 жил бүү хэл 10 сар ч ажиллаагүй хүн. Түүнийг хувийнх нь хуулийн сургуульд багшилсан гэдэг хуурамч тодорхойлолт гаргаж энэ ажилд томилсон. Үүнээс болж улстөрчдийн даалгавраар хууль бус ажиллагаа явуулдаг байдал газар авсан" гэлээ. 

Хуульч, өмгөөлөгч Б.Оюунбилэг:- Би хуулийн байгууллагад 30 гаруй жил ажиллаж байна.  Шүүхийн байгууллагад улстөрчид нөлөөлөөд эхлэхээр хэлмэгдүүлэлт гэдэг зүйл явах гээд байдаг тал бий.  Түүний нэг жишээ бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын баривчилгаа байсан.  Түүнийг хэлмэгдүүлж ял шийтгэсэн. Одоо хүртэл цагаатгаагүй байна.  Яг нэг жилийн өмнө түүний баривчлах хууль бус ажилллагаанд мөн хууль шүүхийн байгууллагынхан оролцож байлаа.  Шударга ёсыг тогтооход хууль хяналтын байгууллагын хараат бус байдал чухал байдаг.   Гэвч 12 жилийн өмнөөс энэ хараат бус байдал үгүй болсоор одоо ч бүлэглэлийн шүүгчид амь бөхтэй байсаар байна.  Тухайлбал,  Соёмбо-Эрдэнэ шүүгчийг нэрлэмээр байна.  Н.Энхбаяр гэдэг хүнийг хэлмэгдүүлэхэд маш их үүрэгтэй оролцсон шүүгч гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Зочин
Соёмбо-Эрдэнэ гэх нөхрийг үтэр түргэн зайлуулж Эбитэй нь хамт шоронгын нэг өрөөнд бүх насаар нь хорь. Тэндээ хуучлаад сууцгааж байг
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

4 цаг 6 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

4 цаг 6 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

18 цаг 58 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

19 цаг 1 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

23 цаг 42 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

23 цаг 45 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16