Сонгогчдын нэрийн жагсаалтаас юу мэдэх вэ?

2024-04-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Зууны мэдээ” сонин Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Сонгуулийн боловсрол” буланг хөтлөн явуулдаг билээ.

 

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫН МЭДЭЭЛЛИЙГ ЯАГААД ШАЛГАХ ЁСТОЙ ВЭ?

 

Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлддэг.

Сонгуулийн үеэр “Манай хаяг танихгүй хүн байна”, “Миний мэдээлэл огт алга” гэх яриа гардаг. Тиймээс мэдээллийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй иргэнийг бүртгэх зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газар Сонгогчдын нэрийн жагсаалтыг 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж цахим хуудсандаа байршуулсан.

Иргэн Та сонгогчдын нэрийн жагсаалт дахь мэдээллээ шалгаж, зөрүүтэй байвал шийдвэрлүүлээрэй. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд “Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.”  гэж заасан байдаг.

 

МЭДЭЭЛЛЭЭ ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?

-Та election.burtgel.gov.mn цахим санд регистрийн дугаар эсхүл иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа нийслэл /аймаг/, дүүрэг /сум/, хороо /баг/-ийг сонгож, “шалгах” товчийг дарна.

 

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТААС ЮУ МЭДЭХ ВЭ?

-“шалгах” товчийг дарснаар Таны эцэг /эх/ -ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, нас, хүйс, хаяг, үндсэн хаяг дээрээ байгаа эсэх зэрэг мэдээлэл гарна. Түүнчлэн сонгуулийн тойргийн дугаар, хэсгийн дугаар, санал өгөх байр, тухайн хаягт бүртгэлтэй сонгогчийн тоо гарна. Өөрөөр хэлбэл, мэдээллээ шалгахаас гадна хаана очиж саналаа өгөхөө мэдэж авна гэсэн үг.

-Сонгогчийг харах сонголтыг идэвхжүүлснээр танай хаяг дээр бүртгэлтэй сонгогчдын нэр гарна.

-Таны мэдээлэл зөв бол “мэдээлэл зөв” сонголтыг хийнэ.

 

МЭДЭЭЛЭЛ ЗӨРҮҮТЭЙ БОЛ ЯАХ ВЭ?

 

-Хэрвээ Таны мэдээлэл зөрүүтэй бол аль зөрүүтэй мэдээллийн арын сумыг дарж идэвхжүүлнэ. Тухайлбал, хаяг зөрүүтэй бол “дэлгэрэнгүй хаяг” мэдээлэл, танай хаягт бүртгэлтэй сонгогчийн тоо зөрүүтэй бол “хаягт бүртгэлтэй сонгогчийн тоо” гэсэн мэдээллийн арыг идэвхжүүлнэ гэсэн үг. Ингэснээр “мэдээлэл зөрүүтэй” хэсэг улаан болж, дарахад идэвхэжнэ. 

-“мэдээлэл зөрүүтэй” хэсэг дээр дарснаар утасны дугаар, и-мэйл хаяг, нэмэлт тайлбар бичих цонх гарч ирнэ. Эдгээр цонхон дээр мэдээллээ бичиж, “илгээх” сонголт хийнэ.

-“илгээх” сонголт хийснээр “Таны зөрүүтэй мэдээллийг шалгуулахаар … дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст шилжүүллээ. Баярлалаа” гэсэн мэдээлэл гарна. Таны мэдээллийг бүртгэлийн байгууллага шалгаж, холбогдох хариуг өгөх болно. Мөн Улсын бүртгэлийн байгууллагад биечлэн хандаж засуулж болох аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 73 (7317)

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12