“Стратегийн ордуудыг стратегийн биш гэж дүгнэсэн, дүгнүүлсэн асуудлыг сөхөж шалгах ёстой”

2024-04-04
Нийтэлсэн: Админ
 19 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр  10.00 цагт гишүүдийн 55.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.  Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор чуулганд нээлттэй мэдээлэл хийж, хэлэлцүүлэв.  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэе.  

“М.Энхсайханы Засгийн газар Монголын баялгийг тараасан”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: - Авлигатай нам харгалзахгүй тэмцэж, улс төрийн намууд, хууль хяналтын байгууллага, шүүх хүртэл тархан байршиж, улс дамнан хүчирхэгжсэн бүлэглэлтэй эрх ашгийн хувьд тулсаар өнөөдрийг хүрч байна.  Энэхүү тэгш бус хязгааргүй их баялаг, тэдэнд үйлчилдэг бүлэглэлийн өмнө монгол төр ард түмэнтэйгээ олон жил сааралтан хүч үзсээр ирсэн нь бодит үнэн. Монголчууд бидний итгэмтгий уйдамтгай өрөвч занг ашиглан баялаг, газар, нийтийн өмчийг, шүүхийг, намыг нь төрийн хэдхэн хүн өмчлөн авч аалзны шүлс мэт хэрсэн авлигын систем хэрхэн үүсгэснийг одоо л нийгэм дүгнэж байна. Гэхдээ энэ бол мөсөн уулын орой хэсэг юм.  Эрдэнэтийн 49 хувийн луйврыг таслан зогсоосноор улсад төвлөрүүлж байсан 960 орчим тэрбум төгрөг өнөөдөр хоёр их наяд төгрөг болж, цар тахлын үед дулаан цахилгаан төлөх хэмжээнд орлого давсан нь бүлэглэлд ямар хэмжээний их мөнгө бүртгэлгүй эргэлдэж байсны энгийн нэг нотолгоо юм.  Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд байна хэмээн хуульчилсан боловч нийт стратегийн 16 ордын зөвхөн долоо нь "Эрдэнэс Монгол"-ын харьяанд байна. Стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд нөөцийн суурь мэдээллийг нь өөрчилсөн, АМНАТ-аас зугтахын тулд хуваан эзэмшсэн зэрэг их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлж байна. Өнгөрсөн хугацаанд энэ бүлэглэлтэй мөргөлдсөн улстөрч, нийгмийн зүтгэлтнүүд учир битүүлгээр амь насаа алдаж эсвэл улс төрийн тавцангаас шахагдан зайлуулагдсаар ирснийг түүх нотолно.  МАНАН системийг задлахын төлөө хатуу зогссон сүүлийн Засгийн газар байж магадгүй. Бүлэглэлийн томилсон шүүгчдийн өмнө шударга ёсны тэмцэл хүч мөхөстөж байна.  Энэ хууль батлагдахад Ерөнхий сайдад олон нийтийн дэмжлэг одоо л хэрэгтэй байна.

 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: - Засгийн газрын хамгийн эхний барьж авсан том ажил бол нүүрс тойрсон далд эдийн засгийг ил болгох, авлига хулгайг илрүүлэх, дийлдэхгүй болсон бул хар чулууг хөдөлгөх, зайлуулах ийм ажил байсан.  “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой асуудлыг та бүхэн маань мэдэж байгаа.  Мөн 2008 оноос хойш бид Оюутолгойн ордын тухай ярьж байна.  Энэ бол дэлхийн хэмжээний аварга орд шүү дээ.  Эрдэнэтээс зургаа дахин том гээд бод.  Энэ том ордын хөрөнгө оруулалтын гэрээ Монголын талд ашиггүй. Эцэст өрөнд ороод үлдэх нь гэж Авирмэд, Хурц, Балжинням гээд олон мэргэжлийн хүмүүс дуугарсан.  Бид дийлээгүй, гэрээ хийсэн.   Гэхдээ нам харгалзахгүй тэмцэж байж, зарчмын ач холбогдолтой 57 дугаар тогтоолыг батлуулсан.  Олон ажлын хэсэг, түр хороо байгуулсан. 2020 оны парламент бүрдэхэд  Ц.Даваасүрэнгээр ахлуулсан түр хороог зөвхөн Оюутолгойн асуудал дээр байгуулж байсан.  У.Хүрэлсүх,  Л.Оюун-Эрдэнэ нарын Засгийн газар энэ асуудалд  анхаарсны үр дүн эхнээсээ гарч байна. 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд Их Хурал 103 дугаар тогтоол хүртэл баталсан.  “Эрдэнэс Тавантолгой” -г  2015 онд 100 хувь хятадын компанид өгөх УИХ-ын тогтоолын төсөл оруулж ирж байсан.  Тэр үед харин парламентын гишүүд санал нэгдэж авч үлдсэн.  Өнөөдөр Оюутолгойгоо тавиад туучихсан хэвээр байна.  Дээр нь Тавантолгойг тавиад туучихсан бол өнөөдөр бид ямар байдалтай байх вэ.  Баялгийн реформын том ажил урагшилж байна.  Гэхдээ бидэнд эднээс өөр 16 стратегийн орд бий шүү. Хөшөөтөөс эхлээд ордууд маань ямар байдалтай байна вэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: - Надад ирсэн мэдээллээр манайх 16-20 орчим стратегийн ордтой байна.  Асгатын мөнгөний орд, Шивээ-Овоо,  Тавантолгой, Эрдэнэт, Төмөртэй зэрэг ордууд байна.  Эд нар “Эрдэнэс Монгол”-ын харьяанд байна.  Стратегийн ордоос гаргаад авчихсан ордууд бас бий.  УИХ батлаад Цэцээс шийдвэр гаргаад авчихсан.  Нарийн сухайт,  Цагаан суварга, Мар дай, Төмөртэй,  Бороогоулд, Бүрэнхаан гээд ийм ордууд байна.  Би парламентын гишүүдээ уриалж байна. Дүгнэлт хийхгүй бол болохгүй байна.  Үүнийг би олон удаа хэлж байгаа.  Парламентын гишүүд, Засгийн газрын гишүүд маань мэдээлэл  зөрүүтэй байна.  Хэдэн мэдээлэлтэй хүн буюу зарим шүүгч нар зарим цэцийн гишүүд гээд хууль хяналтын байгууллагууд оролцоод явчихдаг.  Нэгдүгээр, стратегийн ордыг стратегийн биш гэж дүгнэсэн асуудал зайлшгүй хөндөгдөх ёстой.  Монгол Улсад төр гэж байдаг юм бол.  Дараагийн нэг асуудал нь стратегийн ордуудыг хуваагаад авчихсан газрууд байна.  5-7 хуваагаад нөөцүүдийг нь өөр байдлаар хуваагаад өгчихсөн ийм газар ч байна.  Зөвхөн Эрдэнэт, Тавантолгой дээр Улсын төсөв зургаан их наядаар давж биелээд, төлбөрийн тэнцэл ашигтай гарч, жил бүхэн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1000 ам.доллараар ахиж байна.  Энэ бол бүртгэлгүй маш их хэмжээний баялаг байна гэсэн үг.   Энэ авлига  систем хаана угсрагдаж, хаанаа байгааг ард түмэн мэдэж байгаа болов уу гэж харж байна. УИХ дээр эрдэс баялгийн сонсголыг хийх ёстой.  Өнгөрсөн хугацаанд уул уурхайн лицензүүд хэн хэнд хэрхэн очсон бэ.  Гэдэг энэ зүйл нийгэмд зайлшгүй ил болгох ёстой.

“Нарийн сухайт, Цагаан суварга, Төмөртэй, Цайртминерал зэрэг ордыг стратегийн ангиллаас нь сугалж аваад хувийн хэвшил ашиглаж байна”

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:- Бодитой зүйлийг бодитой л хэлэх ёстой. 2020 оноос хойших парламент Засгийн газар баялгийн реформын хийж чадсан гэдгийг хэлэх хэрэгтэй.  Үндсэн хуулийн өөрчлөлтөөр байгалийн баялагтай холбоотой их чухал заалт орсон.  Хэвлийн баялаг төрийн өмч байна гэж заасан.  Төрийн толгойд гарсан нөхөд үе үеийн парламентын гишүүд нэрээр нь дурдаж болно шүү.  Бид толгойгоороо хариуцна гэж байсан.  Тэрний саарал хар толгойгоороо хариуцна гэж ямар юм байхав дээ. 1997 онд М.Энхсайхан Засгийн газрын баталсан Ашигт малтмалын хуулиар Монгол орны газрын баялгийг алга дарам цаасаар тарааж өгсөн.  Үүний алдаа завхрал засагдахгүй байна.  Улс оронд үр өгөөжгүй, байгаль сүйтгэдэг, нийгмийн хариуцлагын хүрээнд юу ч хийдэггүй ийм уурхайнуудыг цэгцрэх хэрэгтэй.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: -Стратегийн ордуудыг олон хувааж ашигласнаар стратегийн бус орд юм шиг ойлгогдож, хувийн хэвшил 100 хувь эзэмшээд явж байгаа ийм асуудал байна.  20-оод ордын стратегийн ордоор нэрлэж болж байна. Гэвч өнөөдөр зургаахан газар л стратегийн орд газрын статустай, төрийн эзэмшлийн хэлбэртэй явж байна.  Тухайлбал, Нарийн сухайтын бүлэг орд долоон эзэмшигчтэй байна.  Цагаан суварга, Төмөртэй, Цайрт минерал гээд эд нар өөрөө стратегийн ач холбогдолтой атлаа ангиллаас нь сугалж аваад ашиглаж байгаа ийм асуудал байна.  

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: -Нийгэмд хамгийн их тулгамдсан асуудал бол хулгай, авлига.  Эдийн засагт ядуурал, иргэдийн амьжиргааны асуудал тулгарч байна.   Ер нь  асуудлууд дээрдэхгүй байна.  Энэ бүх асуудлын огтлолцол бол уул уурхайн өмч, үүн дээр байгаа төрийн өмчит компаниудын засаглал юм.  Тийм учраас Баялгийн сангийн тухай хууль маш чухал байна.   АН-аас 2023 оны төгсгөлд энэ хуулийн төсөл дээр нэлээд ажиллаж байж өргөн барьсан.  АН-ын дарга ч сайн муугаараа хэлүүлж байсан ч байр сууриа илэрхийлсэн.  Гэтэл хамт нэгтгэгдээд хэлэлцэгдээд явна гэсэн боловч жилийн өмнө өргөн барьсан хууль биш цагийн өмнө өргөн барьсан хуулийг парламент хэлэлцэж эхэллээ.  Хэлэлцэх хэлэлцэхгүй байх нь гуравдугаар асуудал.  Гол нь энэ хуулийн төсөл дотор үнэхээр тэр авлига хулгайг бууруулах асуудал чинь тусгагдсан юм уу.  Иргэдээ баян болгох, эдийн засгаа тэлэх ийм зарчмын асуудлууд чинь багтсан уу.  Төрийн өмчийн компанийн удирдлагуудыг улстөрчдөөс хараат бус байлгаж чадах юм уу.  Одоогоор бол гурван сан байх юм байна.   Гурван санг гурван сайд удирдах юм байна.  Сайд бол улс төрийн албан тушаалтан.  Хаана нь тэр Финлянд, Норвегийн дэвшилттэй үзэл санаа чинь байгаа юм бэ.  Энэ чухал хуулийн төслийг нүглийн нүдийг гурилаар хуурсан байдалтай оруулж ирлээ.

“Ц.Элбэгдорж уурлаагүй байхад нэг өөр, уурласны дараа нэг өөр баймааргүй байна, О.Цогтгэрэл дарга аа”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:- Бид хамтдаа энэ асуудлыг олон удаа ярилцсан.  Зарим асуудал дээр  О.Цогтгэрэл дарга тойрогтой ажилтай гээд ирээгүй.  Танай намын дарга болон бусад удирдлагууд бүгд оролцсон.  ХҮН -ын үзэл санаа бас бий.  Тухайн үед яригдсан зүйлээс бид нэг сөөм ч хазайгаагүй.  АН-ын саналын дагуу тогтворжуулалтын сан энэ төсөл дээр огт хөндөгдөхгүй орж ирж байна.  Баялгийн сангууд хоорондоо нэгдсэн удирдлагатай байх ёстой гэдэг дээр санал нэгдсэн. Тохирсон зүйл дээрээ чуулганы танхимд орж ирээд өөр зүйл яриад баймгүй л байгаа юм.  Яг ярьсандаа л байхгүй бол Ц.Элбэгдорж уурлаагүй байхад нэг өөр, уурласны дараа нэг өөр баймааргүй байна. Энэ чинь Монгол Улс.  Ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаад тодорхой саналуудыг тусгаад явах боломжтой.  Харин  ямар нэгэн лоббинд орж, үзэл санаанаасаа ухармааргүй байна. Өмнөх хуулиуд яг л тийм байсан. Хэлэлцүүлгийг шатанд орж ирээд, яг батлах үед лоббинд орж байсан.  Тэрний нэг жишээ бол стратегийн ордуудыг стратегийн  ордоос гаргаж, өгөөд өөрөө цаана нь гэр бүлээрээ хувь эзэмшээд суучихсан.  Ийм зүйл олон байна.  Гэхдээ УИХ-ын бүрэн эрхийн асуудал учраас та бүхэн маань эрдэс баялгийнхаа сонсголыг хийгээд, иргэдийг мэдээллээр хангаад ирэхлээр нийгмийн дүгнэлт аяндаа тогтоно биз дээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:- Өмнө нь намын даргын оролцсон уулзалтуудад орсон.  Зарчим дээр нэгдвэл хамтраад явна гэдэг дээр байр суурь нэгдсэн.  Сая та Тогтворжуулалтын сан гэлээ.  Энэ сан гэхэд Баялгийн сан дотроо байхгүй, гаднаа байна.  Энэ сангаасаа хуримтлалын сан руугаа мөнгө татах юм байна.  Энэ чухал сангаа юу ч биш болгоод халамжийн сантайгаа л холбож байгаа юм байна.  Баялгийн сан гэдэг минь менежменттэй, үндэсний баялаг маань өсдөг, үрждэг, эрсдэлээ хардаг байхгүй бол энэ хуулийн төсөл дээр чинь аливаа хөдөлгөөн байхгүй байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: - Яг энийг чинь яриад байна шүү дээ.   АН-ын саналын дагуу Тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан хоёрыг  50, 50 хувьтай байх нь зүйтэй гэдэг дээр тогтсон шүү дээ.  Та нарынхаа удирдлагуудаас лавла л даа. Таныг хуралдаа оролцоогүйн хариуцлагыг өнөөдөр би чуулганы  танхимд хүлээмээргүй байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:- Ер нь О.Цогтгэрэл нарын санаачилсан хуулийн төслийг хэлэлцүүлэхгүй байсан нь зүйтэй.  Гурван нам тохиролцоод гарын үсгээ зураад явж байгаа хуулийн төслийг хэлэлцэх нь зөв.   Албан ёсоор олон нийтэд зарласан асуудал.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: - Баялгийн сангийн тухай хууль бол олон нийтийн хүсэн хүлээсэн хуулийн төсөл мөн үү гэвэл мөн. Монголын баялгийг ард түмэн тэгш хүртэх ёстой.   Байгалийн баялгийг дагасан авлигын асуудлыг Засгийн газар, парламент хангалттай ил тод, нээлттэй болгож байгаа ч хариуцлага хүлээлгэх асуудал сул байна.    Би Оюутолгойн түр хорооны ажлын хэсэгт орж ажилласан.  Оюутолгойг хэрхэн яаж гаднынханд бэлэглэсэн бэ гэдгийг бид ил болгосон ч хууль хяналтын байгууллага дээр очоод гацчихсан байдалтай байна.  Ер нь хариуцлагын асуудлыг яах вэ гэдгийг асуумаар байна.  Мөн газрын доорх баялгийн нөөцөө бас нэгдсэн байдлаар гаргах хэрэгтэй.  Энэ асуудалд хэр судалгаа байна вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: - Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд авлигын мэдээллийг ил тод болгох нь Засгийн газрын үүрэг юм.  Гэм бурууг эцэслэж тооцох нь өөрөө шүүхийн асуудал.  Шүүхийн ажиллагаанд Засгийн газар болон Ерөнхий сайд оролцох ямар ч боломжгүй.  Хуулиар хориотой.  Гэхдээ би шүүх томилсон хүндээ үйлчилж байна гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа.  Энэ байгууллага өөрөө улс төрөөс хараат бус байж чадахгүй байна.  Би шүүх засаглалыг шүүмжлээгүй.  Нэр бүхий шүүгчдийг шүүмжилж байгаа ийм л асуудал.  Эрдэнэтийн 49 хувийн хэрэг яагаад долоон жил гацаад бусад нь яагаад долоон сарын хугацаанд шийдэгдээд байдаг юм.  Авлигатай холбоотой асуудал парламентыг нэлээд бужигнууллаа. Парламентын гишүүдийнхээ хосыг шуварч байгаа юм шиг л боллоо.  Гишүүд маань өөрсдөө ч үүнийг дэмжлээ.  Төрийн албан хаагчид маань бас баахан бужигнаж, одоо нэлээд цэгцтэй болсон.   Гэхдээ би шүүх засаглал гэж яриагүй шүү.  Одоо хувь шүүгчдийн авлигын асуудлыг хөндөх цаг болсон.  Ялангуяа энэ ордуудын ард  шүүгчид, нийслэлийн газруудын ард шүүгчид шийдвэр гаргах замаар өөртөө давуу байдал олгосон олон асуудал бий.  Үүнийг Засгийн газар үе шаттай гаргаж ирнэ.  Үндсэн хуулийн дагуу хүн бүхэн тэгш байх ёстой.  Энгийн иргэн, парламентын гишүүн ч, эрхэм шүүгч ч тэгш эрхтэй байна.  Хэрэв шүүгч авлига авсан бол хариуцлага хүлээх ёстой.  Хэний томилсон ямар шүүгч нар ямар ямар хэргийг шалгаж, шийдэж байсан гэдгийг би удахгүй олон нийтэд гаргаж тавина.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:- Монгол Улс 74 ашигт малтмалтай, 3335 ордын нөөцтэй байна. “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баялаг 10.7 сая тонн, баяжмалын 500-600 мянган тонн.  Тэгэхээр бид 40-50 жил ашиглана.  Оюутолгойн цэвэр зэс 43 сая.тонн байна.  

“Асгатын мөнгөний ордыг улсад шилжүүлж авсан”

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: -Хуулийг  ердийн зарчмаар хурдан өөрчлөөд байдаг. Хуулийн тогтвортой байдлыг яаж хангах вэ. Хуримтлалын сангийн орлогыг иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулна гэж. Манай төрийн өмчит компаниуд ашиггүй ажилладаг. Энэ хуулийг дагалдаад төрийн өмчит компаниуд ашигтай ажиллах шаардлага байна. Хуримтлал илүү арвижиж байж орон сууц, эрүүл мэнд, боловсролын асуудлаа шийдэх нь. Хуульд зааснаар Хөгжлийн сан, Хуримтлалын сан, Ирээдүйн өв санг гурван яам удирдах нь. Засаглал муу байгаа тухай ярьсан. Ерөнхий сайдад олон улсын сайн засаглалын үе шаттай нэвтргүүлэх гэж зааж. УИХ -ын Ажлын хэсэг хяналтын механизм дээрээ анхаарах ёстой. Засаглалаа ойлгомжтой болгохгүй бол санг завхруулдаг.Хөгжлийн сан, Хөгжлийн банк яаж уялдах вэ. Хөгжлийн банк татан буугдах юм уу?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: -Хөгжлийн банк татан буугдахгүй. Экзим банкны хэлбэр лүү орно. Жижиг зээл олгохгүй. Монголд валют оруулж ирэх, экспорт дэмжсэн зээлийг л гаргана. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр, магадгүй манай томоохон аж ахуйн нэгж Узбекистан зэрэг оронд бизнес эрхэлж байна. Тэдгээр компани валютын орлогыг дэмждэг.  Тийм учраас тэрэнд зориулж Хөгжлийн банк зээл олгох загвар луу явна. Баялгийн сангийн орлогыг төсөв шиг олон хуваахгүй. Парламентын гишүүд бид төсвөө алдагдалгүй байлгахын төлөө хичээн эрмэлзэх сэдэл энэ хуулиар бий болж байгаа юм. Төсөв ашигтай ажиллах тусам том асуудлаа шийдэх боломж гарна. Санхүүжүүлэх зүйлийн эхлэл болох боломжтой гэсэн үг. Хөгжлийн банкаар дамжиж гарч болно, шууд байдлаар баталгааны хэлбэрээр ашиглаад явах боломжтой. Төрийн өмчийг хувьчлах зөв.  Хувьчлалыг зөв хийвэл зөв, буруу хийвэл буруу. Шатахууны бүх компаниа хувьчилсан нь зөв байсан уу. “Роснефть” гээд нэг л компаниас шатахуун авдаг хэрнээ улс төрийн үйл явдал болохоор бензин тасардаг. “Таван толгой” компанийг хувьчлан алдсан. Хэрвээ хувьчилсан бол яах байсан бэ. Жилдээ 9.6 их наяд төгрөгийн орлого олж байгаа, 3.5 их наяд нь цэвэр ашиг. Энэ мөнгө бүртгэлгүйгээр улс төр лүү орвол яах вэ. Энэ хууль дээр стратегийн орд эзэмшигч компаниуд улс төрийг санхүүжүүлэхийг хориглож байгаа. Баялаг ашиглаж байгаа компани даруухан байх ёстой, ил тод байх ёстой.  Өмч хувьчлал дээр 30 хувийн татвар оруулж ирж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: -Одоогоос гурав дөрвөн жилийн өмнө Г.Занданшатар дарга Салхитын мөнгөний орд дээр очоод төрд буцаан авсан. Эзэн нь юм аа мэддэг юм аа гэдгийг харуулсан. Үүн шиг хулгай луйврын аргаар хувьд очсон орд бий юу. Хэрэв байгаа бол төрд буцааж авах уу. Монгол Улс 16 стратегийн ордтой юм байна, өнөөгийн үнэ цэнээр ямар үнэлгээтэй вэ. Тооцоо судалгаа байна уу?

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: -УИХ-аар 16 ордыг стратегийн орд гэж баталсан. Үүнээс долоон орд нь Эрдэнэс Монголын харьяанд байгаа бол есөн нь хувийн хэвшилд байна. Тухайн ордууд Засгийн газар, УИХ-тай гэрээ байгуулж хамтарч ажилласан. Тухайлбал,  Нарийн сухайтын нүүрсний орд дээр 10 жилийн хугацаатай тогтвортой байдлын гэрээ байгуулж ажилласан.  Хугацаа нь дууссан. Цагаан суваргын ордыг 2014 онд төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзэн УИХ-аар шийдвэр гаргуулсан.  Энэ шийдвэрээ ҮХЦ-ээр оруулж шийдвэрлүүлэх алхам хийгдсэн. Төмөртэйн ордыг 15 жилийн хугацаатай Тогтвортой байдлын гэрээ байгуулж ажилласан. Хүний хувийн өмчийн хүчээр хураан авна гэхээс илүүтэй Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд ажиллана. Тогтвортой байдлын гэрээний хугацаа нь дууссан бол төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, баялгийн санд үр өгөөжөө өгөх боломжийг бүрдүүлнэ. АМНАТ, Төрийн өмчит уул уурхайн компаниудын 34 хувийн ногдол ашгаас эдгээр сангийн орлого бүрдэнэ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: -Асгатын мөнгийн ордыг ч улсад шилжүүлж авсан, Салхитын мөнгөний ордыг ч улсад шилжүүлж авсан. Хувийн өмчийг шууд авчихсан асуудал биш. Баялгийн хулгай гурван хэлбэрээр явагдаж байна. Салхитын мөнгөний орд дээр хэлэхэд, төрийн өмчийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг хууль бусаар лицензийг нь авч, цааш дамлан худалдаж, Кримналистикийн төвийнхөнд авлига өгч, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн. Хууль хяналтын байгууллагад мөн авлига өгч, засч залруулсан. АМНАТ -ийг маш бага хэмжээгээр төлдөг. Геологийн төв лаборатори зэрэг газарт мөнгөний орцыг багаар үнэлүүлдэг, байгаль орчны нөхөн сэргээлт хийгдээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн  5-6 заалтыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хуулийн хүрээнд авагдсан арга хэмжээ юм.

Хууль хяналтын байгууллагынханд удаа дараагийн авлига өгсөн нь Авлигатай тэмцэх газрын шалгалтаар нотлогдож 1 сая гаруй ам.доллар хураагдсан.  Ордыг зөв ашиглах асуудал дээр энэ жишээг авч, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх нь чухал шүү.

УИХ-ын гишүүн Б.Бейсен: -Энэ хууль хэрэгжээд ард иргэд газрын хэвлий дэх баялгаас ашиг хүртэж байвал сайн. Асгатын мөнгөний орд стратегийн чухал орд гэж яриад 40 жил боллоо. Ардчилсан нам гарсан ч ярьдаг,  Ардын нам гарсан ч ярьдаг. Гэвч сонгуулийн шоу л болдог.  Асгатын орд дээр 40 жил хайгуул хийлээ, хайгуул нь дуусдаггүй яасан орд вэ. Ашиглалтад оруулж болдоггүй орд уу. Баян-Өлгий аймгийн Ногоон нуурын нутаг дэвсгэрт Дулаан харын хар тугалгын баяжуулах үйлдвэрээ бариад дуусан. Долоон жил боллоо. Эзэн нь хятад, баригдаад явчихлаа. Эзэнгүй том үйлдвэр. 1976 онд оросууд хайгуул хийгээд найман тонн алттай гэсэн байдаг. Маш том баяжуулах үйлдвэр баригдсан үзмээр байх юм. Мөн вольфромын үйлдвэр гээд оросуудтай хамтарч ашиглаж байсан үйлдвэр байна. Лицензийг нь дамлаад зардаг, нинжа нар ашиглаж байна. Буцаагаад төрд авч болдоггүй юм уу. Цэнгэл сумын нутагт алтны баяжуулах маш том үйлдвэр баригдсан. Том орд учраас том баяжуулах үйлдвэр баригдсан болов уу. Ерөнхий сайд мэдээлэлгүй байна. Багахан хэмжээний нөөцтэй бол том үйлдвэр барихгүй шүү дээ.Толбо сумын нутагт алт зэсийн орд байна. Хонконгийн бирж дээр ч гэнэ үү зарагдсан сураг байх юм. Мэдээлэл байна уу. Хажуу талд нь зэс алтны орд байгаа. 2011 онд ашиглалтын лиценз авсан. Эдгээр ордууд Баялгийн санг аривжуулахад дөхөмтэй.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:-1992 оноос хойш Асгатын мөнгөний орд эзэмшигч нь тодорхойгүй явж ирсэн. Төр эзэмших юм уу, тэр үеийн хувьчлал хийсэн нэрээр, гадаад дотоодын иргэдийн нийлсэн хөрөнгө оруулалтын асудал, хөрөнгө оруулагч нь ямар байдалтай байх юм бэ гэдэг нь тодорхойгүй явж ирсэн. Үүнтэй холбогдуулаад өнгөрсөн жил “Эрдэнэс Монгол”-ын дүрмийг өөрчилж,  охин компаниасаа рояальти авах, орлогоосоо төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг нээсэн. Үүнтэй холбогдуулаад өнгөрсөн өвлөөс эхлэн Асгатын мөнгөний ордын хайгуулыг нэмж хийх, стандартад нийцүүлэх алхам хийсэн. 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд явж байна.  “Эрдэнэс Монгол” компани дангаараа Асгатын миөнгөний ордыг ашиглалалтад олруулах боломжтой болсон.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар: -Баян-Өлгий аймагт хүчин төгөлдөр 65 тусгай лиценз байна. Үүнээс ашиглалтын 30 лиценз байна. Алтны хувьд Засгийн газраас барьж байгаа бодлого бол шороон ордыг дэмжихгүй байгаа. Шороон ордыг үндсэн ордоор ашиглах чиглэл өгч байгаа.  Шороон орд байгаль орчин бохирдуулахаас эхлээд асуудал ихтэй. 

Лицензийг хүчингүй болгодог шүүх дээр очоод сэргэдэг. Энэнээс яаж гарах вэ гэхээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх хэрэгтэй. Хайгуулыг гурван жилээр аваад дөрвөн удаа сунгах эрхтэй. Зарим тохиолдолд А лицензтэй хүмүүс өөрийнх нь өмч юм шиг асуудалд ханддаг. Хэн нэгэн хүнд зарах гээд юм уу, хөрөнгө оруулалт хайж байна гээд 20, 30 жил явдаг. Энэ байдлыг зогсооно. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар тусгай зөвшөөрлийн төлбөрийг нэмэхээс өөр гаргалгаа алга. Уурхайнуудын тухайд тусгайлан мэдээ өгье. Цэнгэл сумын тухайд мэдээлэлтэй байгаа бүрэн мэдээлэл өгье.

УИХ-ын дарга Г.Занданшатар: -Тэр их сонин орд, эзэн нь алга болчихсон гэлээ.

"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

8 цаг 37 мин
"Талийгаач Хархайнтолгой төсөл дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан, энэ бол зохион байгуулалттай аллага"

"Талийгаач Хархайнтолгой төсөл дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан, энэ бол зохион байгуулалттай аллага"

9 цаг 45 мин
Ү Хён Мин: Хотын даргын шийдвэрээр “Сөүл” ресторан хаагдвал хоёр орны харилцаанд ч таагүй байдал үүсэх эрсдэлтэй

Ү Хён Мин: Хотын даргын шийдвэрээр “Сөүл” ресторан хаагдвал хоёр орны харилцаанд ч таагүй байдал үүсэх эрсдэлтэй

9 цаг 53 мин
Бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, хүч хэрэглэн 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан хэргийг шүүх шийдвэрлэжээ

Бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, хүч хэрэглэн 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан хэргийг шүүх шийдвэрлэжээ

11 цаг 56 мин
“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

14 цаг 38 мин
Л.Амартүвшин: Дэрэн сум сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбараа түшиглэн хөгжинө

Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг дарга Л.Амартүвшинтэй ярилцлаа.

17 цаг 1 мин
Дэлхийд ижилгүй Дэрэн сумын 100 жил

Өнөөгийн Дэрэн сумын түүхийн эхлэл нь Дайчин бээсийн хошууны төв нутагт

17 цаг 6 мин
Э.Сүндарь: Иргэний төлөөх засаглал бүрдүүлэхэд чанартай боловсрол чухал байна

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буланд

17 цаг 11 мин
“Оюу толгой I улиралд  9.0 сая тонн хүдэр олборлож  629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

“Оюу толгой” 2024 оны I улирлын тайлангаа танилцууллаа.  Гүний уурхайн олборлолт э

17 цаг 16 мин
ЖДҮ-ийн сангаас 37 төсөлд 7.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл  олгохоор боллоо

Аль ч улсын  эдийн  засгийн хөгжлийн тулгуур амин сүнс нь үндэсний  үйлдвэрлэл. Тэр дун

17 цаг 21 мин