Visa картаараа гүйлгээ хийгээд “Парис-2024 олимпын наадам”-ыг зориорой

2024-04-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон 2024 оны зуны олимпыг зорих ээлжит тасалбар “Парис-2024 олимпын наадам” картын урамшуулалт аян зарлагдлаа. Урамшуулалт аяны хүрээнд 2024.02.26-2024.05.30-ны хооронд Голомт банкнаас гаргадаг Visa брэндийн бүх төрлийн картын харилцагчид гүйлгээ хийх бүрдээ сугалаа авч, олимпын наадам үзэнгээ Парис хот руу ХОСООРОО аялах эрхийн ялагч болоорой.

Та өөрийн Visa картыг ашиглан дараах нөхцөлийг биелүүлээд урамшуулалд хамрагдах боломжтой.

  • Голомт банкны ПОС дээр картаа уншуулах – 100,000₮ тутамд 1ш сугалаа
  • SocialPay аппликэйшнээр картаа сонгон гүйлгээ хийх – 100,000₮ тутамд 1ш сугалаа
  • Гадаадад картаа уншуулах, гүйлгээ хийх– 100,000₮ тутамд 2ш сугалаа
  • Олон улсын вэбсайтаас онлайн худалдан авалт хийх – 100,000₮ тутамд 2ш сугалаа тус тус олгоно.

Санамж: Олон улсын гүйлгээний дүнг тухайн үеийн вальютын ханшаар тооцон 100,000₮-тэй тэнцсэн тохиолол бүрд 2ш сугалаа олгоно.

Урамшуулалт аяны ялагчийг 2024.06.03-ны өдөр Голомт банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах бөгөөд тохирлын арга хэмжээтэй холбоотой мэдээллийг бид цаг тухай бүрд нь хүргэх болно.

Харин та өөрт үүссэн сугалааны тоо, сугалааны дугаар болон бусад мэдээллийг Loyalty.golomtbank.com болон SocialPay аппликэйшнээр дамжуулан шалгах боломжтой.

Голомт банкнаас гаргадаг Visa брэндийн карт эзэмшигч та картаараа дотоодын болон олон улсын гүйлгээ хийгээд хүн төрөлхтний түүх соёлын төв, үзэсгэлэнт Парис хотоор аялах боломжоо битгий алдаарай.

Голомт банк таны санхүүгийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцэх нөхцөл, загвар бүхий Visa брэндийн картыг хамгийн олон төрлөөр санал болгож байна. Харин та хараахан харилцагч болж амжаагүй бол ЭНД дарж, Голомт банкнаас гаргадаг бүх төрлийн картын мэдээлэлтэй танилцан картаа онлайнаар захиалж авах боломжтой.

Парис-2024: Зуны XXXIII олимп 2024.07.26-ны өдрөөс эхлэн Францын Парис хотод зохион байгуулагдах бөгөөд 1900 оны зуны олимп, 1924 оны зуны олимпыг хамруулан 3 дахь удаагаа Парис хотод олимпын наадам зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн олимпод урьдчилсан тоогоор 206 орны, 10,500 тамирчид оролцож, нийт 32 спортын төрөлд хурд хүчээ сорин өрсөлдөхөөр эрхээ авчээ.

Монгол Улсын хувьд “Парис-2024” зуны олимп, паралимпын наадамд бокс, байт харваа, засмал замын дугуй, чөлөөт бөх, буудлагын төрлүүдэд оролцох нь тодорхой болсон ба жүдо, хүндийн өргөлт, таеквондо, пауэрлифтинг зэрэг оноо цуглуулах болон хэмжигдэхүүнтэй спортын төрлөөр эрх авсан тамирчдыг тун удахгүй зарлах юм.[M-M-B1] 

Мөн Голомт банкнаас “Парист хүргэх хадгаламж” урамшуулалт аяныг яг одоо хэрэгжүүлж байгаа тул эрхэм харилцагч та санхүүгийн дархлаагаа дэмжиж, хуримтлалдаа хөрөнгө оруулаад тус хадгаламжийн аянд давхар хамрагдаарай.


 [M-M-B1]Нэмэх

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

1 цаг 34 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

1 цаг 47 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06