"Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь" төслийн нээлт боллоо

2024-04-02
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Р.ОЮУН

Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсад байгалийн гамшигт үзэгдлийн тохиолдол 1.5 дахин нэмэгдсэн нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Мөн хот, суурин газрын төлөвлөлт, зориулалтын ус зайлуулах хоолой, суваг дутмагаас ус зайлуулах явц удааширч байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж үер усны аюулыг ихэсгэж байна. Нийслэлд өнгөрсөн оны долоодугаар сард болсон үерт 31600 өрх, 128100 хүн өртөж, мянга гаруй байшин барилгад цахилгаан, ус тасарч 20 гаруй зам эвдэрч, хүүхэд, гэр бүлд үзүүлэх наад захын үйлчилгээний хүртээмжийг хязгаарласан. Үерийн улмаас нүхэн жорлон хальж, ундны ус бохирдсоноор халдварт өвчин гарах эрсдэл нэмэгдсэн. Судалгаанаас харахад Монгол Улсад тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын зургаан хувийг усны бохирдлоос үүссэн суулгалт өвчин эзэлж байна. 

Монгол Улсын нийт өрхийн 82.5 хувь нь ундандаа цэвэр ус хэрэглэж байгаа ч үүнээс дөнгөж 30 хувь нь аюулгүй, цэвэр ус хэрэглэж байна. Аюулгүй, цэвэр ус гэдэг нь химийн бодисгүй, шууд хэрэглэхэд аюулгүй, сайжруулсан усны эх үүсвэрийг хэлнэ. Мөн сүүлийн жилүүдэд үерийн давтамж ихэссэн нь үерт автсан бүс нутагт амьдарч буй олон айл өрхөд нэмэлт дарамт учруулж байна. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн сангаас Японы Засгийн газрын санхүүжилтээр Улаанбаатар хотын есөн дүүргийн үерийн эрсдэл бүхий бүсэд ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах зорилготой төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төсөл хэрэгжсэнээр үерийн эрсдэлгүй бүсэд 18 ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барих, ОБЕГ-т гурван өндөр бүтээлт үерийн ус зайлуулах насос нийлүүлэх, төрийн 100 албан хаагч, эрүү мэнд, боловсролын салбарын 1000 мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх юм. 

"Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь" төслийн нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож үг хэллээ.

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү "Энэ төсөл нь Монгол Улсын иргэд амьдарч буй орчноо сайжруулахаар хэрэгжүүлж буй ажлуудыг нь дэмжих зорилготой. Япон улс энэ чиглэлээр арвин туршлага, мэдлэгтэй. НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ зорилгод хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Энэ төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын хүн ам эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжтой болно гэж найдаж байна" гэв.

"Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь" төслийн нээлтэд НҮБ-ын суурин зохицуулагч, ноён Тапан Мишра үг хэлсэн юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан "Энэ төсөл нь Монгол Улсын хаана амьдарч байгаагаас үл хамааран бүх хүүхдийг аюулгүй, цэвэр усаар хангахад чухал алхам болж байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл ажлыг сайн хангах нь үерийн аюулыг даван туулахад маш чухал. Энэ үйлсэд Япон улсын Засгийн газар болон бусад хамтран ажиллаж байгаа түншүүддээ бид талархаж байна" гэсэн юм. 

Эх сурвалж www.polit.mn

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06