Бокс оюун ухааны тулаан

2024-04-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАМУУНАА

Бокс шатрын хөлөг шиг нүүдэл хийдэг өрсөлдөөнтэй спорт. "Зууны мэдээ" сонин залуучуудын шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн үйл явцыг онцлон сурвалжиллаа.

 

Бид тамирчдынхаа сэтгэл зүйд анхаардаг

Үе үеийн алдартны хүч хөдөлмөрөөр цэцэглэж байдаг Спортын төв ордноор  боксын залуучуудын шигшээ багийн бэлтгэлийг сурвалжилахаар зорилоо. Өглөөнөөс орой хүртэл тасралтгүй бэлтгэл болдог энэ газар хөдөлмөрийн үнэр үнэртэж өсвөрийн залуу тамирчид бэлтгэлээ базаана. Бэлтгэлийн танхимын хойморт рингийг байршуулжээ. Харин доод хэсгээр өнгө өнгийн мишок өлгөсөн байна. Биднийг очиход зарим тамирчин дэвжээн дээрээ техникээ давтаж, бэлтгэл эхлэх гэж байв. Бэлтгэлийн цаг эхлэхэд бүх тамирчин анхаарлаа төвлөрүүлж багшийнхаа үгийг нухацтай чагнах нь бахархам байлаа. Шигшээ багт 17-22 насны 50 орчим тамирчин бий. Тамирчид долоо хоногийн зургаан өдөр бэлтгэлээ хийдэг гэв.

Бэлтгэлийг өглөө, өдөр гэсэн үндсэн хоёр ангиар бэлддэг гэнэ. Энэ үеэр жин тааруулах бэлтгэлтэй таарсан юм. Хүүхдүүд жингээ хасахын тулд хоол болон хөдөлгөөнөө тааруулж жиндээ ордог байна. Бэлтгэлийн үйл явц өдөр өдөртөө өөр арга барилаар явагддаг. Энэ нь олон талын ач тустай гэнэ. Тэдний хувьд аймаг, улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальтнууд байгаа. Амжилт сайн гаргасан,  мундаг бэлтгэгдсэн, онцлох  тамирчдаа насанд хүрэгчдийн шигшээ багт өгч ахиулдаг уламжлалтай аж.

Тэдний дасгалжуулагч, багшийг Т.Ганзориг гэдэг. Түүний хувьд 2008 оноос эхлэн боксын дасгалжуулагчаар ажиллажээ. Олон улсын боксын холбооны нэг, Монголын боксын холбооны гурван одтой дасгалжуулагч. Тэрээр шавь нараараа бахархдаг. Шавь нарынх нь амжилтаас дурдвал залуучуудын дэлхийн аваргаас хоёр хүрэл,  залуучуудын Ази тивийн аваргаас 13 медальтай. Түүний хувьд “Тамирчидтайгаа ярилцах дуртай, дотоод сэтгэлийг нь ойлгож мэдрэхээр бэлтгэлийг нь тааруулдаг. Муугаас илүү хүүхдийн сайн сайхныг нь онцолж ярих хэрэгтэй. Энэ нь урам зориг, сэтгэл санаанд нь их нөлөөлдөг. Шилжилтийн нас хүн бүрт тохиодог. Энэ цаг хугацаанд нь хүүхдийг зөв төлөвшүүлэх, тайван дөлгөөн байлгах нь миний зорилго. Тиймээс аль болох тулж ажиллахыг хичээдэг” гэлээ. Т.Ганзориг багшийн бэлтгэл сургуулилтдаа баримталдаг зарчим цаг барих, сахилга бат суулгах, сайн хүн болоход нь анхаардаг аж. Спортоор хичээллэсэн хүмүүс аливаад шантардаггүй, уужуу ухаантай болдог хэмээн онцолж байв.

 

Бүх цаг үед ажиглах нь зөв

Шигшээ багийн тамирчдын бэлтгэл хоёр цаг гаруй үргэлжлэв. Энэ хугацаанд дасгалжуулагчийн ажил амаргүй байв. Хүн бүртэй тулж ажиллахаас гадна заавар зөвлөгөө өгч, сэтгэлээсээ ажилладаг нь харагдаж байв  Бэлтгэлийн арга барилынхаа тухай Т.Ганзориг багш "Амжилт гаргах нь тухайн тамирчнаас шалтгаална. Хүсэл тэмүүлэлтэй тамирчид цаанаасаа өөр байдаг. Бэлтгэлд цаг баримтлах, заавар зөвлөгөөг сайн дагах нь чухал байдаг. Мөн техникээ түлхүү анхаарч хурдтай байх хэрэгтэй. Миний хувьд тамирчдаа өөрийн арга барилтай болоход нь анхаарч байна. Мөн тамирчдыг ажиглаж,  бэлтгэлийг нь чиглүүлдэг. Энэ нь хамгийн зөв арга ажээ. Мөн тэмцээнээс сайн дүгнэлт хийж, алдаа дутагдлаа сайжруулан ажилладаг. Энэ нь дараагийн тэмцээнд нөлөөлнө” гэлээ. Тэрээр тамирчиддаа “Бокс бол оюун ухааны спорт тархиа хөгжүүл. Ёс суртахууны хүмүүжилтэй, хүний хэлсэн үгийг хүлээж авдаг. Гэнэтийн уур уцааргүй бай, ялж ялагдаж сур, хамгийн чухал нь зөв хүн бай” гэж захьдаг гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 64 (7308)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин