Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

2024-03-28
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм. 

 

- 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан. Хэр хэрэгжих үндэслэлтэй болсон бэ?
-Ардчилсан нам өнөөдөр /2024.03.24/ УИХ-ын ээлжит сонгуульд оролцох “Бүтэн Монгол, Бүрэн Ардчилал 9+90+900” эрчимт хөгжлийн төлөвлөгөө бүхий мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газарт албан ёсоор хүлээлгэж өглөө. Манай намын хөтөлбөр есөн бүлэгтэй. Гол агуулга нь хүнээ дээдэлсэн, хүн төвтэй. Хоёрдугаарт эдийн засгийг аврах төлөвлөгөө боловсруулсан бол гуравдугаарт, төрийн алдаа завхралыг засаж алдагдсан хугацааг богино хугацаанд нөхөх зорилготой хөтөлбөр боллоо. 

Тодотговол, МАН 2016-2024 оны хооронд найман жил засаглахдаа Монгол Улсын хөгжлийн индексээр  дэлхийд  ухарсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, авлигын индексээр манай улс 2015 онд 72 дугаарт байсан бол  2023 онд 49 байраар ухарч 121 дүгээрт жагссан. Үүнийг АН хэлээд байгаа юм биш дэлхий хэлээд байгаа юм. Тиймээс энэ найман жилийг Ардчилсан нам алдагдсан найман жил гэж үзэж, алдааг бид хурдан хугацаанд засах оновчтой, хэмжигдэхүйц, хүрч болохуйц мөрийн хөтөлбөр болсон гэдгийг онцолмоор байна. Мөн өмнөх сонгуулиар намууд мөрөөдлийн, хэрэгждэггүй амлалтуудыг хөтөлбөртөө тусгадаг байсан. Тэгвэл энэ удаа манай нам хэрэгжиж болохуйц зүйлийг шийдэлтэй нь, хийх ажлын төлөвлөгөөтэй нь боловсруулсан. Тухайлбал, Улаанбаатарын утаа, түгжрэлийн шийдлийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулаад байна. “Бүтэн Монгол, Бүрэн Ардчилал 9+90+900” эрчимт хөгжлийн төлөвлөгөө маань есөн бүлэгтэй, заавал хийх есөн зорилттой. Заавал хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс дэлхийн дунджаас дээгүүр хөгжил, дэвшилд хүргэх есөн зорилт дэвшүүлсэн. Манай намын мөрийн хөтөлбөр буюу ажлын төлөвлөгөө маань зогссон хөгжил, царцсан амьдралыг сэргээж, цөхөрсөн олныг сэрээж, хөгжил, дэвшилд түүчээлэн хүргэх заавал хийх 90 хэсэгтэй. Нэг бүрчлэн задраад, ажил болох  тодорхой 900 гаргалгаатай. Ийм учраас бид энэ сонгуульд стратегийн есөн заалт, есөн бүлэг бүхий “Эрчимт хөгжлийн 9+90+900 төлөвлөгөө”-г дэвшүүлж байгаа юм. Энэ тухай ч манай намын дарга тодорхой тайлбарласан. 


-Танай хөтөлбөр аудитын санхүүгийн нийцэл мөн төсвийн хүрээний нийцэл болон Монгол Улсын бусад хууль тогтоомжид хэр нийцтэй болсон бол?
-Төсвийн хүрээний мэдэгдэл хуулиар батлагддаг. 2024, 2025, 2026 оны төсвийн төсөөлөл батлагдсан байгаа. 2024 оны төсвийн урсгал зардал 27 их наяд, 2026 оных 30 их наяд төгрөг гэх мэт. Үүнээс халамжид зарцуулах дээд хэмжээ 2.5 их наяд төгрөг. Хэдийгээр хүүхдийн мөнгө халамж биш ч 1.3 их наяд төгрөг зарцуулдаг. Тэгэхээр дийлэнх мөнгө халамжид зарцуулагдсаар байна. Мэдээж дэд бүтэц, бүтээн байгуулалтад ихэнх хөрөнгө зарцуулагдах нь тодорхой. Тэгвэл АН мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа улсын төсөвт дарамт болохгүйгээр 2024-2028 онд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, санхүүгийн эх үүсвэрүүдийг судалгаанд үндэслэн  тооцож, аль болох оновчтой бага зардлаар асуудлыг шийдэх байдлаар төсвийн хуваарилалт бусад төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. 


-Ядуурлыг бууруулах төлөвлөгөө тусгасан байх. Ажилгүйдэл, амьжиргааг дэмжих ямар хөтөлбөрүүд байна?
-Ардчилсан нам халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжих зорилтыг дэвшүүлсэн. Ажил, хөдөлмөр эрхэлж буй хүн халамж авч байгаа хүнээс илүү амьдрах ёстой. Тиймээс ажлын байрыг шат шатанд нэмэгдүүлэх зорилго тусгасан. Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй болон нийгмийн халамж шаардсан иргэдийг орхиж болохгүй. Хүүхдийн мөнгө халамж биш. Халамж авах иргэний тодорхойлолтод  хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон халамж, асаргаа шаардсан өндөр настай иргэн, хүүхэд багтдаг. Харин хөдөлмөр эрхэлж буй хүний цалин нь хүрэлцхүйц, хангалттай сайхан амьдрах бололцоог бүрдүүлнэ. Ингэхийн тулд жижиг, дунд бизнес, өрхийн үйлдвэрлэлийг илүү дэмжинэ. Энэ бүгдийг Төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд боловсруулсан учраас аудитын шинжилгээнд бүрэн нийцнэ гэж үзэж байна. Хуулиар намуудын мөрийн хөтөлбөрийг бүрэн шалгаж дуусаагүй үед дэлгэрүүлж ярих боломжгүй.  


- Эдийн засгийг богино хугацаанд сэргээх төлөвлөгөөтэй хөтөлбөр болсон гэлээ. Үүнийгээ тодруулна уу?
- Хэрэв 2024 оны сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам Засгийн газрыг байгуулах хэмжээний суудал авбал нэн түрүүнд хийх 90 ажлаа тодорхойлсон. Үүнд засаж болох зүйлүүдийг тодорхой гаргасан.Дэд бүтцийн шинжтэй бүтээн байгуулалтад мэдээж хугацаа орно. Харин эрх зүйн зохицуулалтаар зохицуулсан тохиолдолд манай мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжтой. Тиймээс бид засгийн эрхийг авбал эхний 100 хоногт хийх ажлын жагсаалт, төлөвлөгөөг бүрэн тусгасан. Ер нь 100 хувь хэрэгжих үндэслэлтэй хөтөлбөр болсон гэж үзэж байна. Учир нь Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт гишүүдийнхээ саналыг авах “Бүтэн Ардчилал” үндэсний аяныг амжилттай өрнүүлсэн. Хоёр сарын турш зохион байгуулсан уг аяны хүрээнд намын гишүүд, дэмжигчдээс гадна салбарын судлаачид, мэргэжлийн холбоод саналаа ирүүлсэн. Ийнхүү эх орны өнцөг булан бүрээс олон хүний саналыг авч нэгтгэн боловсруулсан мөрийн хөтөлбөрийг АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаар хэлэлцэн баталсан. 25 мянган км зам туулан Монгол орноо бүтэн тойрч 79 мянган гишүүдийнхээ саналыг тусгасан мөрийн хөтөлбөрийг ийнхүү хуулийн дагуу холбогдох байгууллагад хянуулахаар хүлээлгэж өгсөн. Түүнчлэн 39 салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудаас Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт саналаа тусгуулж чадлаа. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр “амлалт биш, ажлын төлөвлөгөө” болсон гэдгийг манай намын дарга тодотгосон. Энэ нь олон нийт, мэргэжлийн холбоодоос авсан ажил хэрэгч саналуудыг тусгаснаар илэрч буй юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 61 (7305)

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

Монголын анхны битүү дээвэртэй, Олон улсын олимпын стандартын, үе үеийнхний мөрөөдөл биелүүлэх AIC STEPPE ARENA – МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ.  

1 цаг 38 мин
ОХУ Калининградын асуудлаар НАТО-той "шууд цэргийн мөргөлдөөнд" орохоос сэрэмжлүүлэв

ОХУ-ын Бельги дэх Элчин сайдын яам НАТО-г Калининград мужийн эсрэг "хариуцлагагүй бодлого" явуулж байна

1 цаг 48 мин
Ж.Болдбаатар: Офицер, алба хаагчдын дунд оны ялгаа, дээрэлхэлт байхгүй

Офицер, алба хаагчдын дунд оны ялгаа, дээрэлхэлт байхгүй

4 цаг 49 мин
С.Бямбацогт: УИХ-ыг тараана гэдэг яриа байж болохгүй. Энэ бол зохимжгүй зүйл

С.Бямбацогт: УИХ-ыг тараана гэдэг яриа байж болохгүй. Энэ бол зохимжгүй зүйл

4 цаг 54 мин
М.Мандхай: Сонсгол явуулахгүй байх сонирхол зарим бүлэглэлд байна

М.Мандхай: Сонсгол явуулахгүй байх сонирхол зарим бүлэглэлд байна

8 цаг 48 мин
2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ дахь намын бүлгүүд өчигдөр хуралдсангүй. Харин Төрийн ордонд хөдөө аж ахуйн сал

14 цаг 26 мин
М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ ээлжит нэгэн сонсголоо хийж байна. Тодруулбал, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байн

14 цаг 26 мин
Р.Болд: Генерал хүн нэн тэргүүнд төрөө дээдлэх учиртай

Түүхийн ухааны доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

14 цаг 26 мин
НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага 2026 оны өсөлтийн таамгаа бууруулав

НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын /UN Tourism/ есдүгээр сарын "Дэлхийн аялал жуулчлалын барометр"-т 202

Өчигдөр 14 цаг 29 мин
Трамп Ираны долоо хоног гал зогсоох саналыг няцаав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны санал болгосон долоо хоногийн  хугацаатай гал зогсоох саналы

Өчигдөр 14 цаг 27 мин