Боомтын сэргэлтийн бодлогыг гурван үе шаттай хэрэгжүүлэхээр боллоо

2024-03-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

Боомтын сэргэлт үндэсний анхдугаар форумыг Засгийн газар, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа, Гадаад харилцааны яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, МҮХАҮТ хамтран зохион байгууллаа. 


Анхны форумаар Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зургаан зорилтын нэг болох Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжиж буй бодлого болон боомтын өнөөгийн байдал, боомтуудад хийгдэж буй улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт, , боомтын дэд бүтэц, бүтээн байгуулалт, хилийн боомт, хуурай боомт, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах боломж, боомтуудын эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, боомтын хөгжилд төр хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны стратеги, хил орчмын аялал жуулчлал  зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн тус форумаар хуурай боомтын хөгжил, худалдаа тээврийг хөнгөвчлөх асуудал, шийдлийг хэлэлцэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Боомтын сэргэлт” үндэсний форумыг нээж үг хэлэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-оос амжилттай хэрэгжиж буй ажлуудын тэргүүн эгнээнд боомтын сэргэлттэй холбогдох ажлууд эрэмбэлэгдэж байна.  Боомтын сэргэлтийн ажил амжилттай, үр дүнтэй байгаа нь Монгол Улсын эдийн засгийн сэргэлтэд гол хувь нэмрээ оруулж байна. Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, биржийн худалдааг эхлүүлснээр Монгол Улс анх удаа цар тахлын өмнөх үе буюу 2019 онд 36.6 сая тонн нүүрс экспортолж байсан үзүүлэлтээ ахиулж 2023 онд 69.6 сая тонн нүүрс экспортоллоо. Цаашид боомтын сэргэлтийн бодлого бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаатай хэрэгжинэ. Бүс бүр боомтоороо дамжуулан олон улсын худалдааны оролцогч байх шаардлагатай. Боомт дагасан хотуудыг бий болгохоор зорьж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 2024 оноос аймгуудыг холбох тойрог замын ажлыг эхлүүлнэ. Мөн бүх боомтыг авто замаар холбоно. Боомтын сэргэлтийн дараагийн үе шат нь инноваци хиймэл оюун ухааныг хослуулах ёстой. Хүний оролцоог багасгаж боомтуудад инновац хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх талаар өнөөдрийн форумаар ярилцах нь чухал” хэмээн  онцлов. 


Форумын үеэр хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, боомтоор нэвтрэх олон төрөлт тээвэрлэлтийг хөгжүүлэх, эдийн засгийн коридор, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын зээл, тусламж, төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулах, салбар хоорондын харилцан уялдаа, тулгамдаж буй бусад асуудлуудыг хамтран шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт оролцогчид саналаа нэгтгэлээ. Форумын төгсгөлд Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга “ “Боомтын сэргэлтийн үндэсний форумаас дүгнэлт, зөвлөмж гаргаж байна. “Боомтын сэргэлтийн бодлогыг гурван үе шаттай хэрэгжүүлэхээр тодорхойллоо. Боомтын сэргэлтийн бодлогын эхний үе шат нь 2022-2024 онуудад боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёрдугаар үе шат нь  Боомтын менежментийг сайжруулах 5Э стратегийг  хэрэгжүүлэх, гуравдугаар үе шат нь 2029 оноос хойш олон улсын боомтын хөгжлийн жишигт нийцүүлэхээр  томьёолж байна” хэмээн тодотгов.


“Боомтын сэргэлт Үндэсний форум-2024"-аар Монгол Улсын Боомтын сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд  хувийн хэвшлийн оролцоо чухал гэдгийг онцолсон юм.
Энэ хүрээнд Боомтын Сэргэлтийн Үндэсний хороо МҮХАҮТ -тай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Уг санамж бичгийн хүрээнд хилийн боомт, эдийн засгийн коридор, олон улсын тээвэр, логистикийн зохион байгуулалт, хилийн боомтын хөгжилд хувийн хэвшлийн оролцоог хангах, коридорын аялал жуулчлал болон холбогдох бусад асуудлаар гаргасан санал санаачилгыг ажил хэрэг болгоход талууд хамтран ажиллахаар боллоо.  


Ийнхүү анхдугаар форумаар  боомтыг хөгжүүлэхдээ олон улсын худалдааны бодлогыг бүсийн хөгжил, бүс нутгийн эдийн засгийн интерацтай уялдуулан төлөвлөх нь чухал юм. Түүнчлэн олон улсын худалдааны нэвтрүүлэлт, түгээлт, тээвэр зохицуулалт, логистик, төлбөр тооцооны  талаарх дотоодын дүрэм журам, стандартыг зохицуулах салбар хоорондын уялдааг хангах шаардлагатай хэмээн дүгнэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 59, 60 (7303, 7304)

"ШХАБ+" дээд хэмжээний уулзалтад оролцох удирдагчид хэн бэ?

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 17 орны удирдагчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орол

7 цаг 26 мин
Дуучин Николь Шерзингер Дэлхийн нүүдэлчдийн наадмын нээлтэд дуулна

Киргизийн нийслэлд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн болж байгаа нэр арга хэмжээ б

7 цаг 26 мин
Киргиз, Хятадын  ерөнхийлөгч нар  32 баримт бичигт гарын үсэг зурав

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Хятадын дарга Си Жиньпин нар янз бүрийн салбарын 32 хоёр

11 цаг 15 мин
Р.Алимов: Олон туйлт ертөнцөд зөвхөн шинэ хүчний төвүүд бус, шинэ хариуцлагын төвүүд ч хэрэгтэй

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) улс төр, эдийн засаг, технологи болон дэлхий дахинд ту

11 цаг 31 мин
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

20 цаг 23 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

20 цаг 23 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

20 цаг 23 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28