Б.Тулга: Боомтын сэргэлтийг бид хамтдаа үр дүнд хүргэж чадна

2024-03-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН

“Боомтын сэргэлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоо” хэлэлцүүлэг МҮХАҮТ-д  үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн үеэр Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Б.Тулга зарим асуудлыг хөндлөө.

Тэрбээр "Өнөөдөр, маргааш тавигдах бусад илтгэл, танилцуулгууд ч Боомтын сэргэлтийн талаар бид бүгд нэг зүгт харж, зорилго, зорилтоо нэгтгэн, үр дүнд хүрнэ гэж итгэж байна. Тиймээс би бусдын илтгэл, хэлэлцүүлэгтэй аль болох давхцуулалгүйгээр дараах хэд хэдэн асуудлыг хөндье. Нэгдүгээрт, Боомтын сэргэлтийн үндсэн зорилго нь боомтоор дамжин хийгдэх худалдааг дэмжих, хөнгөвчлөх, боомтоор дамжин ажил бизнес эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүд аль болох ахиу ашиг орлого олох, улмаар боомт нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн бүтэц, чадавхтай болж эдийн засгийн өсөлтийг эрс нэмэгдүүлэхэд чиглэх ёстой. Боомтын хөгжил ярихын тулд эхлээд төр ба хувийн хэвшлийн түншлэлийн тухай ярих хэрэгтэй. Бид одоохондоо төр ба хувийн хэвшлийн тухай хоёрлосон харилцааг л хөндөж байгаа. УИХ-аас төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг баталсан. Монгол Улсын хилийн тухай хуульд ч төр хувийн түншлэлийг боломжтой нээлттэй тусгаж өгсөн байдаг. Харин судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагын талаар аль ч хууль бодлогод хараахан тусаагүй, ач холбогдлыг нь бүрэн гүйцэт үнэлээгүй хэвээр байна. Аливаа улс хөгжих үндсэн түншлэлийн хэлбэр нь хоёр талтай бус гурван талтай байна. Төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага бол хөгжлийн тулгын гурван чулуу юм. Манай хөрш улсууд ч гадаад дотоод худалдаа, аж үйлдвэрийн хөгжил түүн дотроо боомтын хөгжил, чөлөөт бүсүүдийг тусгайлан судалдаг, судлаачдыгаа маш өндөр түвшинд авч үздэг төдийгүй төлөвлөлт судалгааны хүрээлэнгүүд, тэдгээрийн судалгааны ажлын үр дүнд тулгуурлан хөгжлийн бодлого шийдвэрээ гаргадаг. 

Би боомтын сэргэлтийн хороог даргалж эхэлснээс хойш гадаад худалдаа, аж үйлдвэр, чөлөөт бүс, хөгжлийн талаар судалдаг монголынхоо тэргүүлэх эрдэмтэд, хөрш орны судалгааны байгууллагуудтай нягт хамран ажиллаж байгаа. Манай улсын хувьд худалдаа, аж үйлдвэр тэр дотроо боомтын талаар судалдаг судлаачдын эрэлт хэрэгцээ, орон зай их байгаа бөгөөд энэ чиглэлээр их дээд сургуулиуд тусгайлсан хүний нөөц бэлтгэх хэрэгцээ шаардлага зайлшгүй байна. Өөрөөр хэлбэл, аливаа салбарыг хөгжүүлье гэвэл тухайн салбарын суурь судалгааг, түүн дээр үндэслэсэн төлөвлөлтийг хийж гүйцэтгэдэг чадавхыг бүрдүүлэх нь чухал юм. Боомтын сэргэлтийн үндэсний хорооны зүгээс Худалдаачин үндэстэн санаачилгыг дэмжин ажилласан ба төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудад ч боомтын менежментийн чиглэлээр хамтран ажиллах санал хүргүүлээд байгаа юм. Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дэргэд цугласан эрдэмтэн судлаачидтайгаа хамтран цаашид энэ талаар илтгэл, лекц, судалгаа, бодлогын шинжтэй асуудлыг өргөн хүрээнд танилцуулж ажиллах бодлого баримталж ажиллаж байгаа" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин