Протокол: Хоёр жилийн өмнөх хуулийн төслийг “шууд” хэлэлцэхийг дэмжихгүй

2024-03-22
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН, П.АМГАЛАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:10 цагт гишүүдийн 65.3 хувийг ирцтэйгээр эхэллээ.  Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын санаачилсан  Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авлаа.  Чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэе. 

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Цусны үндэсний  төв  улсын төсөв, даатгалын сангаас санхүүждэг. Энэ нь  хэцүү байдалтай, мухардаж байгаа. Донорын  ажиллагааг дэмжсэн байгууллага, иргэдийн гаргасан зардлыг татвараас чөлөөлж, доноруудыг урамшуулах, алдаршуулах, энэ чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй. Тиймээс Засгийн газраас өгсөн саналуудын хэдийг нь  төсөлд тусгасан  бэ. Зарим нь ороогүй байна. Үүнийг яагаад оруулаагүй вэ.  Төслийн 9.1-д Цус сэлбэлт судлалын байгууллага нь тусгай  мэргэжлийн төв байна гэсэн байна. Шинээр агентлагийн  байгууллагатай болох юм уу. 


УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Монгол  Улсад гол донор цусаа өгдөг хүмүүс нь залуус байна.  Тиймээс залуучуудыг цусны донор болоход таниулан, мэдүүлж татан оролцуулна. Түүнээс биш ямар нэгэн эд хөрөнгө,  мөнгөөр татах ажиллагаа  байж болохгүй энэ талаас хуулийн төсөл бичсэн. Цус сэлбэх мэргэжлийн төвүүдийн ажилчдын  тухайд цалин хөлсний хувьд гүйцэтгэлийн санхүүжилт орсноос хойш энэ салбарт ажиллах хүмүүс багассан. Эмнэлэгт ажиллах нь илүү цалин хөлс авч байгаа  ийм нөхцөл байдал үүссэн.


УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Цусны донорын асуудал, эс, эд эрхтний донорын харилцааг одоо  Донорын тухай хуулиар зохицуулж байна. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар энэ хуулийг салгаж,  хоёр харилцааг тусад нь зохицуулах ёстой гэж байгаа.  Ерөнхий зарчмыг нь дэмжиж байна.  Гэхдээ шүүмжлэлтэй хандмаар зүйл байна.  УИХ-ын даргад ч шүүмжлэлтэй асуудал байна.  Яагаад гэхээр гурван жилийн өмнө УИХ-ын дарга нэг захирамж гаргаж байсан юм.  Засгийн газрын хууль санаачлах эрхэд халдсан захирамж байсан.  Баахан УИХ-ын гишүүдэд эрүүл мэндийн чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийх үүрэг өгч ажлын хэсэг байгуулсан.  Би энэ зарчмын буруу гэж үзэж байна.  Цаашид бодлогын яам нь энэ хууль санаачлах бодлогоо авч явах ёстой гэж би сайдын хувьд үздэг.  Хоёр жилийн өмнө Энхболд сайд байхдаа энэ цусны донорын тухай хуулийг боловсруулсан юм билээ.  Тэр нь явсаар гишүүдийн хууль болоод орж ирж байгаа ийм л асуудал.  Мөн энэ хуулиар хоёр жилийн өмнө яамд, Засгийн газрын гишүүдээс санал авсан юм билээ.  Ер нь хоёр жил гэдэг урт хугацаа, хууль эрх зүйн орчин энэ хугацаанд нэлээд өөрчлөгдсөн.  Тэгэхээр хуулийн төсөл дээр энэ асуудлаар дахин яамд, Засгийн газраас санал авах ёстой гэж үзэж байна.   Яг энэ хуулийн төслөөр явна гэвэл би энэ хуулийн төслийг дэмжихгүй.
Цусны донорын асуудал эрүүл мэндийн салбарын нэг нэгж.  Нэг нэгжтэй холбоотой асуудал яг бие даасан салбарын хууль шиг төсөл орж ирсэн байна.  Эмч эмнэлгийн ажилтнуудын эрх үүрэг, нийгмийн хамгаалал, төгсөлтийн дараах сургалт, цалин хөлсний нэмэгдэл энэ бүх харилцааг салбарын суурь хуульд тусгаж өгсөн.  Нэгжээр нь салгаж, хуулиар нийгмийн хамгаалал цалин хөлстэй холбоотой асуудлыг ярих боломжгүй.
Цусны төв өөрөө орлого олдог. Энэ орлогыг нь  өөрсдөөр нь захиран зарцуулах хүрээнд эргэлтийн сан гэдэг зүйл байгуулах юм байна.  Энэ сангийн үйл ажиллагааг дэмжихгүй.   Бүх төсвийн байгууллагууд өөрөө орлого олдог.  УИХ түүнийг нь тодотгож баталж өгдөг. Яг энэ зарчмаар бол бүх төсвийн байгууллага эргэлтийн сантай болох нь л дээ.  Энэ асуудлыг би байнгын хороон дээр Ж.Чинбүрэн гишүүнд хэлсэн.


УИХ-ын дарга Г.Занданшатар: 
-Ж.Чинзориг сайд Үндсэн хууль зөрчиж огцрох болзол хангасан үг хэллээ.  Ёс зүйдээ сайн анализ хийгээрэй. Үндсэн хуульд парламент бол төрийн эрх барих дээд байгууллага.  Хууль тогтоох үүрэгтэй.  Харин Засгийн газрын гишүүд зүгээр хууль биелүүлэх үүрэгтэй шүү. Тэгэхээр та энэ үгээрээ цэц дээр очвол огцрох болзлоо хангалаа.


УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-С.Чинзориг гишүүний хэлж байгаа үгэнд гайхаж байна.  УИХ-ын гишүүдийн хийх ёстой ажил юм аа.  Ер нь эрүүл мэндийн салбарыг сайжруулахад та хэнтэй ч хамаагүй хамтарч ажиллах ёстой шүү.  Энэ асуудалд чи би гэж талцах зүйл ер байхгүй.  Харин ч хуульд алдаа оноо байвал хэлж яриад  засаж сайжруулаад явж болно.  Цусны төвийн үйл ажиллагааг сайжруулах, нөөцийг нэмэгдүүлэх гээд илүү анхаарах нь таны үүрэг шүү.  Одоо та эмийн чанарыг шалгадаг лабораторио хар л даа ямар байдалтай байна. 2018 оноос хэрэгжих байсан эмнэлгийн тусламжийн тухай хууль чинь хэрэгжихгүй энэ салбар чинь ямар байдалтай байна.  Бие дааж ажиллаж чадахгүй зөвхөн таны удирдлага дор ажиллаж байна. Та 2023 он гэхэд бүгдийг нь бие даасан үйл ажиллагаатай болгоно гэж УИХ-ын чуулганы индэр дээрээс амалсан шүү.  Ер нь хүн амд хэрэгтэй зүйл хийхэд хэнтэй ч хамаагүй хамтраад ажиллах ёстой юм шүү бид гэлээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 55 (7299)

2 jiliin dotor bas yum yum l uurchlugdsun baih l daa
"ШХАБ+" дээд хэмжээний уулзалтад оролцох удирдагчид хэн бэ?

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 17 орны удирдагчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орол

7 цаг 26 мин
Дуучин Николь Шерзингер Дэлхийн нүүдэлчдийн наадмын нээлтэд дуулна

Киргизийн нийслэлд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн болж байгаа нэр арга хэмжээ б

7 цаг 27 мин
Киргиз, Хятадын  ерөнхийлөгч нар  32 баримт бичигт гарын үсэг зурав

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Хятадын дарга Си Жиньпин нар янз бүрийн салбарын 32 хоёр

11 цаг 15 мин
Р.Алимов: Олон туйлт ертөнцөд зөвхөн шинэ хүчний төвүүд бус, шинэ хариуцлагын төвүүд ч хэрэгтэй

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) улс төр, эдийн засаг, технологи болон дэлхий дахинд ту

11 цаг 32 мин
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

20 цаг 23 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

20 цаг 23 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

20 цаг 23 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28