Ц.Туваан Ядуурлын түвшин хэдэн хувьд хүрсэн бэ

2024-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /03.21/ 65.3 хувийг ирцтэйгээр эхэллээ.  Үргэлжлүүлэн чуулганаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотой  гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: -Энэ тайлан дээр хийсэн зүйлүүд байгаа. Бас бодит амьдрал дээр нийцэхгүй зүйл ч үнэлгээ дээр байна.  Ядуурлын түвшин хэдэн хувьд хүрсэн бэ. 2024 оны УИХ-ын сонгууль  бүсчилсэн хөгжлөөр явах гэж  байна. Бүсчилсэн хөгжлийн бичиг баримтаа  23 жилийн өмнө батлаад хүчингүй болгоогүй хэрэгжээд явж байгаа. Хэлэлцэж байгаа гурван  тайланд бүсчилсэн хөгжлийн бодлоготой цуг хэрэгжээд явж байгаа зүйл байна уу.  Төлөвлөгөө тодорхой болгоод, сошиалд автахгүйгээр хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Бид сошиалын шийдвэр гаргадаг улс болчихлоо.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:- Ядуурлын түвшнийг Үндэсний статистикийн хорооноос гаргадаг. 2020 онд 27.8 хувьтай байсан бол  2022 онд  27.1 хувь байна.Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг УИХ батлаад орхичихсон. Тэр  нь бодитой ажил хэрэг болж явдаггүй. Учир  нь, гишүүд  сонгогдсон  аймаг, сумын  тухай  ярьдаг байсан.  2024 оны сонгуулийг бүсчилсэн хэлбэрээр явуулах гэж байгаа учраас  бүсчилсэн асуудал нэлээд орж ирэх  байх.  Засгийн газраас бүсийн шинж чанартай арга хэмжээнд анхаарал хандуулж ирсэн” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

6 цаг 35 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

14 цаг 14 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

14 цаг 14 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06