Цусны донорын тухай хууль: С.Чинзориг VS Ж.Чинбүрэн

2024-03-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан/03.21/65.3 хувийг ирцтэйгээр эхэллээ.  Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын санаачилсан  Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  Гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:-Цусны донорын асуудал, эс, эд эрхтний донорын харилцааг одоо  Донорын тухай хуулиар зохицуулж яваа. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар энэ хуулийг салгаж,  хоёр харилцааг тусад нь зохицуулах ёстой гэж байгаа.  Ерөнхий зарчмыг нь дэмжиж байна.  Гэхдээ шүүмжлэлтэй хандмаар зүйл байна.  УИХ-ын даргад ч шүүмжлэлтэй асуудал байна.  Яагаад гэхээр гурван жилийн өмнө УИХ-ын дарга нэг захирамж гаргаж байсан юм.  Засгийн газрын хууль санаачлах эрхэд халдсан захирамж байсан.  Баахан УИХ-ын гишүүдэд эрүүл мэндийн чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийх үүрэг өгч ажлын хэсэг байгуулсан.  Би энэ зарчмын буруу гэж үзэж байна.  Цаашид бодлогын яам нь энэ хууль санаачлах бодлогоо авч явах ёстой гэж би сайдын хувьд үздэг.  Хоёр жилийн өмнө Энхболд сайд байхдаа энэ цусны донорын тухай хуулийг боловсруулсан юм билээ.  Тэр нь явсаар гишүүдийн хууль болоод орж ирж байгаа ийм л асуудал.  Мөн энэ хуулиар хоёр жилийн өмнө яамд, Засгийн газрын гишүүдээс санал авсан юм билээ.  Ер нь хоёр жил гэдэг урт хугацаа, хууль эрх зүйн орчин энэ хугацаанд нэлээд өөрчлөгдсөн.  Тэгэхээр хуулийн төсөл дээр энэ асуудлаар дахин яамд, Засгийн газраас санал авах ёстой гэж үзэж байна.   Яг энэ хуулийн төслөөр явна гэвэл би энэ хуулийн төслийг дэмжихгүй.

Цусны донорын асуудал эрүүл мэндийн салбарын нэг нэгж.  Нэг нэгжтэй холбоотой асуудал яг бие даасан салбарын хууль шиг төсөл орж ирсэн байна.  Эмч эмнэлгийн ажилтнуудын эрх үүрэг, нийгмийн хамгаалал, төгсөлтийн дараах сургалт, цалин хөлсний нэмэгдэл энэ бүх харилцааг салбарын суурь хуульд тусгаж өгсөн.  Нэгжээр нь салгаж, хуулиар нийгмийн хамгаалал цалин хөлстэй холбоотой асуудлыг ярих боломжгүй.

Цусны төв өөрөө орлого олдог. Энэ орлогыг нь  өөрсдөөр нь захиран зарцуулах хүрээнд эргэлтийн сан гэдэг зүйл байгуулах юм байна.  Энэ сангийн үйл ажиллагааг дэмжихгүй.   Бүх төсвийн байгууллагууд өөрөө орлого олдог.  УИХ түүнийг нь тодотгож баталж өгдөг. Яг энэ зарчмаар бол бүх төсвийн байгууллага эргэлтийн сантай болох нь л дээ.  Энэ асуудлыг би байнгын хороон дээр Ж.Чинбүрэн гишүүнд хэлсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар: -Ж.Чинзориг сайд Үндсэн хууль зөрчиж огцрох болзол хангасан үг хэллээ.  Ёс зүйдээ сайн анализ хийгээрэй. Үндсэн хуульд парламент бол төрийн эрх барих дээд байгууллага.  Хууль тогтоох үүрэгтэй.  Харин Засгийн газрын гишүүд зүгээр хууль биелүүлэх үүрэгтэй шүү. Тэгэхээр та энэ үгээрээ цэц дээр очвол огцрох болзлоо хангалаа.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: - С.Чинзориг гишүүний хэлж байгаа үгэнд гайхаж байна.  УИХ-ын гишүүдийн хийх ёстой ажил юм аа.  Ер нь эрүүл мэндийн салбарыг сайжруулахад та хэнтэй ч хамаагүй хамтарч ажиллах ёстой шүү.  Энэ асуудалд чи би гэж талцах зүйл ер байхгүй.  Харин ч хуульд алдаа оноо байвал хэлж яриад  засаж сайжруулаад явж болно.  Цусны төвийн үйл ажиллагааг сайжруулах, нөөцийг нэмэгдүүлэх гээд илүү анхаарах нь таны үүрэг шүү.  Одоо та эмийн чанарыг шалгадаг лабораторио хар л даа ямар байдалтай байна. 2018 оноос хэрэгжих байсан эмнэлгийн тусламжийн тухай хууль чинь хэрэгжихгүй энэ салбар чинь ямар байдалтай байна.  Бие дааж ажиллаж чадахгүй зөвхөн таны удирдлага дор ажиллаж байна. Та 2023 он гэхэд бүгдийг нь бие даасан үйл ажиллагаатай болгоно гэж УИХ-ын чуулганы индэр дээрээс амалсан шүү.  Ер нь хүн амд хэрэгтэй зүйл хийхэд хэнтэй ч хамаагүй хамтраад ажиллах ёстой юм шүү бид.

Эх сурвалж:polit.mn

DR. ADITYA
Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email
Эрүүл мэндийн суурь хуулиас салгаж болохгүй гэдэг чинзориг сайдын санал зөв байна, 2 т сан үүсгээд балардаг жишээ манай улсад байгаа ш дээ, гишүүн жижигээр хараад байх шиг байна тайлбайгаа
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

5 цаг 2 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

5 цаг 2 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

19 цаг 54 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

19 цаг 57 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16