Цэцийн гишүүнийг дөрвөн жилээр сонгож, улируулан томилдог болно

2024-03-21
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцлээ.  Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын таван гишүүн санаачлан боловсруулсан юм.  Энэ үеэр хууль санаачлагчид байнгын хорооны гишүүдийг асуултад хариулав. 

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: 


-Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь хууль зүйн дээд боловсролтой байна гэж заажээ.  Нийгмийн олон талт асуудлаар цэцэд  ханддаг.  Гэтэл зөвхөн хууль зүйн дээд боловсролтой байна гэдэг шаардлага тавих нь хэт явцуурсан болох вий.  Мөн цэцийн гишүүний хараат бус байдлыг хангахад хэрхэн анхаарах вэ?

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: 
-Бид энэ байгууллага цэц нэртэй боловч шүүх юм аа гэдэг дээр тохирсон. Сүүлийн 30 жил ингэж яваа.  Тиймээс шүүх юм бол эрх зүйн боловсролтой байхыг шаардаж байна.  Ингэхдээ зөвхөн хуульчаараа ажилласан байх ёстой гэдэг шаардлага тавиагүй. Эрх зүйн боловсролтой, тэгэхдээ эдийн засагчаар ажилласан байж болно.  Эсвэл  УИХ-ын гишүүнээр ажилласан байж болно.  Гэхдээ үндсэн эрхийн маргаан орж ирэхэд шүүхийн байгууллага учраас хүний хувь заяаны үндсэн эрхийн асуудлыг шийдэх гэж байхад нь эрх зүйн боловсрол олгоод сууж байх нь зохимжгүй. Тийм учраас наад захын шаардлага хангасан байх ёстой гэж үзэж байгаа.
Хараат бус байх баталгааг яаж хангадаг вэ гэхээр Цэцийн гишүүнийг зургаан жилийн хугацаатай томилоод дахин томилж болох уу,  үгүй юу гэдгээ зохицуулахгүй орхисон. БНСУ-д цэцийн гишүүнийг нэг удаа есөн жилээр томилдог.  Манайд зургаан жилээр томилчихоод хэдэн ч удаа дахин, дахин томилоод байдаг. Энэ нь их аюултай. Тэгэхээр дөрвөн жилээр нэг удаа томилъё, дараа нь улируулан томилъё гэдэг заалт оруулсан.


Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: 


-Хуулийн төсөлд сонсгол зохион байгуулж Цэцийн гишүүнийг томилно гэж заасан. Гэтэл Цэцээс 2023 оны есдүгээр сард Цэцийн гишүүнийг томилохын өмнө сонсгол зохион байгуулж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэдэг дүгнэлт гаргасан. Энэ асуудлыг Их суудлын хуралдаанаараа хэлэлцээгүй байгаа учраас дээрх заалт Үндсэн хууль зөрсөн болоод байна. УИХ мэдсээр байж Үндсэн хууль зөрчиж байгаа юм шиг ойлголт төрүүлээд байгаа.  Үүнийг хэрхэн тусгах вэ?


УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: 
-Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр гарсан.  Харин УИХ хүлээн зөвшөөрөхгүй гэдэг шийдвэр гаргасан. Их суудал хуралдахаар хүлээж байгаа. Их суудлын хуралдааны шийдвэр гараагүй тохиолдолд энэ хуулийн заалт хэвээрээ үйлчилнэ.  Цэц логиктой дүгнэлт гаргасан. УИХ бүхэлдээ сонсгол хийж байгаа нь буруу гэж хэлээгүй. Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлж байгаа хүмүүс дээр сонсгол хийж байгаа нь Ерөнхийлөгч болон Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд халдаж байна гэж үзсэн. Ерөнхийлөгч өөрөө сонгон шалгаруулалт хийгээд оруулаад ирэхээр УИХ сонсгол хийж байгаа нь бүрэн эрхэд халдаж байна гэж үзсэн. УИХ-аас нэр дэвшиж байгаа хүмүүсийн хувьд ч сонсгол зохион байгуулна. Ерөнхийлөгчийн тухай хууль, Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгч, Дээд шүүх тэндээ сонсгол зохион байгуулахаар зааж өгнө. 


УИХ-ын гишүүн Д.Ганбат: 


-Арваад хоногийн өмнө л хуулийн төслийг өргөн барьсан санагдаад байна. Гэтэл одоо долуулаа суугаад төслийг хэлэлцэж байна. Энэ хуулиар далимдуулаад Цэц тоглоомын байгууллага болж хувирсныг улам батлаад явуулах вий. Цэц дээр янз бүрийн асуудал олон байна. Өмнөх жишгийг харахад УИХ ард түмэнд хэрэгтэй шийдвэр гаргадаг боловч Цэц өөрчилдөг. Цэц хууль тогтоох шахуу эрх эдэлдэг. Тиймээс энэ хуулийн төслийг сайн хэлэлцэх ёстой. Хугацаа нь дуусаж байгаа парламент энэ асуудлыг яаран сандран хэлэлцээд, хэдэн хүнийг томилоод түүгээрээ дамжуулаад ямар нэгэн байдлаар ял завших ч юм уу, улс орны хөгжлийг боогдуулах юм гарах вий. 


УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: 
-Д.Ганбат гишүүнийг би ийм зүйл ярьж байгаад харамсаж байна. Сүүлийн 20 гаруй жил яригдаж байж орж ирсэн хуулийн төсөл.  Мэргэжлийн болон салбарын хүмүүсийн саналыг нэлээд тусгасан. Хууль тогтоогчид хууль санаачлагчид улс төрийн зориг гаргаж, үндсэн эрхийн маргааныг цэцээр хэлэлцүүлдэг эрх зүйн том алхам хийж байхад АН үүнийг мэдэхгүй гээд сууж байгаад би маш их харамсаж байна.  Уг нь танай нам энэ асуудлыг олон жил ярьж ирсэн дээ. 

Хуралдааны эцэст нь хуулийн төслийг дэмжиж байгаа эсэхээр санал хураахад гишүүдийн 54.8 хувь нь дэмжсэнээр төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэв.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 54 (7298)

"ШХАБ+" дээд хэмжээний уулзалтад оролцох удирдагчид хэн бэ?

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 17 орны удирдагчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орол

7 цаг 31 мин
Дуучин Николь Шерзингер Дэлхийн нүүдэлчдийн наадмын нээлтэд дуулна

Киргизийн нийслэлд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн болж байгаа нэр арга хэмжээ б

7 цаг 31 мин
Киргиз, Хятадын  ерөнхийлөгч нар  32 баримт бичигт гарын үсэг зурав

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Хятадын дарга Си Жиньпин нар янз бүрийн салбарын 32 хоёр

11 цаг 19 мин
Р.Алимов: Олон туйлт ертөнцөд зөвхөн шинэ хүчний төвүүд бус, шинэ хариуцлагын төвүүд ч хэрэгтэй

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) улс төр, эдийн засаг, технологи болон дэлхий дахинд ту

11 цаг 36 мин
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

20 цаг 27 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

20 цаг 27 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

20 цаг 27 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28