Хоёр жилийн дараа ч хэрэгжээгүй хүний эрхийг хамгаалах тогтоолууд

2024-03-14
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

Хүний эрхийн үндэсний комисс жил бүр Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлыг судалдаг. Комиссын санаачилга болон иргэдийн гомдол, мэдээллийн мөрөөр хийсэн хяналт шалгалт төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, хөндлөнгийн судалгаа, эх сурвалжид үндэслэдэг учраас комиссын илтгэл даацтай, өргөн хүрээнд хийгддэг. Тиймдээ ч Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21, 22 дахь илтгэлийг 2022, 2023 онд УИХ-д өргөн барьсан юм. Энэ дагуу парламент хүний эрхийг хангах тогтоол гаргадаг. Тэгвэл ХЭҮК-ын өргөн барьсан хоёр удаагийн илтгэлийн багцалж, төрийн шат шатны байгууллагууд хэрхэн ажиллав гэдгийг дүгнэлээ. Хүний эрхийн зөрчлийг арилгахад хэр хүчин чармайлт гаргав гэдгийг төр, иргэний нийгмийн байгууллагынхан нүүр тулан ярилцлаа. Ерөнхий дүр зургаар харвал хоёр жилийн өмнөх тогтоолын хэрэгжилт туйлын хангалтгүй гэж хэлж болохоор байв. Учир нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд цар тахлын хүний эрх, эрх чөлөөний байдлын сургамж, жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх, Хөдөлмөрлөх эрх, Гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрх, Цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээг тусгасан. Үүнтэй холбоотойгоор УИХ 17 заалттай үүрэг, чиглэл өгсний гурван заалт бүрэн хэрэгжсэн бол 10 нь  хэрэгжих шатандаа, хоёр хангалтгүй, хоёр огт хэрэгжээгүй. Харин 22 дахь илтгэлд Халдашгүй чөлөөтэй байх эрх, Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт, Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, Хүүхдийн эрхийн зарим асуудал, Ахмад настны эрхийн хэрэгжилт, Хүний эрх хамгаалагчийн эрх, хамгаалалт, Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын талаар тусгайлан тусгасан. Үүнд 20 заалтаар үүрэг, чиглэл өгсөн байдаг аж. Эдгээрээс зургаан заалтыг бүрэн хэрэгжсэн хэмээн дүгнэсэн бол нэг заалтыг хэрэгжих шатанд, тавыг урт хугацаандаа, долоон заалт хангалтгүй, нэг нь огт хэрэгжээгүй гэсэн дүгнэлтийг комисс хийжээ. Тухайлбал, тэвчишгүй болон аюултай хэлбэрийн хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн эрхийг хангаж, хамгаалахад чиглэсэн хууль эрх зүйн зохицуулалт, тогтолцоо төдийлөн үр дүнтэй хэрэгжихгүй байна. Ер нь хүний эрхийг хангах бодлого хэрэгжихгүй байгаагийн гол шалтгаан нь төсөвтэй холбоотой. Тиймээс цаашид хүний эрхэд суурилсан төсөвтэй болох шаардлагатай гэдгийг хэлэлцүүлгийн үеэр удаа дараа хөндлөө. 


Гэхдээ хүний эрхийг хангах тал дээр үр дүнд хүрсэн асуудлууд ч бий. Тухайлбал, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах үндэслэл болон шүүхийн хяналт тавих зохицуулалтыг тодорхой болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тусгасан  энэ оны наймдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлэх аж. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах” ажиллагааг “Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах” гэж өөрчлөн найруулжээ. 


Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг Засгийн газар цаг хугацаандаа тайлагнах ёстой. Ардчилалтай холбоотой олон улсын голлох индексүүдэд манай үзүүлэлт ямар байгаа нь шууд утгаараа хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой байдаг. Тиймээс холбогдох арга хэмжээг дор бүрнээ шуурхай авч хэрэгжүүлж, сайжруулж байх нь монгол хүний эрх, эрх чөлөөг хангахад чухал ач холбогдолтой” гэсэн бол ХЭҮК-ын дарга Д.Сүнжид “Инфляц, амьжиргааны түвшин, цалин хөлсний дундаж өсөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Цэргийн дүрмийн бус харьцаатай холбоотойгоор зэвсэгт хүчний нэгтгэл анги салбарын цэргийн албаны үйл ажиллагааг зохицуулж буй нийтлэг дүрмүүдэд дүн шинжилгээг хийж, цэргийн алба хаагчийн эрх, үүрэг, хариуцлагыг хүний эрхийн үндсэн зарчимд нийцүүлэн хүний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бусаар харьцахыг хориглосон зохицуулалтуудыг тусгасан нь дэвшил болсон” гэсэн юм. 
 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар “Шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэсэн заалттай уялдуулан шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаанд тавих шүүхийн хяналтыг ажлын цагаар хязгаарлахгүйгээр, хуанлийн өдөр бүр шөнийн цагаас бусад цагт тасралтгүй хэрэгжүүлэх зохицуулалтыг нэмж тусгажээ.  Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 41 дүгээр зүйлд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүнд хяналт тавих, сурч боловсрох эрхийг нь хангах зохицуулалт тусгуулсан зэргээр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг дээшлүүлэхэд Комисс үр дүнтэй арга хэмжээ авч ажиллаж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 49 (7293)

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

5 цаг 58 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

5 цаг 58 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

20 цаг 50 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

20 цаг 53 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16