Б.Даваадалай: Мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлыг урт хугацааны бодлогоор шийдэх нь зөв

2024-03-06
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

П.АМГАЛАН

 Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр хангайн бүс буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн өвөлжилт хүндэрсэн 20 гаруй сум, 10 гаруй малчны хотонд ажиллаад ирсэн юм. 

 

-Та хангайн бүсийн өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад ажиллаад ирсэн. Газар дээр нөхцөл байдал ямар байна вэ?
-Монгол Улсын Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдал бий болсонтой холбогдуулж гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх долоон шуурхай бүлгийг  байгуулж, сайд нар ахлан орон нутагт ажилласан. Энэ хүрээнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлэг хангайн бүсийн (Өвөрхангай, Архангай, Баянхонгор)  өвөлжилт хүндэрсэн, аймаг, сум, малчны хотонд ажиллалаа. Баянхонгор, Өвөрхангай аймагт малын хоргодол харьцангуй бага боловч малчдын эрүүл мэнд, сэтгэл санаа тун хүнд байна. УОК, АОК-оос эдгээр малчин өрхүүдэд өвс, тэжээл, эмнэлгийн тусламж үзүүллээ. Мөн зарим суманд зам хаагдсаны улмаас арваннэгдүгээр сараас хойш хүний бараа хараагүй, сумын төв ороогүй 100 гаруй айл байна. УОК-оос тус айлууд руу зам гаргаж, тусламж, дэмжлэг үзүүлсэн.


-Та АНУ-ын шилдэг их сургуульд эдийн засагч мэргэжлээр суралцаж, Дэлхийн банканд олон жил ажилласан. Ийм арвин туршлагатай хүн мал аж ахуйг онцолж ярих болсон нь сонирхолтой байна?
- Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засаг уул уурхай дээр тогтож байна. Энэ бол шавхагддаг баялаг. Хэзээ ч дуусаж болзошгүйгээс гадна дахин нөхөгдөх боломжгүй. Харин мал аж ахуй бол үл шавхагдах баялаг. Гагцхүү бид үүнийгээ хэрхэн олон улсын зах зээлд гаргаж, хэрхэн зохистойгоор үнэлүүлэх вэ. Монгол малын түүхий эд яавал үнэд хүрч, эдийн засгийн эргэлтэд эрчимтэй орох вэ гэдэг асуудал байна.Буянт мал сүрэг бол монголчуудын үндэсний баялаг, аж амьдралын эх үндэс, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа байсаар ирсэн. Цаашид эдийн засгийн гол тулах цэг байх  бүрэн боломжтой. 
-Таны хэлснээр манай улс мал аж ахуй болон хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж чадлаа гэхэд дэлхийн зах зээлд эрэлт бий юу?
-Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд цар тахал, геополитик, уур амьсгалын өөрчлөлт зэрэг томоохон асуудал тулгарсаар байна. Энэ бүхэн нь цаашдаа дараагийн том сорилт хүнсний хомсдол, хүнсний хямралд хүргэх аюултай. Дэлхийн Хүнсний Хөтөлбөрт дэлхийн хүнсний даац найман тэрбум хүртэлх хүнийг тэжээх чадвартай, үүнээс давсан тохиолдолд олон улсын хэмжээнд өлсгөлөн, шим тэжээлийн дутагдал, хүнсний хомсдол үүсэх эрсдэлтэй гэж үздэг. Гэтэл НҮБ-ын хүн ам зүйн судалгаагаар 2030 он гэхэд дэлхийн хүн ам есөн тэрбум, 2050 он гэхэд 11.5 тэрбум хүрнэ гэсэн тооцоо бий. Эндээс үзэхэд дэлхийн хүнсний хямрал 2030 онд ноцтой асуудал болж 2050 онд сүйрлийн хэмжээнд хүрэх түгшүүр харагдаж байна. Тиймээс улс орон бүр хөдөө аж ахуйн салбартаа онцгой анхаарч байна. Монголчууд бид дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад хүн төрөлхтний хэрэгцээнд хувь нэмэр оруулах шаардлагатай.


-Монгол Улс дээрх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн хэрэгжээд хоёр жил болж байна.  Энэ нь 19 гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад бүс нутагтаа экспортлогч улс болох зорилготой. Үүний үр дүнд нь манай улс өмнө нь нэг тэрбум гаруй ам.доллароор гадаадаас хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг байсан бол 2023 онд 120 сая орчим ам.долларыг эх орондоо үлдээж чадсан. 


-Энэхүү үндэсний хөдөлгөөний хүрээнд мал аж ахуйн салбарт ямар ахиц дэвшил гарах боломжтой вэ?
-“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд бага хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгосон боловч мал аж ахуйн салбарт хамгийн хүртээмжгүй байсан. Учир нь малчид барьцаа хөрөнгөгүй, банкны шалгуурыг давах чадваргүй байсан гэж дүгнэж байгаа. Иймд хөдөө аж ахуйн салбарын 90 орчим хувийг бүрдүүлдэг уламжлалт мал аж ахуйн салбараа улам боловсронгуй болгон, нүүдлийн болон эрчимжсэн мал аж ахуйг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, малын ашиг шимийг бүрэн гүйцэд ашиглах, улмаар малчдын орлого амьжиргааг сайжруулах нь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний 2024 оны амин чухал зорилт болсон. Энэ хүрээнд малчдын залгамж халааг бэлтгэх, малын эрүүл мэндийг хамгаалах, нэгдэж, хоршиж ажиллах, малын үүлдэр угсааг сайжруулах, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах зэрэг асуудалд анхаарал хандуулж, тодорхой үр дүн гаргахаар зорьж байна. Ялангуяа энэ онд малын вакцинжуулалт, био-бэлдмэлийн үйлдвэрлэлд онцгой анхаарч, Монгол Улс малын өвчингүй эрүүл бүс болох шаардлагатай байна.


-Мал аж ахуйн салбарт олон асуудал тулгамдаж байна. Ялангуяа цаг агаар, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болоод малчид цөхөрч байна. Ийм үед ямар арга хэмжээ авах нь зүйтэй гэж харж байна?
-Урин цаг ирж, цаг агаарын хүндрэл бэрхшээл тодорхой хугацааны дараа дуусна. Гэвч цаашид бид асуудал үүсэх болгонд гал унтраах байдлаар аргацаагаад яваад байх нь зөв үү гэдэг асуудал үүсэж байна. Дахиад энэ асуудал үүсэх эрсдэлтэй. Монгол Улсын өв уламжлалыг тээж яваа, гол ялгарал болсон мал аж ахуйгаа гаргуунд нь гаргаж болохгүй. Тиймээс бид урт хугацааны бодлого, шийдвэрээр малчдын болон мал аж ахуйн салбарын суурь асуудлыг шийдэх ёстой. Нэн тэргүүнд малын тоонд бус чанарт анхаарах хэрэгтэй. Чанартай, цөөн, ашиг шим өндөртэй, эрсдэлгүй мал маллах нь олон асуудлыг шийдэхэд тус болно. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 44 (7288)

Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

8 цаг 33 мин
Умард Балтийн эвслийн орнууд хамтарсан мэдэгдэл гаргав

Умард Балтийн найм (NB8)-ын орнууд болох Дани, Исланд, Латви, Литва, Норвеги, Финланд, Шве

8 цаг 34 мин
Уулзалтын тухай мэдээ “тэсрэлт шиг нөлөө үзүүлсэн” гэв

Францын “Эх орончид” намын дарга Флориан Филиппо “X” сүлжээнд бичихдээ, Владимир Путин,

8 цаг 35 мин
Кембрижийн судлаач Э.Булаг лекцээрээ юуг онцлов

“Кембрижийн Их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төв”-ийн профессор Урадын Э.Булагийн

15 цаг 45 мин
NYT: Украиныг НАТО-д элсүүлэх боломжийг АНУ-аас шаардаж байна

Европ болон Киев Украины мөргөлдөөнийг зохицуулах ирээдүйн хэлэлцээрийн хүрээнд АН

Өчигдөр 12 цаг 28 мин
Хятадын Төв Азитай хийсэн худалдааны эргэлт гурав дахин нэмэгдсэн

БНХАУ болон Төв Азийн орнуудын худалдааны хэмжээ 2020-2024 онд 2.8 да

Өчигдөр 12 цаг 27 мин
Полит тойм: Европын удирдагчид зөвхөн гал зогсоох нөхцөлд Украйны яриа хэлэлцээ хийхийг уриалав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар энэ наймдугаар

Өчигдөр 12 цаг 25 мин
Муурны ертөнцөд зочилсон нэг өдөр

Өнгөрсөн баасан гарагт  Улаанбаатар дахь Оросын соёл  шинжлэх ухааны төвд  анх удаа Дэлхи

Өчигдөр 10 цаг 45 мин
Аниме ертөнцөөр аялуулах “Cafe de Lolita”

Сүүлийн жилүүдэд манай хотод "Кофе шоп"-ийн соёл нэлээд түгэн дэлгэрч байна. Кофены өндөр соёлто

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийг УИХ-уу, Ерөнхийлөгч Засгийн газрыг уу?!

Зовлонгийнхоо угийг мэддэг атлаа түүнтэйгээ эвлэрч зовоод явдаг нь хүний зан гэлтэй. Түүн шиг, Монгол

Өчигдөр 06 цаг 00 мин