Л.Оюун-Эрдэнэ: УИХ дээр гацсан Авлигын шүүхийг батлуулахад сайд нар нэгдмэл байх хэрэгтэй

2024-03-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.Батсайхан

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар 1998 оны аравдугаар сарын 3-ны Засгийн газрын ээлжит бус хуралдааны маш нууц тэмдэглэлийг ил болгохоор шийджээ. С.Зориг амиа алдсаны маргаашийн хуралдааны тэмдэглэл гэсэн үг л дээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн нэлээд анхаарал татсан үйл явдал байв. Гэхдээ тус тэмдэглэл одоогоор ил гарч ирээгүй байна. Эх сурвалжуудын мэдээллээр, тус тэмдэглэлд тухайн үеийн улс төрд юу өрнөж байсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл бий. Тэр талаарх материалууд дагаж ил болж буй хэрэг. Энэ цаашаа нэлээд хөвөрч, сунжрах улс төрийн тусдаа асуудал юм.
Тэгвэл тэр үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ер нь Авлигын шүүх манай улсад зайлшгүй хэрэгтэй. УИХ дээр гацаад байгаа хуулийг батлуулах талд Засгийн газрын гишүүд нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй” гэсэн байна. Тэрбээр энэ талаар Засгийн газрын өмнөх долоо хоногийн хуралдаан дээр бас хэлжээ. Өөрөөр хэлбэл, хоёр ч хуралдаан дамнуулан сайд нартаа сануулж байгаа юм байна. 


Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын  21-ний хуралдааны үеэр “Авлигын шүүхийг УИХ-д өргөн барьсны маргаашаас эхлээд л нийгмийн анхаарлыг өөр тийш татах хэд хэдэн үйл ажиллагаа явагдсан. Маш танил технологи явсан. Нөгөө л “үхсэн муур” технологи байсан. Тэрийгээ их ч сайн хийх юм. Гэхдээ энэ авлигын шүүх дээр “үхсэн муур” технологио дахин хэрэглэж чадахгүй л болов уу даа” гэсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн.


Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө Авлигын шүүх байгуулах асуудлаа батлуулахаар зүтгүүлсээр байх бололтой. 
Түүний тухайд 2023 оны арваннэгдүгээр сарын 21-нд УИХ-ын чуулган дээр “Засгийн газраас өнөөдөр авлигын эсрэг тэмцлийн хүрээнд Шүүх байгуулах тухай хуулийг өргөн барьж байна. Энэ хууль хараат бус шударга шүүхийг бүрдүүлэх нийгмийн мэтгэлцээний эхлэл байгаасай хэмээн хүсэж байна. Энэ мэтгэлцээн гэм бурууг шүүх биш, харин шүүх байгууллагыг институтийн хувьд төгөлдөржүүлэн бэхжүүлэхэд чиглэгдвэл хүний эрх, авлигын тэмцэл зэрэг олон асуудалд чухал билээ.


2021 оны зургадугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар Авлигын эсрэг тунхаглал гаргасан байдаг. Тус тунхаглалаар мөнгө завших, мөнгө угаах, шударга ёсыг тогтооход саад учруулах тохиолдолд эрүүгийн гэмт хэрэгт тооцох амлалтаа хэрэгжүүлэхийн тулд холбогдох хууль тогтоомж, дүрэм журамдаа өөрчлөлт оруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нэмэлт арга хэмжээ авахыг улс орнуудад уриалсан билээ.


Мөн системийн авлига, хил дамнасан мөнгө угаалт зэрэг гэмт хэрэгт олон улсын байгууллагууд цогц байдлаар хамтран ажиллах, мөрдөн шалгах, хууль сахиулах, шүүн таслах бүх түвшний байгууллагын мэргэшсэн байдлыг сайжруулах асуудлыг хөндөн хэлэлцсэн байдаг. Улс орон бүрийн эдийн засгийн бүтэц, түүнээс улбаалсан авлигын асуудал өөр өөрийн онцлогтой бөгөөд мэргэшсэн бүтэц, чадварлаг хүний нөөцийг шаарддаг. Хар тамхи дагасан авлигын сүлжээ зарим газар эрхзүйт төрөөсөө хүчтэй болж, дотооддоо хэрэг шийдвэрлэх боломжгүй болж, олон улсын эрхзүйн түвшинд өөр улсад хэрэгтэн шилжүүлсэн тохиолдлууд ч олон бий. Зэвсэглэл тойрсон лобби бүлгүүд, үндэстэн дамнасан улс төрчдийн бүлэглэлүүдийн өмнө олон улсын байгууллагууд тэр чигтээ хүч дутаж байсан ч түүх бий.
Авлига гэдэг өөрөө хамгийн эрх мэдэлтэй, хамгийн нөлөө бүхий бүтцийг тойрч ургадаг ургамал. Манай улсын экспортын 93 хувь нь уул уурхай, нийт хүн амын талаас илүү нь нийслэлд амьдардаг. Энэ нь манай авлигын голомт уул уурхай, нийслэлийн газрыг дагаж цэцэглэсэн гэсэн үг. Системийн авлигын улс төр болон эдийн засгийн бүлэглэл, олон улс дамнасан сүлжээний өмнө жирийн шүүгчид маань хүчин мөхөсдөж байхыг үгүйсгэхгүй ээ. Монгол төр энэ дархлааг хамгаалах эрхзүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх учиртай.  

Тийм ч учраас Монгол Улсад авлигын дагнасан шүүх байгуулах нь зайлшгүй шаардлагатай хэмээн Ерөнхий сайдын хувьд үзэж байна” гэж байсан юм. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 42 (7286)

Том
Заавал байгуулах хэрэгтэй. Тухайн шүүх байхгүй бол авилгалыг устгана гэдэг үлгэр. Хамгтйн их эсэргүүцсэн улс блл с.одонтуяа АНамын гишүүд байсан. Мөнч их гайхсан шүү!! Уул нь тэд санаачилаад батлуулах гээд гүйж явах улс шүүдээ!!! Та нарт ёанал өгнө бий.
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

12 цаг 11 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

12 цаг 54 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

12 цаг 57 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

12 цаг 58 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

12 цаг 59 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин