Эвлэрлийн гэрээ байгуулсан бол анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй

2024-03-01
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

Энэ удаагийн “Хууль, эрх зүй” буландаа шүүхээр шийдвэрлэсэн нэгэн кейсийг хүргэж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "М" ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.Т-д холбогдуулан 4.940.856 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарчээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа дараах зүйлийг дурджээ. Нэхэмжлэгч М ББСБ ХХК-аас зээлдэгч П.Т нь 2019 оны зургаадугаар сарын 17-ны өдөр 1100004983 тоот зээлийн гэрээг байгуулж, 12.600.000 төгрөгийг жилийн 34.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч П.Т зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчсөн тул М ББСБ ХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 8.885.422 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч талууд эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрлийг баталж 2021 оны аравдугаар сарын 6-ны өдрийн ......дугаартай захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу хариуцагч П.Т 8.885.422 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Гэвч нэхэмжлэгч 13.826.078 төгрөгийг хариуцагч П.Т-аас нэхэмжлэх ёстой байсан бөгөөд 4.940.856 төгрөгийг дутуу нэхэмжилснээ шүүхийн шийдвэр гарсны дараа мэдсэн байна.

Энэ тухай хариуцагч П.Т-д мэдэгдэж, харилцан тохиролцож, тооцоо нийлэн дутуу бодсон үнийн дүн болох 4.940.856 төгрөг дээр шинээр хэлцэл хийж өр төлбөр барагдуулах нэртэй зээлийн гэрээг байгуулсан. Өр төлбөр барагдуулах гэрээний дагуу хариуцагч П.Т 2023 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн дотор төлбөрийг барагдуулах байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй байна. Иймд хариуцагч П.Т-аас өр төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 4.940.856 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Т шүүхэд гаргасан тайлбартаа “...зээлийн мэдээллийн санд ангилал бууруулсан учир дахин зээл авах боломжгүй болсон. Банк бус санхүүгийн байгууллагаас хэвийн ангилалд буцаан оруулж өгөхийг хүсэхэд тухайн зээлийг шүүхээр орж шийдвэрлүүлэхдээ банк бус санхүүгийн байгууллагын хуульч алдаа гаргасан учир та манайд зээлийн үлдэгдэлтэй учир өр төлбөр барагдуулах гэрээ байгуулахгүй бол ангилал засаж өгөхгүй гэж тулгаж тус гэрээнд гарын үсэг зуруулсан.

Тухайн үед хаврын улирал эхэлж хувийн бизнес болох зам засвар, явган хүний зам хийх зэрэг ажлууд эхэлдэг тул бизнесээ урагшлуулах зайлшгүй шаардлага гарсан учир гарын үсэг зурж зээлийн ангиллаа засуулсан. Тухайн өр төлбөр барагдуулах гэрээний төлбөр төлөх үндэслэл нь аль хэдийн үүрэг нь биелэгдсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргааныг эцэслэн шийдвэрлэсэн 2019 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Тухайн үед шүүхийн шийдвэрээр талуудын эвлэрлийн гэрээг баталж, 2021 оны аравдугаар сарын 6-ны өдрийн шүүгчийн захирамж гарсан. Тиймээс шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн болохыг нотолж 2022 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 22/365 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ шилжүүлэх тухай албан тоотыг Авто тээврийн үндэсний төвд хандан бичсэн "М" ББСБ ХХК харж болно.

Өөрөөр хэлбэл, хэрэг үүсгэх үндэслэл эсвэл шаардлага гаргах болсон нэхэмжлэлийн гол гэрээ нь өөрийн үндэслэл болох төлбөрийн үүргийг үндэслэхдээ хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, биелэгдсэн үүргийг гүйцэтгэсэн байгааг үл харгалзан гэрээ байгуулах нь үндэслэлгүй.

Хэрэв тухайн зээлийн гэрээний маргаантай холбоотой асуудлыг тухайн үед шүүхийн шатанд байхад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх процессын хуулиар олгосон эрхээ эдлээгүй. Хэрэв өмгөөлөгч алдаа гаргасан нь шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж байгаа бол дахин гэрээ байгуулах бус хуульд заасан хугацаанд давж заалдах гомдлыг гаргах байсан.

Гэвч эвлэрлийн гэрээг шүүхийн шатанд байгуулсан нь давж заалдах гомдол гаргах эрхгүй болохоор хуульчилсан. Иймд "М" ББСБ ХХК нь өр төлбөр барагдуулах гэрээг нөхцөл тулган байгуулахыг шаардсан үүрэг биелснээс хойш нэг жилийн дараа гэрээний үндэслэл нь хууль зүйн үндэслэлд нийцээгүй, аль хэдийн шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн гэрээний асуудлыг гол үндэслэлээ болгосон нь хууль бус байх тул тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1 дүгээр зүйлийн 74.1.9-д зааснаар эвлэрүүлэн зуучлах журмаар эвлэрсэн бол талууд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг шүүгчийн захирамжаар эцэслэн шийдвэрлэгдэж, дуусгавар болгосон бөгөөд уг шийдвэр биелэгдсэн. Иймээс тухайн зээлийн гэрээний төлбөртэй холбоотой асуудлаар хариуцагч нэмэлтээр сайн дураар төлбөр төлөхөөр гэрээ байгуулсан ч үүргийн харилцаа үүсгэхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид гэрээний дагуу шаардах эрх үүсгэхгүй.

Иймд хариуцагч П.Т-аас 4.940.856 төгрөг гаргуулах тухай М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 41 (7285)

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

3 цаг 34 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

4 цаг 47 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

13 цаг 17 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

13 цаг 17 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

13 цаг 17 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин