Аялал жуулчлалын хуулийн амин сүнс нь мэргэжлийн холбоод

2024-02-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАН

 

Манай улсын эдийн засгийн голлох салбарын нэг бол яах аргагүй аялал жуулчлал.  2000 онд манай улс Аялал жуулчлалын тухай хуулийг баталсан.  Тэгвэл 2023 онд УИХ-аас баталсан онцлох  15 онцлох хуулийн нэг нь Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байв. Уг  хуулийн санаачлагчид “Манай улс хамгийн ихдээ жилд 500 гаруй мянган жуулчин хүлээн авдаг байсан. Эдийн засагт оруулж буй хувь нэмрээр нь тооцвол экспортын орлогыг бүрдүүлж байгаа гол салбарын нэг. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үндэсний өв, уламжлал, соёл, ёс заншил, түүх, дурсгалын үнэт зүйлсийг сурталчлан таниулах,  эдийн засгийн эргэлтэд оруулах үйлсэд чухал ач холбогдолтой. Тиймээс төрөөс энэ салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын өмнө тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор гарч байна” гэсэн.

 

Хуулийн онцлох зохицуулалтууд:

 

Монгол Улс тодорхой газар нутгийг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүсийг байгуулж ажиллана.
Засгийн газраас улсын аялал жуулчлалын бүсийн хилийн заагийг тогтооно.
Орон нутгийн аялал жуулчлалын бүсийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
Улсын аялал жуулчлалын бүс болон улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын эрэлт, байгаль орчны даацыг үндэслэн хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх зорилгоор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага отоглох цэг байгуулах байршлыг тогтооно.
Хил орчмын аялал жуулчлалын нутаг дэвсгэрт зорчих маршрутыг хууль зүйн болон аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж тур оператор нь хилийн зурвасын аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд улсын хил хамгаалах байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангана.
Нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах хурлыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тур оператор, аяллын агент болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зохистой харьцааг ханган зохион байгуулна.

 

Хуулийн хэрэгжилттэй холбоотой мэргэжлийн хүмүүсийн байр суурийг хүргэе.

 

Э.Цоморлиг:

/“Joinme.mn”  аяллын платформын гүйцэтгэх захирал/

-Хууль удаан хугацаанд яригдаж, гарсан. Хуулийн төслийн гол заалтын нэг нь аялал жуулчлалын мэргэжлийн холбоо  байгуулах. Ингэснээр тархай бутархай байсан  холбоодыг нэгтгэж, төрийн бусад байгууллагын нэгдсэн мэдээллийг авдаг болсон  нь давуу талтай.  Хуулийн хоёр дахь том хэсэг бол аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд  татварын хөнгөлөлт эдэлж, хөнгөлөлттэй зээл авах  боломж баталгаажсан нь хамгийн сайн давуу тал гэж хэлж болно. Аялал жуулчлалын хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 26.1 хамгийн чухал заалт. Аялал жуулчлалын бүсүүдийг тодорхойлж,  тусгай аялал жуулчлалын бүсүүд бий болж хуулийнхаа дагуу үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн нь  сайн жишиг болсон.

 

Д.Батболд:

/Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн/

- Мэргэжлийн холбоог өнгөрсөн долоодугаар сард  байгуулсан нь хуулийн томоохон жишиг болсон гэж харж байгаа. Мэргэжлийн холбооны үйл ажиллагаа нь жигдрээд төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлээд явж байна. Аялал жуулчлалын мэргэжлийн  холбоо олон багц төрийн чиг үүргүүд багтсан. Тухайлбал, хөтөч, тур агент,  аялал жуулчлалын байгууллагуудыг бүртгэж авах ажил явж байгаа. Цаашдаа  аялал жуулчлалын  мэдээллийн нэгдсэн сантай болгох ажлууд бий. Манай мэдээллийн нэгдсэн сан 2011 онд батлагдсан нь хуучирсан байсан. Арванхоёрдугаар  сард статистик тоот аргачлалыг  шинэчлэн баталсан. Энэ нь аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийн хүрээнд хийж байгаа томоохон  дэвшил харж  байгаа.  Үүний хүрээнд мэдээллийн аюулгүй байдал, хүртээмж нь  ямар байх гээд үет шаттай ажил явж байна.

Мөн хуулийн  чухал заалтуудын нэг бол аялал жуулчлалын бүсийг тогтоох ажил судалгааны түвшинд явж байгаа. Улсын аялал жуулчлалын тодорхой бүсүүдийг  онцгой аялал жуулчлалын бүс болгосноор тухайн газарт анхаарсан төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт оруулах таатай нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн  үндэс тавигдсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 39 (7283)

 

НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2 цаг 14 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2 цаг 17 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

7 цаг 47 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

7 цаг 47 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин