Эмэгтэй лам нарын хийд сэтгэл ариусгах “шидтэй”

2024-02-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

Монголчууд охин хүүхдээ лам болгох нь ховор. Эмэгтэй лам гэхээр хүмүүс төдийлөн мэддэггүй. Тэгвэл энэ удаад “Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа эмэгтэй лам нарын хийд болох Бурханы шашинт монгол эмэгтэйчүүдийн Төгсбаясгалант хийдээс бэлтгэсэн сурвалжилгаа хүргэж байна.

 

Ногоон Дарь Эхийг шүтсэнээр хүүхэд хүссэн хүн хүүхэдтэй болдог

Хийдийн үүдээр ороход сүсэгтэн олны шүтээн болсон Ногоон Дарь Эхийн сувраг хамаг амьтныг нигүүлсэнгүй орших аж. Ногоон Дарь Эх  энэхүү хийдийн гол шүтээн ажээ. Хамаг амьтдын үйлсийг тэтгэх, хүссэн бүгдийг нь гүйцэлдүүлэх их ерөөл тавьсан бурхан тул түүний магтаалд “Эрдэнэ хүссэн хүн эрдэнэтэй болж, хүүхэд хүссэн хүн хүүхэдтэй болно” хэмээн магтсан байдаг. Мөн эх хүний дүрээр заларсан тул энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булаг бөгөөд бид үнэнхүү шүтэж чадвал хол ойр гэж ялгалгүй бүгдэд нь хүрч очин түргэн тусалдаг. Ногоон Дарь Эх бурхны лагшин нь ногоон өнгөтэй, хоёр мутартай, зүүн хөлөө хумьж баруун хөлөө унжуулсан, тэргүүн нь зүүн тал руу ялимгүй хазайсан байдалтай залардаг. Тэргүүн ялимгүй хазайсан нь амьтдын зовлонг сонсож буй, баруун хөлөө унжуулсан нь амьтдын зовлонг сонсоод дээш авах завгүй заларч буйг илэрхийлдэг” хэмээн тус хийдийн зохион байгуулагч тайлбарлаж байлаа.

 

Хандмаа нар хийдийн үйл хэргийг 30 гаруй жил үргэлжлүүлж байна

Сүсэгтэн олонд ном аялгуулан унших  торгон дээлд цагаан нөмрөгтэй эмэгтэйчүүд бол Төгсбаясгалант хийдийн үйл хэргийг 30 гаруй жил үргэлжлүүлж буй хандмаа нар юм. Өмнө нь эрэгтэй хүний хоолойгоор л бурхны ном сонсож байсан бол эмэгтэй хүний хоолойны цар хүрээ, амнаас гарах эгшиг нь уянгалаг хийгээд сонссон хэний ч сэтгэлд амар амгаланг урих адил байлаа. 

Энэхүү хийд нь нийт 25 хандмаа бөгөөд тэдгээрийн  дөрвөн ани юм.  Ани нар нь “гэцэл” сахил хүртсэн. Гэцэл сахил гэдэг нь гэрээс гарсан, 36 зүйлийн сахил санваарыг сахидаг ажээ. Хүмүүс өдөр нь хийдэд шавилж суугаад номоо уншчихаад, буцаад гэртээ очдог шүү дээ. Харин ани нарын хувьд гэртээ харихгүй, хийддээ байрлан номоо үздэг аж. Хандмаа гэдэг нь монголчуудын нийтлэг мэдэх эрэгтэй лам нартай адил үйл хэрэгтэй  эмэгтэй лам юм.

Бурханы шашинт Монгол эмэгтэйчүүдийн Төгсбаясгалант төв нь 1990 онд байгуулагдсан байна. 2001 онд хувилгаан Гүридава Ренбүүчигийн тусламжтайгаар сүмийн барилга бариулжээ. Сүмийн барилга нь хааш хаашаа 20 метр талбайтай, долоон өрөө тасалгаатай. Тус хийдийн үйл ажиллагаа өдөр бүр тасралтгүй явагддаг аж. Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Шашны их сургуулийн нэг ангийг тус төв дээр нээн ажиллуулж ани нарыг бэлтгэжээ. Энэхүү ани нарыг шашны өндөр боловсролтой болгоход Англи дахь Түвдийн вант улсаас тусалж, санхүүжүүлсэн байна. Одоо тус хийд нь өдөр бүр сэтгэл ариусгах буяны хурал, бүх дүйцэн өдрүүдэд өргөн хэмжээний хурал номын үйл ажиллагаа зохион байгуулж, хүүхэд багачууд, ахмад буурлуудад энэрлийн сэтгэлээ зориулж буяны гараа сунгаж, сүсэгтэн олныхоо хүндэтгэл бишрэлийг хүлээсэн ариун номын орон болоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 38 (7282)

 

 

Passports, Visas, Driver's License, ID CARDS
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

8 цаг 14 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

11 цаг 34 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

16 цаг 46 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

16 цаг 46 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

16 цаг 46 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин