Хангайн бүсэд зудын нөхцөл байдал хүнд байна

2024-02-27
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

П.АМГАЛАНБАЯР

Энэ жил өвөлжилт их хүнд байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш хэд хэдэн удаа цас орж, хүйтэрсэн хэмээн ярих Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын малчин П.Болор-Эрдэнийнд шуурхай бүлэг зорин очлоо. П.Болор-Эрдэнэ “ Дулаан өдөрт нь малаа бэлчээрт гаргаад, хүйтэнд хашаандаа өнжүүлж өдөртөө гурван шуудай хивэг 20-иод боодол өвс тавьж өгч байна. Шуураад цас бага зэрэг цоохортсон ч гэсэн бэлчээрийн өвс байхгүй. Өвөлжингөө цас ухаж идсэн учраас малын туруу халцарсан байдалтай байна. Малаа өдөр хэдэн цаг бэлчээрт гаргаад хашаандаа тэжээж байгаа. Арванхоёрдугаар сарын сүүл, нэг сарын ихээр мал хээл хаяж эхэлсэн. Энэ жил төл авахааргүй болж байна” гэлээ. Ийм дүр төрх малчдын нийтлэг төрх болсон байв. Энэ хүрээнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлэг хангай бүсийн (Өвөрхангай, Архангай, Баянхонгор)  өвөлжилт хүндэрсэн, аймаг, сум, малчны хотонд ажиллах томилолт өчигдөр дууслаа. Ажлын хэсэгт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ЭМЯ-ны сайд С.Чинзориг, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай зэрэг бусад шуурхай бүлгийн гишүүд оролцов. Ажлын хэсэг  Баянхонгор аймгаас томилолтоо эхлүүлсэн юм.  Тус аймгийн өвөлжилт хүндэрсэн  Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг,  Баянхонгор  аймгийн төв, Өвөрхангай аймгийн  Баруунбаян-Улаан, Хужирт,  Хархорин,  Бүрд,   Архангай аймгийн төв, Төвшрүүлэх Ихтамир, Эрдэнэмандал, Хайрхан, Өгийнуур  зэрэг суманд ажиллалаа.

Энэ үеэр  цас их орсны улмаас зам нь хаагдсан, өвөлжилт хүндэрсэн  малчны хот, сум, аймгийн төвүүдэд хүрч,  нөхцөл байдалтай танилцаж,  өвс, тэжээл, эмнэлгийн тусламж дэмжлэг үзүүлэв. Мөн  цас орж  зам нь хаагдан явах боломжгүй болсон малчин айл өрхүүд рүү зам гаргаж өгсөн юм.  Энэ үеэр малчид  гар дээрээ мөнгөгүй, малд өгөх өвс тэжээл байхгүй,  хүн хүч муу энэ цаг үед  төрөөс шийдвэр гаргаж ирж байгаа нь сэтгэл санааны их дэмжлэг болж байна.  Цагаан сараас хойш хүний бараа хараагүй, хэдэн сар сумын төв рүүгээ орж чадахгүй нөхцөл байдалтай байсан. Цаашаа илүү их хичээнэ дээ гэдгийг хэлж байв.

 

“ӨВС ТЭЖЭЭЛГҮЙ, МӨНГӨГҮЙ, ЗЭЭЛТЭЙ, СЭТГЭЛ САНААНЫ ХУВЬД ХҮНД БАЙДАЛТАЙ БАЙНА”

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Манай  шуурхай бүлэг Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 20-иод сум, арав гаруй малчны хотонд хамгийн хүнд цэгүүдэд хүрч ажиллалаа. Үнэхээр нөхцөл байдал хүнд байна. Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс гаргасан албан ёсны үнэлгээ дүгнэлтээр Монгол Улсын 80 гаруй хувь, 192 сум зудын эрсдэл өндөр байна гэсэн дүгнэлт гарсан. Өнөөдөр үүсээд буй нөхцөл байдал аймаг, орон нутгийн түвшингээс хальсан байна. Малчид санхүүгийн хувьд хямарч 140 гаруй малчин зээлтэй байна. Тиймээс орны хэмжээнд болж буй цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдалд Засгийн газар, орон нутаг хамтран ажиллаж, хохирол багатай даван туулъя гэсэн шийдвэр гаргасан. Энэ хүрээнд өвөлжилт хүндэрсэн аймаг, сум, малчны хотонд хүрч ажиллаж, эхний ээлжинд үзүүлэх тусламж дэмжлэгийг газар дээр нь хүргэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгтгэх, зорилготой  ажиллалаа.

Бүх аймаг, сумын малчид гар дээр бэлэн мөнгөгүй болсон,  2-10 сая төгрөгийн зээлтэй байна. Мөн өвс тэжээл болон бэлчээрийн асуудал тааруу байна гэдгийг хэлж байна. 

Баянхонгор аймгийн хувьд өвөлжилт нийтээрээ хүндэрсэн байдал нь харьцангуй гайгүй. Харин хангайн бүсийн сумын өвөлжилтийн нөхцөл байдал нэлээд хүндэрсэн байна. Өвөрхангай аймгийн баруун талын сумдаар ажилласан. Цас нь алаг, цоог байна. Малын хорогдол нь онцгой эрсдэлтэй байгаа таван аймгийг бодоход харьцангуй бага. Гэхдээ яг газар дээр нь очиход өвс тэжээлгүй, мөнгөгүй, зээлтэй, сэтгэл санааны хувьд хүнд байдалтай байна. ЭМЯ-ны сайд Чинзориг Өвөрхангай аймгийн урд сумдаар ажилласан.  Өвөрхангай  Баруунбаян-Улаанд суманд нэг малчин өрх 450 гаруй төл авах байсан ч  бүх ямаа нь хээл хаясан хүнд нөхцөл байдалтай байна.

Монгол Улсын хэмжээнд  Сүхбаатар, Хэнтий, Дорнодын урд хэсэг,  Дорноговь, Төв аймгийн гол  хэсэг, Архангай аймаг  онцгой эрсдэл бүрдсэн. Архангай аймагт олон удаагийн зуд болж байсан ч түүхэндээ арваннэгдүгээр сарын сүүлээс эхлээд хотондоо малаа бэлчээрт гаргахгүй тэжээж байгаагүй гэдгийг малчид хэлж байна. Эрдэнэмандал суманд гэхэд 25 удаагийн давтамжтай цас орсон, хорогдол ихтэй, зам  хаагдсан  байна.  Улсын хэмжээнд 16 аймагт Батлан хамгаалах яамны харьяа ангийн байгууллагуудаас 120 гаруй техник ажилласан. Архангай аймагт гэхэд арав гаруй  машин техник   зам гаргахад ажиллаж байгаа ч  хүрэлцэхгүй  байна. Тиймээс  үүсээд буй нөхцөл байдлыг хамтын хүчээр давах ёстой. Ийм зорилгоор шуурхай ажлын бүлэг гурван аймагт ажиллалаа. Мөн цаг эрт, хүйтэн байгаа учраас дараагийн өвс тэжээлийн  нөөцийг хэрхэн бүрдүүлэх вэ, хаана ямар  асуудлууд байна гэдгийг  малчны хот,  сум, орон нутгийн онцгой комиссоос саналыг  нэгтгэж авсан.  Засгийн газрын хуралдаанаар   бүсүүдэд ажилласан шуурхай бүлгүүд саналаа тайлангаа  нэгдсэн байдлаар хэлэлцэж, танилцуулна. Бидний оруулах санал дээр үндэслэн Засгийн газар,  УОК-ын шийдвэрүүд гарна” гэлээ.

 

“ГАДНЫ УЛС ОРНООС ДЭМЖЛЭГ ТУСЛАЛЦАА АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ  БАЙНА”

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Бүх аймаг, сумдад нөхцөл байдал  адилхан дүр зурагтай байна. Ховор  тохиолдож байгаа гамшиг, нөхцөл байдлыг  даван туулахын тулд Засгийн газар  бүх  хүчин чадлаараа ажиллаж, сайд нараараа ахлуулан шуурхай бүлгүүдийг ажиллуулсан. Засгийн газраас зудын нөхцөл байдлыг  олон улсад танилцуулах, гадны тусламж дэмжлэг авах үүргийг надад өгсөн. Мөн би үндэсний хэмжээний том хүмүүнлэгийн байгууллага болох Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр  ажиллаж байгаа.  Зудын нөхцөл байдалд гадны улс орноос дэмжлэг туслалцаа авах ажлыг зохион байгуулж  байгаа.  Одоогоор хоёр сая ам.долларын хандив тусламж цуглуулсан. Үүнийг малын шим  тэжээлийн багц, малчдад бэлэн мөнгө олгох тусламж хэрэгжээд явж байгаа. 

Орон нутагт ажиллахад аймаг,  сумдын дэвшүүлж буй санал, асуудлууд  төстэй байна. Тухайлбал,  зудын эрсдлээс гадна сум орон нутагт тулгарч байгаа  бэрхшээл,  төрийн хууль  Засгийн газрын шийдвэрүүд орон нутагт анхан шатанд хэрэгждэггүй байдал зэргийг хэлж байна. Мөн залуу малчдыг дэмжих  бодлого, залуу төрийн албан хаагчдын  нийгмийн асуудлыг шийдэх, хүүхэд, оюутнуудын амралтыг хот, орон нутаг гэж ялгаатай байлгах,  бүх аймаг сумдад зам гаргах туулах чадвар бүхий автомашин, бүх сумын эмнэлэгт  автомашин хэрэгтэй,  эмнэлгийн үйлчилгээ болон эмийн хангамж дутагдалтай  байгааг шийдэж өгөх  хэрэгтэй байна зэрэг саналыг хэлсэн” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 38 (7282)

 

 

дээр үед нэг төлчин хүүхэд гээд зураг байдаг бсан даа
"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

6 цаг 6 мин
"Талийгаач Хархайнтолгой төсөл дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан, энэ бол зохион байгуулалттай аллага"

"Талийгаач Хархайнтолгой төсөл дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан, энэ бол зохион байгуулалттай аллага"

7 цаг 15 мин
Ү Хён Мин: Хотын даргын шийдвэрээр “Сөүл” ресторан хаагдвал хоёр орны харилцаанд ч таагүй байдал үүсэх эрсдэлтэй

Ү Хён Мин: Хотын даргын шийдвэрээр “Сөүл” ресторан хаагдвал хоёр орны харилцаанд ч таагүй байдал үүсэх эрсдэлтэй

7 цаг 23 мин
Бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, хүч хэрэглэн 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан хэргийг шүүх шийдвэрлэжээ

Бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, хүч хэрэглэн 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан хэргийг шүүх шийдвэрлэжээ

9 цаг 25 мин
“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

12 цаг 7 мин
Л.Амартүвшин: Дэрэн сум сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбараа түшиглэн хөгжинө

Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг дарга Л.Амартүвшинтэй ярилцлаа.

14 цаг 30 мин
Дэлхийд ижилгүй Дэрэн сумын 100 жил

Өнөөгийн Дэрэн сумын түүхийн эхлэл нь Дайчин бээсийн хошууны төв нутагт

14 цаг 35 мин
Э.Сүндарь: Иргэний төлөөх засаглал бүрдүүлэхэд чанартай боловсрол чухал байна

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буланд

14 цаг 40 мин
“Оюу толгой I улиралд  9.0 сая тонн хүдэр олборлож  629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

“Оюу толгой” 2024 оны I улирлын тайлангаа танилцууллаа.  Гүний уурхайн олборлолт э

14 цаг 45 мин
ЖДҮ-ийн сангаас 37 төсөлд 7.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл  олгохоор боллоо

Аль ч улсын  эдийн  засгийн хөгжлийн тулгуур амин сүнс нь үндэсний  үйлдвэрлэл. Тэр дун

14 цаг 50 мин