Б.Хүрэлбаатар: Өвөлжилт хүндэрсэн үед өвс, тэжээлийн тусламж үзүүлсэнд баярлалаа

2024-02-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг Засгийн газрын шийдвэрээр байгуулж, сайд нар ахлан ажиллаж байна. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлэг  Баянхонгор  аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна. Өчигдөр шуурхай  бүлэг  цаг агаарын улмаас унаа явах боломжгүй болсон  малчны хотод очиж дэмжлэг туслалцаа үзүүллээ.

Бидний эхний очсон айл Баянбулаг сумын Сангийн далай нэгдүгээр багийн малчин Б.Хүрэлбаатарынх гэдэг айл байв. Сумын төвөөс тус айл руу шуурхай бүлгийнхэн явахад замд машин цасанд сууж, хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байв.  Биднийг малчны хотод очиход гэрийн эзэн Б.Хүрэлбаатар эхнэрийнхээ хамт угтлаа. Гэрийн гадна бог малаа тэжээж,  шинэ төл малаа гэртээ оруулсан байв. Б.Хүрэлбаатарынх 700 гаруй малтай бөгөөд аймгийн сайн малчин. Нэг хүүтэйгээ малаа малладаг ч цаг хүндэрсэн учраас хотод ажилладаг хүүгээ туслуулахаар авчирсан байна.Шуурхай штаб зүгээс тус өрхөд 100 боодол өвс, 10 шуудай тэжээл, хүнс, эрүүл мэндийн багцын тусламж үзүүллээ. Аймгийн төвөөс өвс тэжээлийг унаа гарган авчирч өгөхөөр болов.

 

 "10 орчим сая төгрөгөөр өвс, тэжээл авсан"

 

 Баянхонгор аймгийн малчин Б.Хүрэлбаатар:

-Цаг хүндрэлтэй нөхцөл байдалд УОК-ын бие бүрэлдэхүүн ирсэнд баяртай байна. Мал төллөж эхэлж байгаа учраас тамирдаад хүндхэн л  байлаа.Энэ үед өвс тэжээлтэй болоод сэтгэл өөдрөг боллоо. Манай энэ хавиар цас их орсон. Бод мал их үхэж байна. Хангай газар учраас шуураад нимгэрсэн болохоос биш  мөс ихтэй хатуурсан. Үүнээс болж малын хөл халцарч байна. Сүүлийн гурван өдөр мал хотноос гараагүй. Энэ хугацаанд зургаан  сая төгрөгийн өвс, тэжээл авч дууссан. Сая дөрвөн сая төгрөгийн малчны зээл авч дахиж өвс тэжээл худалдаж аваад дуусаж байна. Ахиад өвс тэжээл худалдаж авъя гэхээр мөнгөгүй болсон нөхцөл байдалтай байна. Манайх 700 гаруй бог, 30 гаруй бодтой. Сая гурван өдөр шуурахад 20 боодол өвс нэг өдөр л малдаа тавьж өгөөд дууссан.

 

"Мал төллөөд эх мал сүү муутай байна"

 

Эхнэр Н.Гончигсүрэн "Өглөө цайгаа.чаначихаад л бид хэд малынхаа араас гараад, өвс тэжээлийг нь  өгсөөр яваад л оройны зургаан цагаас л гэртээ ирдэг дээ. Мал төллөж эхэлж байгаа учраас ажил бүр л ихсэж байна. Мөн мал төллөөд өвс тэжээлийн эрэлт бүр л ихсэж байна. Сумын төв орж,  өвс тэжээлээс эхлээд ойр зуурын юм  авахаар ярьж байсан. Цас ихтэй зам  унаа явах боломжгүй болсон учраас явж чадахгүй байлаа.  Энэ жил бог, бод нийлсэн 350-иад мал төллөнө. Одоогоор   10 гаруй  л мал төллөсөн. Эх мал сүү муутай л байна. Өнгөрсөн жил хураасан сүүгээр угжихаас гадна гурил усанд самарч, элсэн чихэртэй хольж төлдөө өгч  байна даа. Одоогоор 100-аад мал тэжээж байна. Мал хувааж авчирч тэжээдэг юм. Өнөөдөр бэлчээрт гаргаад үзье гээд явуулсан чинь цуваад л хүрээд ирлээ. Бид хоёр нэг хүүтэйгээ хамт малаа малладаг.  Өвөлжилт хүндэрсэн учраас хотод ажилладаг нэг хүүгээ авчирсан дөрвүүлээ л байна даа" гэсэн. Мөн шуурхай бүлгийн эрүүл мэндийн баг тус өрх айлын гишүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 36 (7280)

 

Passports, Visas, Driver's License, ID CARDS
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

45 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

1 цаг 4 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

4 цаг 11 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

9 цаг 30 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

9 цаг 43 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06