Дөрөв хоногт 860 мянган мал хорогдож, 72 мянган өрхийн амьжиргаа хүндэрлээ

2024-02-23
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Монголд сүүлийн 50 жил үзэгдээгүй их цас унаж, хаврын эхэн сард хасах 40 давж хүйтэрч байна. Зуныг гантай давсан малчид өвөл зудтай нүүр туллаа. Дулаан хүйтэн огцом ээлжилсэн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хэдхэн хоногт сая давсан малаа алдаж, малчин өрхүүд амьжиргаанаасаа салж байна.

Монгол орны 80 хувь нь цасанд дарагдсаны дотор Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь,  Дорноговь аймгийн 21 суманд хамгийн аюултай төмөр буюу мөсөн зуд нүүрлээд буйг ярьж анхааруулсаар байна. Даваа гарагт улсын хэмжээнд 667.841 толгой мал хорогдсон гэж мэдээлж байсан бол өнөөдөр 1.5 давлаа. Өөрөөр хэлбэл, дөрөв хоногийн дотор  860 мянган мал хорогджээ. Малын хорогдол  Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймагт гарч байсан бол төвийн болон говийн аймгууд нэмэгджээ. Тодруулбал, Сүхбаатарт 539.095, Хэнтийд 234.933, Дорноговьд 175.683, Төв аймагт 119.246, Дундговьд 82.513, Архангайд 58.177, Булган 49.400, Увс 44.017, Дорнод 36.066 байгаа нь хамгийн өндөр хорогдолтой байгааг УОК өчигдөр мэдээлэв.

2009 - 2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгийн дунджаар 8.5 мм орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их орсон бол энэ жилийнх 9.6 мм буюу 1.6 аар их байна. Өөрөөр хэлбэл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү цастай жил болж байна.

Засгийн газар улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж орон нутаг руу тусламжийн цуваа хөдөлгөсөн.  Энэ хугацаанд улсын нөөцөөс 6000 тонн тэжээл гаргасан бол орон нутгийн нөөцөөс 20 мянга гаруй тонн тэжээл, мөн 10 мянга гаруй тонн тэжээлийн улаан буудай хүргэж эхэлжээ.

Улсын хэмжээнд 189.283 малчин өрхийн 72.462 малчин өрхийн амьжиргаа хүндэрчээ. Тэр дунд өвс, тэжээл дууссан 39.414, хүнс, хоолны хэрэгцээтэй 7.863, түлээ түлшний тасалдалтай 5.890, эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13.677 айл өрх байна гэсэн үнэлгээ гарчээ. ОБЕГ, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ -аас 140 гаруй техник, 360 алба хаагч аймаг, орон нутгийн онцгой комисстой хамтран 14.110 өрхөд 54.398 км зам гаргаж өгчээ. Ийнхүү Монгол оронд нүүрлээд буй зудын нөхцөл байдыг УОК, Шуурхай штаб өдөр бүр мэдээлэхээр болжээ. Өчигдрийн мэдээллээс зарим байр суурийг хүргэе.

 

Шадар сайд С.Амарсайхан: ТЭЖЭЭЛИЙГ ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР ДАМЖЛАГАГҮЙГЭЭР МАЛЧДАД ХҮРГЭХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ БАЙНА

- Явуулын мал эмнэлэг ажиллаж, малын гоц халдварт өвчин, цэцэг, товруутах өвчин тархахаас сэргийлэх, ариутгал халдваргүйтэл хийх, эрсдлийг багасгах арга хэмжээ авна. Техник хүн хүч нэмэлтээр хуваарилж ажиллаж байна. Малчид зээл төлөлтийг хойшлуулж өгөх хүсэлт тавьсан. 190 мянга гаруй малчнаас 141 мянга нь 1.2 их наяд төгрөгийн зээлтэй байгаа. Малчны зээлийн дундаж хүү 21 хувь. Малчин дээд тал нь 30-50 сая төгрөгийн зээл авсан байна. Малаа барьцаалаад зээл авсан учраас зээлээ төлөхөд хүндрэл үүссэн. Тийм учраас зээлийг зургадугаар сарын 1-н хүртэл хойшлуулахаар ойлголцолд хүрсэн.  Засгийн газар үйлдвэрлэгчидтэй уулзаж тэжээлийг үйлдвэрийн үнээр нь аль болох дамжлагагүйгээр малчдад хүргэх арга хэмжээг авч ажиллаж байгаа.

 

ХААХҮЯ-ны дэд сайд М.Ганхүлэг: ТЭЖЭЭЛИЙН УЛААН БУУДАЙГ ЗУРГААН АЙМГИЙН 20 СУМАНД ОЛГОНО

-Эхний ээлжинд улсын болон аймгийн нөөцийг 50 хувийн хямдралтайгаар малчдад борлуулж байсан бол энэ удаад үнэ төлбөргүйгээр өгөхөөр ажлын хэсэг гарсан. Үргэлжлүүлэн 10 тонн тэжээлийн улаан буудайг гамшгийн эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа аймаг, сумдын малчдад олгоно. Нөхцөл байдал хүндэрсэн зургаан аймгийн 20 гаруй суманд олгоно. Нэг суманд 150 тонн ногдож байна. Мөн цагаан зудтай 17 аймгийн 90 орчим суманд 75 тонн улаанбуудайг олгоно. Цаашдаа улаанбуудайн улсын нөөцийг нэмэгдүүлэхээр хувийн байгууллагатай хамтарч ажиллаж байна. 70 орчим хувийн байгууллагад 12 тонн нөөц байна.

 

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал: ЦАС ОРЖ, ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

- Увс, Говь-Алтай, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр 0-1 мм цас орж, цасан бүрхүүл энэ хэмжээгээр нэмэгдсэн байна. Хоёрдугаар сарын 24-нд ихэнх нутгаар цас багатай ч хүйтний эрч 3-4 хэмээр чангарна. 25-наас Алтайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Хоёрдугаар сарын 25, 26-наас цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээргүй байгаа ч үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваанд халтиргаа гулгаа үүсэх, хаагдах зэргээр орон нутгийг зориход хүндрэл үүсэхээр байгаа. Агаарын температурын хувьд хоёрдугаар сарын 24-нд хүйтний эрч чангарах ч 25, 26-нд хүйтний эрч 3-4 градусаар суларна. Хоёрдугаар сарын 27-ноос эргээд хүйтрэх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 36 (7280)

 

chamberskathrine
#HonestBitcoinRecoveryReview The only way to show endless gratitude to this team of experts is by sharing with the internet how great, efficient, well-coordinated, and transparent they are. I am writing this honest review about Dune Nectar Web Expert. After a few sessions with the Dune Nectar Web Expert team, I feel confident in the decisions I made. Even though it took an extended period, I ultimately got every token I thought I had lost to Bitcoin investment theft. When I felt like my entire world had smashed down around me, their expertise and vast knowledge were very much appreciated. Dune Nectar Web Expert crypto recovery team is informed about it, and I wholeheartedly recommend it. You can reach Dune Nectar Web Expert: Email: (S support @ dunenectaronlineexper t. com) Web: https://dunenectaronlineexper t. com/
Passports, Visas, Driver's License, ID CARDS
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

8 цаг 2 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

8 цаг 2 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

8 цаг 2 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин